Цагийн зурвас

Цагийн зурвас

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
29,800₮
Санамж: Та энэхүү номын унших хувилбарыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших боломжтойг анхаарна уу!

Номын тухай

Өөрийн амьдрал дээр тулгуурлан сүүлийн хагас зууны турш Эх оронд минь болон дэлхий нийтэд болсон нэгт миний хувьд чухал гэж үзсэн, хоёрт нийт монголчуудын сэтгэлд нийтлэг байдлаар үлдсэн, гуравт Эх оронд минь түүхэн ач холбогдол бүхий дотоод, гадаадын үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу бичиж энэхүү номоороо дамжуулан хүргэж байна. Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ бол эргэлт буцалгүй явагддаг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсож байгаагүй, мөн хэзээ ч зогсохгүй мөнхийн байгалийн хөдөлгөөн юм. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэр урт цагийн замын өчүүхэн хэсэгт ид хүмүүний биеийг олж, хайрлаж, дурлаж, сурч, хөдөлмөрлөж, бүтээж, сүйтгэж, унаж, босож, үхэж, үржиж байна. Түүний нэг нь болох миний бие, надтай хамт цагийг элээж буй энэ түүх он цагийн нэг зурвас юм. Тийн учир би номдоо “Цагийн зурвас” гэдэг нэрийг оноолоо. Нөгөөтээгүүр энэ ном маань энэ цагийн ирээдүйдээ бичсэн зурвас болох юм. Түүхийг бид өөрсдөө туурвиж бүтээх түүхээ бид цааш нь дамжуулдгийн учир нь алдсан алдаагаа давтахгүй сургамжийг ирээдүй хойч үедээ өгөхийг зорьдог болов уу. Энэ ном ганц миний амьдралын хүүрнэл биш. Би өөрийнхөө түхийг хамгийн сайн мэдэх учир мөн миний өсөж, хүмүүжиж, төлөвшихөд нөлөөлж буй нийгэм, тэр нийгмийг чиглүүлж буй улс төрийн тогтолцоо, тэр тогтолцоог хийж буй улс төрийн хүчнүүд, тэднийг бүрдүүлж буй улс төрчид, улс төрчдийг цэнэглэж буй мэдээлэл, бүгд харилцан хамааралтай байж нэг түүх бий болж байна гэдгийг харуулахыг зорьсон болно. Энд би өөрөө ард түмний төлөөлөл болж буй. Өөрөөр хэлбэл, бүх юм харилцан хамааралтай, бусад улс орнуудад өрнөж буй үйл явдлууд ч бидний амьдралд нөлөөлж нэг цагийн дор хамаатай байдгийг харуулахыг эрмэлзсэн. Миний ном ганц дурсамж биш юм. Өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг зорьсон. Тийм учир миний түүх хэрэг болсон. Түүх хоорондоо цагаар хэлхэгддэг учир түүхийг тастаж авч болдоггүй гэдгийг тайлбарлахыг хүссэн. Энэ ном бол миний болон орчин үеийн монголын хроник юм. Бүтээлийг уншсан: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

ISBN:

978-99978-1-893-5

Нийтлэгдсэн:

2024-03-18

Зохиолч:

Ж. Цолмон

Нийтлэгч:

Ж.Цолмон

Аудио номын урт:

32цаг 44минут

Аудио номын хэмжээ:

1.3 GB

Хамаарагдах ангилал