Гэдэс

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү ном гэдэсний гайхамшигт ертөнцөөр таныг аялуулах болно. Эрдэмтэн, зохиолч Жулия Эндэрс “Гэдэс” номдоо хоол боловсруулах тогтолцооны нарийн ширийнийг, мөн гэдэс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдгийг тайлбарлан бичжээ. Гэдэс бол тийм ч чухал биш гэсэн ташаа ойлголтыг няцааж, тархитай л адил олон эрхтний нарийн тогтолцоо гэдгийг тэрбээр баталсан. Гэдэсний дотоод үйл ажиллагааг судалснаар эрүүл, сэтгэл ханамжтай амьдралын түлхүүрийг бид олж авах юм. Гэдэсний талаарх мэдээлэл тун ховор байдгийг анзаарсны дараа Эндэрс энэхүү номоо 2014 онд гаргаж, 2018 онд хянан засварлаж дахин хэвлүүлсэн билээ. Гастроэнтерологи буюу хоол боловсруулах тогтолцоо, эмгэг судлалаар мэргэшин, докторын зэргээ хамгаалахаар суралцаж байсан тэрбээр хүмүүс гэдэсний тухай ярихаас зайлсхийн заваан, эсвэл цээртэй зүйл мэт үздэгийг ажиглажээ. Иймэрхүү буруу ойлголтыг өөрчлөхөөр шийдсэн Эндэрс хоол боловсруулах тогтолцооны тухай шинжлэх ухааны үнэт нээлтүүдээ олон нийтийн хүртээл болгохоор сэтгэл шулуудав. Энэхүү номд тэрбээр гэдэсний тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, олон эрхтнийг нь задлан харуулж, хоол боловсруулах нарийн тогтолцоонд тэдний гүйцэтгэх үүргийн талаар бичсэн. Түүнчлэн гэдэсний бактерийн өвөрмөц ертөнц, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд ч анхаарал хандуулсан юм. Гэдэсний нууцыг тайлж, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь нээх мэдлэгээр дүүрэн аялалд бидэнтэй нэгдээрэй.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!