Самсунгийн сэргэн мандалт
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та компанийн соёл нь байгууллагын амжилтад хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэх болно. Мөн та дараах зүйлсийг сурах болно: ● Удирдлагын ялгаатай арга барилууд компанийн үйл ажиллагаанд хэрхэн шууд нөлөөлдгийг. ● Баг хамт олон, хамтын ажиллагааг дэмждэг компанид бүтээлч байдал, өсөлт хөгжилт бий болдог. ● Бүтээгдэхүүний загвар нь үйл ажиллагаанаас дутахааргүй чухал гэдгийг. ● Борлуулалтаа нэмэгдүүлж, илүү том зах зээлд хүрэхийн тулд маркетингийн салбарт хөрөнгө оруулах шаардлагатайг. ● Корпорацын соёлд орчин үеийн хандлага нь компанид ихээхэн ашиг тусаа өгнө гэдгийг. Аливаа технологийн том компанийн ард, орчин үеийн нийгэмд амжилт гаргахын тулд байнгын хөгжүүлэлт болон сайжруулалт хийх шаардлагатай олон тооны ажлын элемент байдаг. Самсунгийн Сэргэлт дээр, Жеффри Кейн компаниа олон нийтэд ач холбогдолтой хэвээр байлгахын төлөө тэмцэж байсан бизнесийн эзэнт гүрэнд компанийн дотоод улс төр хэрхэн нөлөөлж байсныг тусгажээ. Самсунгийн түүх нь эрх мэдэл, үндсэрхэг үзэл болон технологийн салбарт тэргүүлэх байр суурийн төлөөх өрсөлдөөнийг харуулдаг. Соёлын уламжлалд суурилсан компани байнга шинэчлэгдэж байдаг нийгэмд, амжилтад хүрэхийн тулд хэв маягаа хэрхэн эвдэх вэ?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн