Бүтээлүүд

Нойр хулжаам сансар огторгуй

Сансар огторгуйн 95% нь үл мэдэх биет!? Эрт балрын хүмүүсийн ертөнцийн талаарх төсөөллөөс эхлээд Грекийн бурхдын тууль, дундад зууны шашны шүүх, Коперниксын эргэлт, харьцангуйн онол, хамгийн сүүлийн үеийн сансрын онол хүртэл нэг амьсгаагаар. Хүн бид сансар огторгуйтай нягт холбогдсон байдаг. Учир нь сансар огторгуйг танин мэдэх нь огторгуйн дунд оршин амьдрах хүнийг таньж, “БИ” гэх өөрийгөө ч таних явдал болох юм. Гарчиг: - Оршил - Эхний шөнө. Хүн яагаад сансар огторгуйг бодно вэ? - Хоёрдугаар шөнө. Бурхны бүтээсэн сансар огторгуй - Гуравдугаар шөнө. Рациональ огторгуйн үзэл - Дөрөвдүгээр шөнө. “Газар төвтэй ертөнц”-өөс “Тэнгэр төвтэй ертөнц” рүү - Уудам галактик огторгуйн ертөнц тийш - Big bang сансрын онол гарч ирсэн нь - Шинэ оньсого, шинэлэг огторгуйн модел Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Эрүүлийн дээд

Орчин үеийн хүмүүс иргэншлийн хоронд идэгдсээр. Учир нь бие махбодыг орчинтой нийцүүлдэг хувьслын хурд иргэншлийн өөрчлөлтийг гүйцэхгүй нь. Бид олон сая жилийн өмнө саваннад амьдарч байсан элэнц хуланцынхтайгаа ав адилхан бие, тархитайгаар өнөө цагийг туулж явна. Энэ нийгэмд олон юм хэт их, хэт цөөн, бас хэт шинэ. Өдөр өдрөөр бие эрхтнүүд маань сульдаж, тархи маань ядарсаар. Гунигтай нь бид түүнийгээ огт анзааралгүй амьдрахын төлөө нэрэн дор хий эргэн зүтгэж, анзаарсан нэг нь учрыг нь олохгүй шанална. Ядралт, таргалалт, нойргүйдэл, түгшүүр, өвчлөл, стресс... Эд бүгдээрээ таны буруу биш, ганц таны асуудал ч биш. Энэ бол иргэншил ба хувьслын үл нийцлээс бий болж буй дэндүү гүн үндэстэй том асуудал. Энэ бол "Иргэншлийн өвчин". Бидэнд цэмцгэр орчноос илүү бактери, хувийн орон зайнаас илүү найзууд, гар утаснаас илүү байгаль хэрэгтэй. Амжилтад хүрье гэвэл байгалиас заяагдсан бие эрхтнээ зориулалтаар нь ашигла! Иргэншлийн өвчнөөс мултарч, эрх чөлөөнд хүр!