Арын ая
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та аливааг сөргөөр хэтрүүлэн бодохоо больж, илүү өөртөө итгэлтэй, бүтээмжтэй байхыг сурна. Мөн та: • Хэтрүүлж бодох нь зорилгодоо хүрэхэд тань хэрхэн саад болдог тухай; • Санаа бодлоо хэрхэн удирдах талаар; • Сөрөг бодлоо багасгах нь бүрмөсөн үгүй болгохоос илүү бодитой гэдгийг; • Амьдралыг тань өөрчлөх өөдрөг үгсийг хэрхэн бий болгох вэ гэдгийг; • Эерэг үгс яагаад их үр нөлөөтэй байдаг талаар олж мэднэ. Маш олон хүн сөрөг бодлоо ихэвчлэн хэтрүүлдэгээс болж зорилгынхоо араас итгэлтэй явах чадвараа үгүй хийж байдаг. Сөрөг бодлоо хэтрүүлснээр та өөрийнхөө үнэ цэн, бололцоонд эргэлзэх болно. Илтгэгч, шилдэг борлуулалттай номын зохиолч Жон Акафф хэтрүүлэн бодох нь таны бүтээмж, цаг хугацаа, аз жаргалыг хэрхэн үгүй хийж, хувийн өсөлт хөгжлийг тань тушиж байдгийг өөрийнхөө туршлага дээр үндэслэн харуулсан. Акафф шинжлэх ухаан болон хувь хүмүүсийн жишээ бүхий баримтуудыг ашиглан эерэг бодол болон үйлдлийн хүчийг харуулахын зэрэгцээ эдгээр аргыг ашиглан зорилгодоо хүрч, явцын дунд аз жаргалаа олно хэмээн баталж байна. Та бодлоо өөрчилж, жинхэнэ боломж бололцоогоо нээхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн