Бүтээлүүд

Коралайн

Английн зохиолч Нил Гейманы орчин цагийн хамгийн алдартай туужуудын нэг “Коралайн” 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байв. The Guardiаn сэтгүүлээс “Коралайн” туужийг 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа. Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болсон билээ. “Коралайн” туужаас сэдэвлэн 2009 онд ижил нэртэй анимэйшн кино бүтээгдсэн нь хүүхдүүд төдийгүй томчуудын талархлыг хүлээж, тухайн ондоо шилдэг анимэйшн бүрэн хэмжээний кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. Түгжээтэй хаалга нээгээд л Нарниагийн гайхамшигт аялал эхэлдэг шиг, Алиса туулайн нүх рүү унаад цочирдом жигтэй аяллын эргүүлэгт татагдан ордог шиг Коралайнтай хамт нууцлаг хаалгаар нэвтрэн ормогцоо та хайр, ид шид, саарыг ялан дийлэх сайн сайхны хүчинд эрхгүй итгэх болно. Бүтээлийг уншсан: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.