Бүтээлүүд

Сонгодог 100 зохиолч 1

Зохиолч, яруу найрагчдыг юу аугаа болгож байна вэ? Тэр аугаа гэх тодотголыг хэрхэн гаргаж, бас харьцуулав? Сонгодог 100 зохиолч бүтээлд бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын тухай сонирхолтой түүхийг өгүүлэн энэ асуултад хариулахыг зорьжээ. Уг бүтээлд сонгодог 100 зохиолчоос гадна утга зохиолын хөгжилд шинэ өнгө төрх авчирсан 25 зохиолч багтсан байна. Намтар тус бүрд зохиолчийн амьдрал, ололт амжилтыг өгүүлэхийн хамт уран бүтээлийн гараа, замнал болон утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь онцолсон ажээ. Чарлз Диккэнсээс эхлээд Габриал Гарсиа Маркэс, Хомэр, Виллиам Шэкспир хүртэл дэлхийн утга зохиолын суут төлөөлөгчдийн авьяас билэг, алдар цууг өгүүлсэн сонирхолтой намтарыг шимтэн уншаарай. Шинээр Чинуа Ачэбэ, Робэрт Фрост, Артур Миллэр, Тони Моррисон, Жорж Орвэлл, Саппо, Тэннэсси Виллиам зэрэг зохиолчид нэмэгдэж орсон болно. Номд зохиолчдын бүтээлийн жагсаалтаас гадна бусад алдартай хүмүүс тэдний тухай өгүүлсэн "сайшаалын үгс"-ийг ч мөн багтаажээ.

Сонгодог 100 зохиолч 2

Адагт очих жор

...Хуйвалдааны онол бол шинэ юм биш. Хүний нийгэмтэй чацуу биз. Хуйвалдааны онол нь хүний мөн чанарын цаад шалтгаанаас үүдэлтэй. Хүний төсөөлөх фантаазлах чадвараас үүдэлтэй ба нийгмийн тэгш бус байдал энэ хардлагын амжилт олох үндэс нь байдаг. Хуйвалдааны онолд итгэгч юун түрүүн санал болгоод байгаа хуйвалдагч нарт сөрөг шинжээр хандана. Үүнийгээ ихэд өсгөж илэрхийлнэ. Түүнд элдэв агуулагдаж буй гэх муу зорилго болон хувийнх нь ёс суртахуунгүй байдлын жагсаалт гарган наана. Ингээд муухай зорилготой мангастай тэмцэхдээ өөртөө алив суртахууны хязгаар тавихаа болино. Уул уурхайн сайд болсон нөхөр тэр даруйдаа "Монголоос гадаадынхыг хөөж ард түмэндээ амалснаа биелүүлнэ" гэж мэдэгдсэн нь дэлхийн 23 хэлээр даруй орчуулагджээ. Монголын утга зохиолын шинэ рекорд. Нууц товчоо 13 хэлээр орчуулагдсан нь хуучирсан рекорд...