'Балчир' эцэг эхийн насанд хүрсэн хүүхдүүд
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Сэтгэл санааны хувьд том болж хэрсүүжиж чадаагүй эцэг эхийн гар дээр өссөн олон хүний амьдрал адилхан. Тэдний олонх нь эцэг эхтэйгээ он удаан жил үргэлжилсэн төвөгтэй, таагүй харилцаатай байдаг. Хүн бүрд маш чухал байдаг дотно харилцааг эцэг эх нь өгч чадаагүйн улмаас хүүхдүүд насанд хүрсэн хойноо төөрөгдөл, үзэн ядалт, ганцаардлыг мэдэрдэг. Ийм “балчир” эцэг эхчүүд үнэ цэнтэй, өвөрмөц, онцгой гэдгийг нь хүүхдүүддээ ойлгуулж чаддаггүй. Тиймээс хайрыг хүртэхийн тулд нээлттэй байхаас зайлсхийдэг эцэг эхийнхээ хамгаалалтын механизм бүхий хүрээнд хүүхдүүд нь хүчээр орох хэрэгтэй болдог. Сэтгэл санааны хөгжил сул эцэг эхчүүдийн гол шинжүүдийг сэтгэл зүйч Линдсей Гибсон энэхүү номдоо тодорхойлж, тэдний зан авир хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй бичсэн. Мөн тэрбээр хүйтэн хөндийн харилцаанаас болж бага насандаа зовсон насанд хүрэгчдэд тусалж, тэдний болон эцэг эхийнх нь харилцааг хортойгоос тэвчихүйц болгон өөрчилж, бусад хүнтэй эрүүл харилцаа тогтоох аргуудыг зааж өгчээ. Эцэг эхийнхээ гаргадаг зан авир, хөндий хүйтэн, хайхрамжгүй хандлагыг давж гарахын тулд хүүхдүүдийн ашигладаг механизм, мөн насанд хүрсэн хойно нь тэдэнд тулгардаг сорилтууд, сэтгэл зүйгээ эдгээж, дэвшил гаргахад нь ашиглах аргуудын тухай бид ярилцах болно. Түүнчлэн сэтгэл санааны хөгжилд нас хамаагүйг, аз жаргал авчирдаггүй зүйлийг яагаад хүсээд байдгаа ойлгоход тань танд энэ ном тусална.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн