Бүтээлүүд

Дөрвөн хэлцэл

Дөрвөн хэлцэл нь 10 гаруй жилийн турш Нью-Йорк таймсын бэстселлер жагсаалтад багтаж буй бүтээл юм. Зохиолч Дон Мигель Руис нь уг бүтээлдээ бидний баяр баяслыг булааж, зовлон зүдгүүрийг бий болгодог өөрийгөө чамлах буюу өөрийгөө голох сэтгэлийн уг үндэс юу болохыг хуваалцжээ. Тиймээс бид өөрөө өөртэйгөө энгийн дөрвөн хэлцлийг хийснээр амар амгалан байж, өөртөө итгэлтэйгээр алхам алхмаар урагшлах юм. Үгэндээ өөгүй бай, өөр дээрээ бүү тусга, бүү таамагла, үргэлж хичээ гэдэг дөрвөн хэлцлийг номоос дэлгэрүүлэн сонсож суралцаарай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг дээ, хэдий мэддэг юм шиг боловч хоорондын хэлхээ холбоог нь мэдэх аваас ямар үнэ цэнэтэй хэлцэл болохыг та ойлгох буй за. Мэдсэн сурсан зүйлээ үйлдэл болгон амьдралдаа хэрэгжүүлж үр шимийг нь хүртээсэй хэмээн ерөөе. Агуу бүхэн энгийнээс эхэлнэ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Өглөөний гайхамшиг: Оюутан

Дунд, ахлах ангийн сурагчид болон оюутнуудын гол зорилго амжилттай суралцах билээ. Энэхүү зорилгодоо хүрэхэд нь өдөр тутмын жижиг дадлуудаа хэрхэн өөрчлөх, өөрчилснөөр ямар үр дүнд хүрч болдгийг олон улсын оюутнуудын бодит, түүх, жишээгээр тайлбарласан нь уншигчид урам зориг, эрч хүч өгнө. Мэдсэн мэдлэг, арга туршлагаа өдөр тутамдаа бага багаар хөгжүүлснээр ажлын байран дээр гарахад туслах суурь ур чадвар, дадлуудыг та аль хэдийн эзэмшсэн, өөрийгөө ямар ч үед илүү хөгжүүлэх ур чадвартай болсон байна. Чиний сурсан мэдсэн бүхнийг хэн ч булааж авахгүй гэж эцэг эхчүүдийн маань зөвлөдөгтэй яг адил тэр л гайхалтай ур чадварыг та өөртөө суулгаж чадна. Номон дотор зам бий. Танд амжилт хүсье! Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Эгэл Рич

Эгэл Рич ном нь дэлхийн нэрт бизнесмен, зохиолч, илтгэгч, сайн үйлстэн Рич Девосын гарааны бизнесээс гарамгай амжилтад хүрсэн, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн эгэл жирийн нэгнээс энгүй баян болсон түүхийг тантай хуваалцна. Бизнесийнхээ амжилтаас гадна итгэл үнэмшил, улс төрийн үзэл баримтлал, гэр бүл, үр хүүхэд, цаашлаад хэрхэн илтгэгч , зохиолч болсон хийгээд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүн Орландо Мэжик багийнхаа талаар зохиолч номдоо оруулсан. Зорилго, мөрөөдөлдөө хүрсэн, дэлхийн бизнесийг бүтээсэн хүний бодит түүх гэдэг өөрөө залуу үе бидний суралцах ёстой туршлага, мэдэх ёстой мэдлэг билээ. Дэлхийн шилдгүүдээс суралцах боломжийг ном бидэнд олгодог. Номон дотор зам бий. Уншиж суралцаарай. Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Түүнийг гэх дурсамж

Эмгэнэлтэй алдаанаасаа болж шоронд таван жил суусан Кенна дөрвөн настай охинтойгоо эргэн нэгдэх горьдлого тээсээр бүх зүйл буруугаар эргэсэн хотдоо ирдэг. Гэвч алдсан итгэлийг эргүүлэн олох нь бараг боломжгүй зүйл болохыг тэр ойлгодог. Харин тус хотын нэгэн уушийн газрын эзэн, Кеннагийн охинтойгоо холбогдох цөөн холбоосуудын нэг Лежер л түүнд нүүр өгчээ. Гэвч тэр залуу Кеннагийн амьдралд аажмаар чухал байр суурь эзлэх болсноор хоёулаа хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ итгэлийг алдахад хүрдэг. Ээдрээтэй нөхцөл байдлаа үл тоон хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн Кенна өнгөрсөн алдаануудаа цайруулж, итгэл найдвар, эвлэрэл бүхий ирээдүйг бүтээх арга замыг олох хэрэгтэй болно. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн, Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Верити

Лоувен Эшли санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон зохиолч бөгөөд амьдралд нэг л тохиох ажлын саналыг Жереми Кроуфорд хэмээх эрхмээс хүлээн авдаг. Жереми нь Верити Кроуфорд хэмээх нэр хүндтэй зохиолчийн нөхөр бөгөөд харамсалтай нь эхнэр нь осолд орсноос болж алдартай цувралаа дуусгах боломжгүй болсон байв. Цувралыг дуусгахад санаа өгч болох тэмдэглэлийг олохоор Лоувен Кроуфордын гэрт очно. Веритигийн замбараагүй ажлын өрөөнөөс өрөөл бусдын нүдэнд өртөх ёсгүй дуртгалынх нь нооргийг санаандгүй олдог. Тэрхүү дуртгалд гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэсэн шөнөөс авхуулаад Веритигийн нуруу хүйт даам олон өчлийг агуулсан байв. Онц сонирхолтой, гэнэтийн явдлаар дүүрэн салахын аргагүй зохиол. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн, П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.