Бүтээлүүд

Бэмби ба ойн амьтад

ЭРДЭНЭСИЙН САН - Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис Ойд мэндэлсэн бугын жаахан ил ойн жимээр аялж, ертөнц дахинтай танилцаж эхэлнэ. Түүний эцэг эх, найз нөхөд, дайсан гээд ойн дунд аж төрөхийн утга учрыг өөр өөрийнхөөрөө нээсэн олон дүр энд гарна. “Буга бид хэнийг ч алдаггүй, гэхдээ бид хүнтэй эн тэнцүү хүч чадалтай, арга ухаантай байх хэрэгтэй. Тэд бидэнд үхэл илгээж байсан ч бид амьдрах л ёстой. Бид өөрсдийн амьдрал ахуй, удам судраа хамгаалж, ямар байсан бэ, яг тэр чигээр нь авч үлдэх ёстой. Ингэхийн тулд сонор соргог, нарийн мэдрэмжтэй, авхаалж самбаатай, ялагдашгүй байх ёстой. Гагцхүү аймхай л байж болохгүй. Энэ бол Амьдралын агуу их хууль” гэж уг номд өгүүлсэн буй. Бүтээлийг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Робинзон Крузо

ЭРДЭНЭСИЙН САН - Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис Робинзон Крузо Өмнөд Америкийн эргээс хол орших эзэнгүй арал дээр ганцаар хаягдсан нэгэн далайчны түүхийг энэхүү номд өгүүлдэг. Байгаль эх түүнээс нүүр буруулан далайн хүчтэй шуурганы улмаас эзэнгүй арал дээр цор ганцаар хаягддаг. Амьдралд тулгарах хүнд бэрхшээлүүдийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, хэрхэн амьдрах ухаанаа олж тэмцэж буйг харуулна. Эзэнгүй арал дээр урт удаан хугацааны турш амьдарч байхдаа тэр бээр махчин зэрлэг хүмүүсээс нэгэн залууг аврах бөгөөд тэрхүү залууг Баасан гэж нэрлээд өөрийн үнэнч анд, туслахаа болгож авдаг. Крузо эзэнгүй арал дээр өөрийн ая тухтай байдлыг хангахын тулд бололцоотой бүхий л зүйлээр амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хэрхэн хийж амжилтад хүрч байгаа тухай яруу тодоор дүрслэн үзүүлсэн байдаг. Эцэст нь хүн аливаа хүнд бэрхшээл, зовлонг хэрхэн өөрийн оюун ухаан, эр зоригийг дайчлан даван туулж болдгийг энэхүү номд сургамжтай байдлаар өгүүлсэн байна. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.