Ойр зуурын ярианы нарийн урлаг
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Уг товч номыг уншсанаар та харилцах үеийн сандралаа багасгах, ажил хэрэг болон хувийн харилцаан дээр бусдад таалагдах, энгийн харилцан яриаг амжилттай болгох зуршлыг хэрхэн бий болгох тухай суралцана. Мөн та хэрхэн: • Илүү их найзуудтай болж, болзох; • Ичимхий байдал болон нийгмийн сэтгэл зовнилоо даван туулах; • Үзэгчдэдээ зориулан холбоотой сэдэв болон нөхөрсөг уур амьсгал бүтээх яриа бэлдэх; • Идэвхтэй болон идэвхгүй үг хэллэг ашиглах; • Харилцан ярианаас яаж эелдгээр гарах тухай мэдэх болно. жил, нийгмийн үйл ажиллагаа гээд хаана ч ойр зуурын яриа таны амьдралын томоохон хэсгийг эзэлдэг. Хайр дурлалын харилцаа, ажил хэргийн хэлэлцээр болон шинэ нөхөрлөл үүсгэхээс өмнө эхлэл болгон ойр зуурын яриаг шаарддаг байна. Тиймээс уг өдөр тутмын ойр зуурын харилцаа амьдралд тань их нөлөөлдөг тул харилцан ярианы ур чадвараа сайжруулж, харилцагчдаа анхны эерэг сэтгэгдэл үлдээхэд суралцах нь үр ашигтай юм. Дебра Файн бол дэлхийд алдартай илтгэгч, ярианы ур чадвараар мэргэшсэн мэргэжилтэн боловч нэгэн цагт нийгмийн харилцаанаас тахал мэт зугтаадаг дотогшоо инженер байжээ. Гэр бүлийн салалтыг туулан, ажил мэргэжлийнхээ өндөрлөгийг харсныхаа дараа харилцааны ур чадвар, бусадтай холбогдох чадвараа хөгжүүлэх нь хувийн болоод мэргэжлийн амжилтад нь нөлөөлдгийг ухаарсан учраас өндөр ур чадвартай харилцан яриачдын тактикийг сурсан байна. Та ойр зуурын ярианы аварга болохдоо бэлэн байна уу?
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн