Саад тотгор нь та өөрөө

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Амьдралын зорилгоо биелүүлж, тэмүүлсэн оргилдоо хүрэх боломжгүй мэт санагдаж байсан уу? Үүнтэй холбоотой нэгэн үнэнийг Брианна Уист "Саад тотгор нь та өөрөө" номдоо дэлгэжээ. Замд тань саад болж буй цорын ганц бэрхшээл бол та, таны өөрийгөө хохироох зан чанар юм. Амьдралын хэв маяг, ажил мэргэжил зэрэг аливаа талбарт өөрчлөлт хийхийг хүсэх үед өөрийгөө хохироох зан илэрдэг. Гэвч бид айдастаа хүлэгдээд шаардлагатай арга хэмжээг авч чаддаггүйг Уист ил болгожээ. Энэхүү дотоод зөрчил нь одоогийн та болон таны болохыг хүсэж буй хүн хоёрын хооронд асар том хаалт босгодог. Хэдий тийм ч энэ хаалтыг давж, амьдралын зорилгоо биелүүлж, өөрийнхөө мөрөөдлийн хүн болох амжилтын төлөвлөгөөг Уист гаргаж өгсөн юм. Өөрийгөө хохироох зан, түүний үндсийг нь олж тогтоон, ялан дийлэх үр дүнтэй арга барилд суралцаж, баримтлах зарчмуудаа боловсруулснаар та өөртөө тавьсан хязгаарлалтыг давж, нөөц бололцоогоо ашиглаж чаддаг болно. Сүнслэг оршихуй, анхаарал төвлөрөл, сэтгэл зүйн чадамж болон хувь хүний хөгжилд мэргэшсэн зохиолч, яруу найрагчийн хувиар Уист бүтээлдээ үлэмж билиг ухааныг шингээжээ. Зохиол бүтээл, жендэр судлалын чиглэлд туршлагажсан тэрбээр үзэж туулснаа бүтээлдээ мөнхлөхийн сацуу сорилт бэрхшээлийг даван туулж, амьдралын утга учрыг олж, сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаа удирдахад тань туслах зөвлөгөөг өгсөн юм. Энэ товч номд өөрийгөө хохироох зан чанар хэмээх чухал ойлголтыг авч үзэн, үүнийг үндсээр нь тасалж, өөрчлөлт авчрах аргуудын тухай өгүүлнэ. Эхлээд бид өөрийгөө хохироох зангийн шинжүүдийг задалж, шалтгааныг нь шинжилнэ. Эцэст нь, үүнийг ялан дийлэх практик аргуудыг зааж, зорилгоо биелүүлж, төгс дүрээ бодит болгоход туслах зарчмуудыг боловсруулж өгөх билээ. Өөрийгөө шинээр нээх, хөгжүүлэх, чадавхжуулах аялалд гарахдаа бэлдээрэй. Та өөрийгөө хохироох зан чанарыг ойлгож, ялан дийлснээр өмнөө байгаа үл үзэгдэх уул толгод руу өгсөж, жинхэнэ дүр төрхөө олж чадна. Өөрчлөлт авчрах замыг хамтдаа эхлүүлье.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!