Ганц мод

Ганц мод

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
9,900₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!

Номын тухай

Сум тэр чигтээ айдаст автлаа. Эгэл жирийн бор амьдрал зогсоо зайгүй буцалж асан газар нар шингэмэгц хүний хөл тасарч, дэлгүүр хоршоо үүдээ барих болжээ. Үер болж, гамшиг нүүрлээгүй атал ингэж хөл хорих болсон нь учиртай. Гэгээ тасрав уу үгүй юу хөлтэй бүхний баруун тийш зүглэх хэрэггүйг дор бүрнээ анхааруулж шаардах нь өнөөх гай дагуулсан ганц модноос болсон нь мэдээж. Хонио хариулж явсан хүү нойроо харамлан эвшээсээр яваад ганц модны бараа харчхаж гэнэ. Ганц модны тухай ярих томчуудын яриаг сонсож мэдээгүй хүү ийн энд ирчихжээ. Магад хэрэгт дурлаж, зах зухаас нь ч атугай сонссон бол арай өөр тийш зүглэх байсан нь гарцаагүй. Юмны эгзэг таарна гэж ийм айхтар аж. Модны бараа харсан хүү баярлаж, сүүдэрт нь очиж жаахан ч атугай амраад авъя гэж санав гэнэ. Аянгад ниргүүлж, тэг дундуураа салж унасан энэ модны сүүдэр гэж хурц нарнаас хүүг арай ядан халхлахаар харагдсан ч хүү шилбүүрээ барьсаар гүйхээрээ очжээ. Модруу ойртох тусам сүүдэрт нь дээш харж хэвтсэн хүний дүрс тодрон харагдав. Өөрөөс нь өрсөөд хэн нэгэн очоод хэвтчихэж гэж санахад хөл нь удааширч эхэлжээ. Гэсэн ч хонь нь нэгэнт тогтсон тул сүүдэр газар олохгүй бол өдрийн ид халуунд байж суух газаргүй болно гэж бодсоор модруу чиглэн алхахаа зогсоосонгүй. Дөхөж очих тусам хачин сэжиг төрөөд болж өгсөнгүй. Модны сүүдэрт унтаж буй хүн атал дээл хувцсаа сугалдаргалж нимгэлээгүй байх бөгөөд ядаж бахиа гутлаа ч тайлаагүй дээш харж тэрийн хэвтсэн чигтээ огт хөдөлгөөнгүй хэвээр. Хүү чимээ өгч ханиав. Мөн л хөдөлсөнгүй. Толгой хавьд нь өргөн зүйл газар зоогдсон байхыг хараад улам их гайхжээ. Монгол хүн хөрөө хүрзээ газар зоолттой орхидоггүй домыг санаж багахан бухимдангуй байхдаа ахин ханиалаа. Бүр таг. Шилбүүрээ дээр эргүүлэн дэгдсээр очоод таг гацжээ. Үеийн хүүхдүүдэд нь үргэлж зодооны элдэв түүх, ойр зуурын сонин ярьж, чихийг нь мялаадаг ахынх нь толгой биеэсээ салж алхам хэрийн газар өнхөрсөн байх нь юун түрүүнд харагджээ. Харин хэнхдэг цээжнээс дээшлээд хүзүүтэй дөнгөж золгодог эгэм хавийн уулзвар дээр модны нарийн гар хөрөөний үзүүр газар хүртэл нэвт зоогдсон байх нь тэр. Хүү байдгаараа хашхирч гүйсээр, гэрийнхээ үүдээр ороод бүтэн амьсгал ч авч чадалгүй хялайн унаад өгч. Нойроо харамлан харамласаар байхад хөөж туух шахам гаргасан ээж нь хар толгойгоо шаав. Арай гэж ухаан ороод ирэх үест юу болсныг нь асуухад хүү ганц модны зүг гараараа заасаар “Толгой.. Толгой өнхрөөд.... Хүн үхчхэж...” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Аав нь тэр дороо мориндоо үсрэн мордоод ганц модны зүг давхижээ.

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2024-03-21

Зохиолч:

Хайтан

Нийтлэгч:

Хайтан

Аудио номын урт:

2цаг 36минут

Аудио номын хэмжээ:

217.8 MB

Хамаарагдах ангилал