Бүтээлүүд

Морь унасан толгойгүй хүн

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” бүтээлийг олны хүртээл болгож байна. Томас Майн Рид нь адал явдалт зохиолуудаараа дэлхийн сонгодог уран зохиолын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг билээ. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Морь унасан толгойгүй хүн” зохиол юм. ...Баруун өмнөд Техасын тал нутагт 1850-иад онд морь унасан толгойгүй хүн үнэхээр үзэгдсэн билээ. Тэр Риодель-Нуэсес болон Леон голын хооронд 20-25 орчим бээр газарт хэсэг хугацаанд олон хүний хувьд таавар болон тал нутгаар “зугаалсан” юм. Түүнийг эрлийн багийнхан, Морисийн зарц, Кассий Колхаун, зүсээ хувиргасан мексик-д, Зеб Стумп, мөн анчин, малчин, харуулын хүмүүс ч харсан байлаа. Зөвхөн Леонд төдийгүй алс холын нутагт ч түүний тухай ярилцах болжээ. Энэ жигтэй сонин үзэгдлийг тайлбарлах гэж оролдохын зэрэгцээ толгой нь серапегийнх нь доор байсан, толгойгоо гартаа барьчихсан байсан, толгой дээрээ гялгар хар сомбреро өмссөн байсан хэмээн ярих аж... Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Орчуулсан: Лодойдамба, Пүрэвбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Монте Кристо Гүн 1-р боть

Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гүн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гүрэнд үе үеийг дамжин алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг. «Монте кристо гүн» романыг бичих санаа 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Плонез арал дээр ан хийж явахад нь төрсөн юм гэдэг. Хажууханд нь Ўайсан «Монте кристо» гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирэнгээ, чухам юуны тухай бичихээ товлоогүй мөртөө хэвлэлийн газартаа ийм нэртэй зохиол бичнэ гэсэн гэрээ хийчихжээ. Ингэж байтал, Парисын цагдаагийн газрын хуучин данс бичгийн захирагч Жак Пешегийн «Дурсамжаас» нөгөө бичих романыхаа гол санаа, зангилааг санамсаргүй олоод авсан байна.1807 онд Парист гуталчин залуу Франсуа Пико гэдэг даржин эр амьдарч байж. Амь зуулгаар тааруухан тэр эрд, аз болоход сүйлсэн бүсгүйнх нь инжинд зуун мянган франк ирэх болжээ. Нэгэн удаа Пико ам алдан энэ тухайгаа гурван танилдаа болон цуг сууж байсан гуанзны эзэн Лупианд ярьчихжээ. Пиког явангуут, угийн жөтөөч, өөдгүй санаатай Лупиан, Пиког цагдаагийн газар гүтгэж, хуримы нь хийлгэхгүй болгочихъё гэдэг санааг цаадуулдаа хэлжээ. Тэгээд цагдаагийн комиссарт «Пико бол английн тандуул» гэсэн ховын бичиг хүргүүлжээ. Хөөрүү комиссар хуурамч ховыг сохроор итгэж, тэр дор нь эзэнт улсын цагдаагийн яамны сайдад дамжуулан илтгэснээр Франсуа Пико долоон жилийн турш сураггүй алга болсон байна. Франсуа Пико тагнуул туршуул гэгдэн тулгагдаж Фенестрел цайзад ял эдэлж байхдаа үхлүүт өвчтэй нэгэн итали гэлэнг сэтгэл гарган тойлж байсны хариуд цаадах нь Милан хотод нуусан алт, үнэт чулуун эрдэнэсээ түүнд гэрээслэн өв болгожээ. Напелеоны эзэнт улсыг унасны дараа Франсуа Пико тэр эрдэнэсийн сангий нь эрж олоод. Парист өөр нэрээр эгэн ирсэн байна. Гэтэл сүйлсэн бүсгүй нь хоёр жил хүлээж байгаад гуанзны эзэн Лупиантай гэрлэснийг дуулжээ. Өөртэй нь хэн ингэж, хатуугаар «тоглосныг» хар аван гадарласан Пико итали ламын дүрд хувилан Нимд очиж, Лупианы гуанзанд хамт сууж байсан гурвын нэг нь байсан боловч булай «тоглоомд» оролцохгүй гэж татгалзсан Антуан Аллютой уулзаж, ховор сайхан очир эрдэнэ бэлэглэн байж, бусад хүний нь нэрийг хэлүүлжээ. Энэ үеэс эхлэн Пико өшөөгөө авахаар хатуу шийдсэн байна. Удалгүй Парис хотын «Урлагийн гүүрэн» дээрээс Шамбарал Лупианы хамсаа гэгчийн хүүр олдоход, түүнийг алсан чинжаалын бариул дээр «Анхных нь» гэж сийлсэн байжээ. Тэгтэл ч Лупианд гай түйтгэр нүүрлэж, гуанз нь шатан, хүү нь шоронгийн хадаас болж, охин нь цөллөгөөс оргосон ялтантай гэр бүл болсон нь илэрчээ. Дараа нь Лупианы хоёр дахь хамсаа Солари хорлогдон амь тавихад, авсан дээрээс нь «Хоёр дахь нь» гэсэн бичиг олдсон байна. Эцэст нь, нэгэн үдэш, нүүрэндээ багтай хүн Лупианыг гудамжинд зогсоож, нүгэл нь нүдээрээ гарч байгааг сануулжээ. Гуанзны эзэн «Бурхан намайг гэсгээн цээрлүүлсэн» гэж хэлэхэд нь нөгөө танихгүй хүн ч чухам хэн болохоо хэлжээ. Хайр найргүй өшөө авахаа тангарагласан Пико ч санасандаа хүрч, Лупиан «Гурав дахь нь» болсон байна. Хэрэг явдал үүгээр дууссангүй. Нөгөө долоон булчирхай, найман найлзуурхайгаа Пикод тоочсон Антуан Аллю, түүний мөрийг мөшгөн, анаж явсаар эцэст нь өшөөг өшөөгөөр авч, түүний аминд хүрчээ. Энэ бүгдийн тухай Аллю амьсгаа хураахынхаа өмнө нүглээ наманчлан ламд ярьснаар сайхь түүхийг цагдаагийн газар дансандаа тэмдэглэн авчээ. Ургуулан бодож, үгээр урлахдаа гарамгай зохиолч Дюма дээрх явдлаас санаа авч түүхэн үйл явдалтай холбоод, амьдралд үнэхээр байсан мэт санагдах, дахин дахин уншсан ч уйдамгүй энэхүү гайхамшигт зохиолыг бүтээсэн түүх ийм ажгуу. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

Монте Кристо Гүн 2-р боть

Монте Кристо Гүн 3-р боть

Анна Каренина I

1-р хэсэг (1-4 бүлэг) “Анна Каренина” роман нь Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь юм. Тус роман 1877 онд бүрэн хэмжээгээрээ хэвлэгдэн гарахаасаа өмнө 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Зохиолд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд Орос орны тухайн цаг үеийн нийгмийн байдал, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх, боловсрол зэрэг олон асуудлыг романд гайхалтайгаар хөндөхийн зэрэгцээ дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрчлийг нарийвчлан харуулж чадсан бүтээл юм. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэнэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа. Эмэгтэй хүн бүрийн заавал унших зохиол хэмээдэг “Анна Каренина” дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдан гарсан байдаг. Өгүүлэгч: Г.Халиун Найруулагч: Б.Мөнхзолбоо "White Arch" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Анна Каренина II

2-р хэсэг (5-8 бүлэг) “Анна Каренина” роман нь Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь юм. Тус роман 1877 онд бүрэн хэмжээгээрээ хэвлэгдэн гарахаасаа өмнө 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Зохиолд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд Орос орны тухайн цаг үеийн нийгмийн байдал, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх, боловсрол зэрэг олон асуудлыг романд гайхалтайгаар хөндөхийн зэрэгцээ дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрчлийг нарийвчлан харуулж чадсан бүтээл юм. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэнэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа. Эмэгтэй хүн бүрийн заавал унших зохиол хэмээдэг “Анна Каренина” дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдан гарсан байдаг. Өгүүлэгч: Г.Халиун Найруулагч: Б.Мөнхзолбоо "White Arch" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Амьгүй албат нар

Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ. Орчуулсан: Я.Аюурзанаев Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2021 он.

Кихот ноён I

ТЭРГҮҮН ДЭВТЭР ...Маш халуун өдрийг зөгнөсөн зуны нэгэн өглөө үүр дөнгөж хаяармагц хэнд ч хэлж мэдэгдэлгүйгээр хамаг зэр зэмсгээ зүүж, төдий л олигтой олж чадаагүй дуулга малгайгаа толгойдоо арай чарай тогтоож бамбайгаа авч, жадаа барин, Ажнайгаа унаж, гайхамшигт бодлоо биелүүлэхэд нь амьтан хүн саад болоогүйд ёроолгүй баярлан бахархсаар малын хашааны хаалгаар гарч, хээр талын зүг хөдлөв. Төдхөн хашааны хаалгаар гарсан дор, бараг л явахаа байчихмаар болтол сэтгэлийг нь шаналгасан аймшигт бодол төрснийг өгүүлбээс: Морьтон болох ёсонд юуны урьд морьтон цол хүртээгүй байваас ямар нэгэн морьтон лугаа тулалдаж болдоггүй учиртай ажээ. Энэ бодол шийдвэрийг нь мохоосон боловч ухаан жолоогүй тэмүүлсэн хүслэн нь юу юунаас давсан учраас зарим морьтон эрчүүд аль дайралдсан хүнээс морьтон цол хүртчихэж болдог тухай ном зохиолд гардаг мэтээр бодоход хүрч, улмаар чингэхээр шийдээд, мориныхоо хандсан зүг явсан бөгөөд үнэндээ чингэж явж л адал явдалтай тохиолдох бодолтой байсан юм сан ажээ... Өгүүлэгч: Д.Зоригтбаатар 'MBOOK' студид бүтээв.

Кихот ноён II

ДЭД ДЭВТЭР ...Хүүхээд, баян чинээлэг, нэр хүндийг олох зам энэ хорвоод хоёрхон байдаг юм. Нэг нь эрдмийн талбар, нөгөө нь дайны талбар юм. Би бол эрдмийн хүн бусын учир цэргийн хүн байвал таарах хүн байгаа юм. Цэрэг дайны урлагт сонирхолтойгоор нь аваад үзэхэд би дайны тэнгэр хэмээгдэх Улаан нүдэн гарагийн тохиолоор төрсөн байж таарна, тийм учраас тэр л тавилангаа дагаж яваа юм байх, ингэхлээрээ дэлхийн бүх хүмүүс намайг өөр замаар оруулах гэж оролдовч нэгэнт тэнгэрээс заяасан замтай бөгөөд тийм хувь зохиолтой тул би ингэж явах учиртай юм, бас тэгээд гол нь гэвэл, миний өөрийн эрмэлзэл түүн тийшээ юм, иймд та нар намайг хорино гэдэг нь илүү ажил биз, өөрөөр хэлбээс гавьяа бүтээхдээ хэрмэл морьтон хэчнээн их бэрхшээлтэй тохиолддог нь надад илэрхий бөгөөд гавьяагаа бүтээчихсэн морьтон хэмжээлшгүй сайн сайханд хүрдгийг би мэднэ... Өгүүлэгч: Д.Зоригтбаатар 'MBOOK' студид бүтээв.

Дөлгөөн Дон I

1-Р ДЭВТЭР Анх хэвлэгдэхдээ ихээхэн шуугиан дэгдээсэн энэ роман 70 жилийн тэртээ I, II дэвтэр нь, 55 жилийн өмнө III, IV дэвтэр нь хэвлэгдсэн бөгөөд ач холбогдол, үзэл санаа гоо сайхны үнэ цэнээ алдаагүй, харин ч жил ирэх тутам ард түмний хамгийн дотно үнэтэй зохиол болон үнэлэгдсээр байна. Анх гарснаасаа хойш 300 шахам удаа хэвлэгдсэн тоо үүнийг гэрчилнэ. "Дөлгөөн дон" роман агуулга утга, үзэл санаа бусад зохиолын адил Оросын ард түмний амьдралд ойр, ард түмний хувь заяатай холбоо бүхий үйл явдал байдгийг харуулна. Романд гарах ард түмний амьдрал, ширүүн тэмцэл эмгэнэлээр дүүрэн. Гол баатар Григорий Мелехов болон Мелеховынхны хувь заяаг нийгмийг өөрчлөх замаар шударга ёс тогтоохтой холбон тэр үеийн үндсэн зөрчлийг харуулсан юм. Мелеховын эмгэнэл, ганцаардал бол тэмцэл, итгэл найдвар, хайр дурлалын тухай ойлголтын шинэ утга учрын сургамж. Хүнийг анхаарах мэргэн ухаан, түүхэн хөгжлийн туршлагаас суралцан эрин үеийн шинэ үнэний төлөө тэмцэх тэмцлийн сургамж болно. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.

Керри эгч

1889 оны сүүлээр 18 настай Кэролайн Мибер буюу гэрийнхнийхэн нь нэрлэдгээр Керри эгч Висконсин мужийн Колумби дахь амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан бөгөөд Чикаго руу эгч Минни болон Миннигийн нөхөртэй хамт амьдрахаар очно. Галт тэргэнд Керри өөрийн гэнэн цайлган гоо үзэсгэлэн, өө сэвгүй занд нь татагдсан явуулын худалдагч Чарльз Дрүэтэй тааралдана. Тэд холбоо барих мэдээллээ солилцдог боловч эгчийнхээ гэрийн хэцүү нөхцөл байдал, гунигтай уур амьсгалыг олж мэдрээд Дрүэ руу энд байхад нь холбогдохыг захидал бичин болиулав. Удалгүй Керри гутлын үйлдвэрт ажилд орж цалингийн ихэнхийг байр, хоолондоо өгдөг болов. Өвчний улмаас нэг өдөр ажлаасаа халагдсаны дараа Дрүэтэй уулзана. Тэр түүнийг уйтгартай, явцуу амьдралаа орхиж түүнтэй хамт амьдрахыг ятгана. Керригийн асуудлыг шийдэхийн тулд түүнд боломжийг нээж хоёр арван долларын дэвсгэрт өгчээ. Маргааш нь мөнгийг буцаах гэсэн боловч Дрүэ татгалзаж Керриг их дэлгүүрээр дагуулан явж гутал хувцас авч өгөв. Мөн оройдоо хамт амьдрахаар нүүн иржээ. Өгүүлэгч: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Орчлонгийн элдэв сонин

Итали улсын Венец хотын худалдаачин Николло Поло-гийн хүү Марко Поло Ази тив рүү аялж дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ. Тэрбээр өөрийн эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд "Орчлонгийн элдэв сонин" гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ. Ялангуяа тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж уг номдоо бичсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, эдүгээ хүртэл эрдэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Дөлгөөн Дон IV

4-Р ДЭВТЭР ...эргийг элээж шөргөөсөн бурчигнасан ширүүн урсгалыг харж, усны түмэн өнгийн шуугианыг чагнаж, юу ч бодохгүй байх, гай зовлон болсон юмны тухай огт бодож санахгүй байхыг хичээх нь сайхан байжээ. Григорий урсгал усны сонин гайхалтай, цаглашгүй олон эргүүлгийг хэдэн цагаар хачирхан харна. Тэр эргүүлгүүдийн хэлбэр маяг нь минут тутам өөрчлөгдөж, хугарч унасан зэгсний шилбэ, үнгэгдсэн навчис, өвсний үндсийг хөвүүлэн дөнгөж сая намуухан урсаж байсан газар минут болов уу үгүй юу хавь ойролцоо урссан бүгдийг ховдоглон сорсон хачин мушгиа хонхор нүхнүүд бий болж, тэгж байснаа тэр хонхор нүхнүүд хуйларсан булингартай усаар буцлан урваж, өлөнгийн харласан үндэс, царсны сарвагар навчис, бас хаанаас ч юм урсаж ирсэн хэсэг сүрлийг дээш нь гарган хаяна. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.

Арван таван наст Капитан II

ДООД ДЭВТЭР ..Малын худалдаа хэмээхийн адил негрийн худалдаа гэдэг үгсийн утга нь гүн бөгөөд сүрхий гэдгийг хүн бүхэн мэднэ. Хүний ёсыг гутаагч тэрхүү шившигт худалдааг эрхлэх негрийн худалдаачид гэж алдаршигчдын энэ бузар үйл явдлыг буруушааж цаазалсаар хэдэн арван жил өнгөрлөө. Энэ нь бодол дээр тогтсон хэрэг. Бодит дээр бол эдүгээ 1870 он гартал худалдаалах нь зогсоогүй үргэлжилсээр ажгуу. Дэлхийн бөмбөрцгийн газар бүрд энд тэнд хүнийг худалдах нь өргөн дэлгэр болж нэн ялангуяа Африк тивд ийм худалдааг эрхэлдэг аж. Биеэ христос ёстон гэж боловсон улсын тоонд багтаан тооцдог атлаа негрийн худалдааг буруушаасан гэрээ бичигт гарын үсэг зураагүй хэдэн улс энэ 19 дүгээр зууны шувтарга хүртэл байсаар байгаа нь соёлт боловсон улсын нэрд бузар оруулсан хэрэг бөгөөд жигшвэл зохих үзэгдэл билээ... Өгүүлэгч: А.Отгонбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.