Бүтээлүүд

СЕО & Стратеги

Энэ бол сурах бичиг биш. Харин сурсан зүйлээ амьдрал дээр хэрхэн буулгаж туршсан 20 шахам жилийн түүхээсээ л хуваалцаж буй хэрэг. Зохиолч гэх нь ч хэтийдсэн хэрэг болох байх. Харин аливаа ажлыг онол, арга зүйгээр, янз бүрийн арга саам, азад найдалгүйгээр тогтвортой зөв хийхэд хэрэг болох практикт түгээмэл хэрэглэгддэг аргууд болон түүний хэрэглээнд анхаарах санаануудыг багтаасан чухал ном. Бизнесийн байгууллагыг удирдаж буй удирдлага болоод ажилтан бүрийн мэдэж байх шаардлагатай стратегийн талаар өгүүлсэн бүтээл юм. “Бизнесийнхээ ирээдүйн боломжийг олж харах, түүнд хүрэх оновчтой арга зам, стратегийг сонгох нь гүйцэтгэх удирдлагуудын хамгийн чухал үүргийн нэг билээ. Бодит туршлагадаа үндэслэн шууд аваад хэрэглэж болохуйц арга аргачлал, алхмуудыг тайлбарлажээ.” - Л.Гантөмөр Эм-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал