Улбар шар бол шинэ хар

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Пайпер Керман өөрт тохиолдсон жир бус явдлаа өгүүлсэн “Улбар шар бол шинэ хар: Эмэгтэйчүүдийн шоронд өнгөрүүлсэн жил” номоор дамжуулан холбооны эмэгтэйчүүдийн шоронгийн амьдралыг харуулна. Энэхүү товч номд хар тамхины улс дамнасан наймаанд оролцсон хэргээр жил гаруй торны цаана суусан Пайперын түүхийг өгүүлсэн байна. Пайпер дээд боловсролтой, дунджаас дээш түвшний гэр бүлээс гаралтай цагаан арьст эмэгтэй. 1990-ээд оны эхээр коллежоо төгсөөд, Нора Жансен хэмээх найз охиныхоо эрхэлж байсан хар тамхины наймаанд оролцож эхлэв. Баян, эрх чөлөөтэй амьдрал сэтгэлийг нь догдлуулж байсан ч Пайпер хийж буй зүйлийнхээ зөв, эсэхэд эргэлзэж байлаа. Удалгүй Норад итгэж болохгүйгээ тэрбээр ухаарсан бөгөөд найз охин нь амиа хоохойлохын тулд түүнийг хуулийн өмнө ч, бие махбодын ч томоохон эрсдэлд оруулахаас буцахгүй байв. Пайперын хар тамхины наймаанд орооцолдох тусам муу совин ч татаж байлаа. Эцэст нь тэр Норатай харилцаагаа дуусгаж, бүх холбоогоо таслах хүндхэн шийдвэр гаргажээ. Гэвч хэтэрхий оройтсон байв. Пайпер баригдаж, шоронд хоригдох ял авсан юм. “Улбар шар бол шинэ хар” номдоо Пайпер шоронгийн харгис амьдралыг нууж хаалгүй харуулж, бусад хоригдлуудтай үүсгэсэн харилцаа, шударга ёсны тогтолцоотой тулгарсан асуудлууд, торны цаадах амьдралынхаа өдөр тутмын сорилтуудаа бичжээ. Энэ бол суудлаас тань өндөлзүүлж чадах, хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдлын тухай сэтгэл хөдөлгөм түүх юм.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!