Чамд юу тохиолдоо вэ?
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хүүхэд насны сэтгэлийн шарх цaашдын хөгжил, зан авир, харилцаанд урт хугацааны нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх үү? Сэтгэлийн шарх тархинд хэрхэн нөлөөлдөг, мөн энэ нөлөөг ойлгосноор амьдралаа цааш үргэлжлүүлэх, эдгэрэх талаар Брюс Д. Перри, Опра Уинфри нар энэ номдоо өгүүлжээ. 30 гаруй жилийн турш тэд хүүхэд насны сэтгэлийн шархны талаар судалгаа хийсэн аж. Тархины хөгжилд үзүүлэх сэтгэлийн шархны нөлөөний судалгааны гол мэргэжилтэн нь Перри. Харин Уинфри алдар хүндээ ашиглан бусдад мэдээлэл түгээж байсан юм. Энэ товч номд гол ойлголтыг гурван хэсэг болгон эмхэлж орууллаа. Эхний хэсэгт нь сэтгэлийн шарх гэж юу болох, тархинд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлана. Хоёрдугаар хэсэгт хүүхэд насны сэтгэлийн шарх, богино болон урт хугацааны үр дагаврынх нь тухай ярилцах юм. Эцэст нь, гуравдугаар хэсэгт сэтгэлийн шархыг хэрхэн эдгээх тухай мэргэжлийн зөвлөгөөг дурдлаа. Мөн сэтгэлийн шархны нөлөө, эдгэрэх үйл явц зэрэг гол сэдвүүдийг товч номдоо дэлгэрэнгүй тайлбарлах юм. Түүнчлэн сэтгэлийн шархаасаа болж шаналж буй хүмүүст цааш урагшлахад хэрэгтэй мэдээллийг олж авахад нь тусална. Сэтгэлийн шарх авсан хүн, эсвэл зүгээр л үр нөлөөг нь ойлгохыг хүссэн хэн ч бай энэ товч номоос үнэ цэнтэй ойлголт, эдгэрэхэд туслах бодит төлөвлөгөөнүүдийг олно.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн