Ухаалаг охины санхүү

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өрөө хэрхэн төлж дуусгах болон санхүүдээ илүү итгэлтэй болох аргад суралцах болно. Мөн та: • Яагаад өнгөрсөн үеийн мөнгөний талаарх зан авираа авч үлдэх нь таныг амжилтаас хойш татаж байгааг; • Санхүүгээ хэрхэн зохицуулж, хүрч болохуйц санхүүгийн зорилго тавих; • Өөрийн хэрэгцээ болон орлогодоо тохирсон төсөв төлөвлөх; • Хэрхэн ирээдүйдээ зориулан мөнгө хуримтлуулах; • Хөрөнгө оруулах болон хөрөнгө босгохын чухал тал; • Яагаад даатгал төлөх хэрэгтэй вэ зэргийг сурах болно. Өнгөрсөн үеийн мөнгөний талаар баримталсан алдаа үүрд таныг дагах юм шиг санагдаж байна уу? Уул овоо шиг их өрөө хэзээ ч дарж дуусгахгүй мэт байна уу? Үүрд цалингаас цалингийн хооронд амьдрах юм шиг? Өнөө үед олон эмэгтэй мөнгө болон өөрсдийн санхүүгийн тухай ярилцахад хүндрэлтэй тулгарч байна. Ухаалаг охины санхүү номдоо санхүүгийн мэргэжилтэн Бола Сокунби бусад эмэгтэйг санхүүгийн эрх чөлөө болон аюулгүй байдалд хүрэхэд нь урам зориг өгнө гэсэн найдлагатайгаар өөрийн санхүүгийн аяллыг хуваалцжээ. Сокунби өрөө төлж дуусгах болон санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд маш тодорхой, биелүүлж болох аргуудыг ашиглан эмэгтэйчүүдийг санхүүгээ өөрсдийн гарт оруулах арга хэрэгслээр хангаж байна. Та өөрийн санхүүг хяналтдаа оруулж, урт хугацааны хөрөнгө босгож эхлэхдээ бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!