Хэтрүүлэн бодохоо боль
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ “Хэтрүүлэн бодохоо боль” номд хөндөгдсөн нэгэн түгээмэл асуудал бол асар их цаг хугацаа, эрч хүчээ шийдэлд хүрэхэд бус, санаа зовоход зарцуулах явдал юм. Ник Трентоны үзэж байгаагаар, хэтрүүлэн бодох нь түвэг учруулж, сөрөг үр дагавар авчирч, улмаар маш их стресс, таагүй сэтгэл хөдлөлд автахад хүргэдэг аж. Стрессээ удирдах чадвар болоод бодол санаагаа өөрчлөх нь хэтрүүлэн бодохыг даван гарах арга хэрэгсэл хэмээн зохиолч зөвлөжээ. Хэтрүүлэн бодох зуршлын тухай ойлголт, хувь хүнд үзүүлэх нөлөө, цаашлаад энэ нь стресс болон сэтгэл түгшилтэй ямар холбоотой талаар бид энэ номд судална. Амаргүй нөхцөл байдлыг даван туулахад туслах стрессээ удирдах үр дүнтэй арга барилуудыг ч авч үзнэ. Түүнчлэн сөрөг бодлоо хэрхэн эерэг болгох стратегийг судлан, практик зөвлөгөө өгөх болно. Энд дурдсан аргуудыг хэрэгжүүлснээр та хэтрүүлэн бодохын дуусашгүй тойргоос гарч, стрессээ удирдаж, илүү бүтээмжтэй, тогтвортой сэтгэлгээг хөгжүүлэхэд суралцаж чадах билээ.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн