
Үгүй гэж хэлэх урлаг
Номын тухай
Өөртөө итгэлтэйгээр үгүй гэж хэлэх нь шинэ дадал бий болгохтой адил. Иймээс жижгээс эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “үгүй” гэж хэлэхэд амархан нөхцөл байдлаас эхлэх замаар өөрийгөө дасгаарай. Дагаад таны эр зориг ч гэсэн нэмэгдэх нь гарцаагүй. Тэгвэл яаж жижгээс нь эхлэх вэ? Дэлгүүрт явахдаа боломжийг бүү алд. Жишээ нь дэлгүүрийн худалдагч танд хөнгөлөлтийн карт санал болгох аваас эелдгээр татгалзаад үзээрэй. Хэдий хөнгөлөлтийн хувь хэмжээ нь анхаарлыг тань татсан ч гэсэн тэр шүү. Эсвэл кофе шопоор үйлчлүүлэх үед бариста танаас кофетойгоо хамт нарийн боов авахыг санал болгох аваас шуудхан л, “Үгүй ээ, баярлалаа,” гэж хэлээрэй. Амттаны үнэр хамрыг тань гижигдэж байсан ч хамаагүй үгүй гээрэй. Тэгээд ч үйлчилгээний ажилтнууд “үгүй” гэсэн үгийг сонсоод дөжирсөн байдаг. Тэд өдөрт хэдэн зуун удаа сонсдог учраас таныг “үгүй” гэсэн гээд урам хугарах, эсвэл уурлаж бухимдахгүй нь лавтай. Иймээс таны хувьд үнэгүй “дадлага” болно гэсэн үг. Өгүүлэгч: А.Даваасүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
978-9919-9662-3-2
Нийтлэгдсэн:
2022-03-09
Зохиолч:
Деймон Захариадес
Нийтлэгч:
Монгол Хүн Гуч Гуч Сан
Аудио номын урт:
2цаг 23минут
Аудио номын хэмжээ:
98.8 MB
Хамаарагдах ангилал