Бүтээлүүд

Бүтээлч, INC.

Энэхүү ном нь бүтээлч соёл бүхий байгууллагыг бүтээхийн тулд чухам юу шаарддагийг харуулсан хамгийн сайн ном юм. Яагаад гэвэл Катмулын цэцэн ухаан, даруу зан чанар, ухамсар номын хуудас бүрд шингэснээрээ хамгийн сайныг нь гэрчилнэ. Тэрээр Пиксарын агуу сүр жавхлан нь тэдний хийдэг өчүүхэн жижиг зүйлүүдийг (ямар ч байгууллагад хэний ч хийж л байдаг дийлэнх зүйлүүд) нэгтгэхээс эхлээд компанийн бүх ажилчдыг хөдөлгөх хүч болдог кино бүтээх, түүгээрээ бие биенээрээ бахархах сэтгэл төрүүлж байдаг нэгэн том зорилгын төлөө болгодог байв. Бизнесийн акулууд Пиксарын тухай түүх ярих дуртай байдаг ч энэ удаа жинхэнэ Пиксараар амьсгалж, амьдарч түүнийг удирдаж явсан нэгнээс жинхэнэ түүхийг нь сонсох бидний ганц боломж тохиож байна. Хүн бүр л инновацийг удирдах эсвэл сонирхолтой байдаг. Тэгвэл энэ номыг заавал унших хэрэгтэй.

Номын сангийн ном

1986 оны 4-р сарын 28-ны өглөө Лос Анжелес хотын нийтийн номын сан шатаж, 40,000 гаруй ном, түүний дотор маш ховор эх зохиол үнс болон устаж, 700,000 гаруй ном гэмтсэн юм. Гал яагаад гарсан нь нууцлаг хэвээрээ үлдсэн. Энэхүү түүхийг New Yorker сэтгүүлийн алдартай сэтгүүлч, Нью-Йорк Таймсын Бэстселлер зохиолч, номонд дурлагч Сьюзан Орлеан нь АНУ-н номын сангуудын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар, номын сан, номын санчдын тухай гайхамшигтай урьд өмнө хэн ч дурдаж байгаагүй түүхтэй уялдуулж өгүүлснээрээ онцлоготой юм. Номонд дурлагчид яагаад номонд дурладаг, номын сан яагаад хүн бүрийн очих ёстой газар талаар, номын сан нь тухайн хотынхоо түүх, драм, соёлын нэг салшгүй хэсэг болдог зэрэг номын сан нь зөвхөн номоор үйлчилдэг газар бус улс үндэстнийхээ зүрх, оюун санааны эх, мөн чанар болдог төдийгүй хотын маш чухал бүрэлдүүлэгч хэсэг болдог тухай давхар өгүүлнэ.

Bad blood

Стэнфордын Их Сургуулиа орхин, Теранос хэмээх “Ганц эвэрт” гарааны компаниа үүсгэн байгуулж, цусны шинжилгээний эгшин зуурын хялбар технологиороо 2014 онд цахиур хагалан гарч ирсэн Элизабет Холмс гэгч гайхалтай эмэгтэйг бараг л эмэгтэй Стив Жобс гэж ярилцдаг байв. Ларри Эллисон, Тим Дрэйпер зэрэг нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар Теранос хувьцаагаарх хувийн хөрөнгө оруулалтуудыг амжилттай босгосон тул ойролцоогоор 9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болж, улмаар Холмсын хөрөнгө 4.7 тэрбум доллараар үнэлэгдэж байсан нь саяхан. Харин үүний цаана нэг асуудал байсан юм. Технологи нь ажилласангүй. Холмс хөрөнгө оруулагчид, АНУ-ын төрийн хяналтын байгууллагууд болон ажилчдаа олон жилийн турш төөрөгдүүлсээр ирсэн байлаа. Уолл Стрийт Журналын сэтгүүлч Жон Каррейроу Теранос компанийн хуучин ажилтнуудын өгсөн сэжмээс үндэслэн, асуултуудыг хөврүүлсээр 2015 онд Тераносын талаар хэд хэдэн нийтлэл гаргасан билээ. Энэ хугацаанд Тераносын зүгээс хуулийн зарга үүсгэнэ хэмээн Уолл Стрийт Журналынхныг сүрдүүлж байсан ч тэд ухарсангүй. 2017 оны эхээр компанийн үнэлгээ унаж, бараг юу ч үгүй болсны зэрэгцээ хөрөнгө оруулагчид болон хяналтын байгууллагуудын зүгээс Холмсод хуулийн хариуцлага ногдуулах, хариуцлагад татах ажиллагаа эхэлсэн байна. Дэлхийн томоохон корпорациудын түүхэн дэх Энрон компанийн луйвараас хойш дахин нэг анхааруулга өгсөн энэхүү сэтгэл догдлуулам бөгөөд чичрүүдэс хүргэм түүх нь Цахиурын Хөндийд гарч ирсэн хэт зоригтой амлалт, алтанд улайрсан мэт шаргуу хүсэл, тэмүүллийн өрнөлийг харуулснаараа онцлогтой.

No Filter: Инстаграмын бодит түүх

2020 оны Financial Times болон McKinsey Business Book-ын ялагч Fortune, The Financial Times, The Economics, Inc. Magazine, болон NPR-аас "Шилдэг ном"-оор нэрлэгдсэн No Filter: Инстаграмын бодит түүх таны гарт хүрч байна. Өгүүлэгч: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он. 2010 онд Кевин Систром, Майк Крейгер нар гэрэл зураг цахим орчинд хуваалцах боломжтой энгийн, нүд булаам онцлогтой “Instagram” аппликейшнийг олон нийтэд танилцуулсан. Үүсгэн байгуулагчид аппликейшнийхаа тусламжтайгаар фото зурагчид, уран бүтээлчдийг бий болгож, маш богино хугацаанд тэднийг чиг хандлага тодорхойлогч болгож байв. Байгуулагдаад хоёр жил хүрэхгүй хугацаанд “Facebook”-ийн анхаарлыг татаж, Марк Цукерберг түүхэн дүн болох 1 тэрбум ам.доллароор 13-хан ажилтантай “Instagram”-ийг худалдан авсан юм. Энэ нь төгс амжилт бүхий “Instragram”-ийн түүхийг төгсгөж ч мэдэхээр байлаа. Гэвч үүсгэн байгуулагчид “Instagram”-ийн гол давуу тал, брэнд, өвөрмөц онцлогийг хадгалж, өөрсдийн аппликейшнийг олон нийтийн сүлжээний аварга компаниас тусад нь байлгахаар хичээж байв. Тэд ажилчиддаа үнэхээр шаардлагатай тохиолдолд л өөрчлөлт хийхийг зөвлөж, “Facebook”-ийн “Бүтээлч болон алдартай хүмүүсийг онцлох стратеги, ямар ч хамаагүй зардлаар өсөлтөө нэмэгдүүл гэх философи”-д уусаж болохгүй талаар сануулж байлаа. “Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг үүсгэн байгуулагчдын хараат бус байдлыг дэмжиж байсан хэдий ч “Instragram” 1 тэрбум хэрэглэгчтэй болж байсан үед амжилтанд нь саад болж байгаа нь мэдрэгдэж эхлэв. Бүгд шахуу компанийн амжилт авчирсан үнэ цэнийг хадгалхаар улайран байхад харин Фрайер нь “Instagram”-ийн үүсгэн байгуулагчид, ажилчид, удирдлагууд, өрсөлдөгчид, “Vogue” сэтгүүлийн Анна Винтур, Кардашиан-Женнерийн Эзэнт гүрний Крис Женнер, дэлхий даяарх нөлөөлөгчдийн тусламжтайгаар “Instragram” нь хэрхэн бидний өөрсдийгөө илэрхийлэх, хооллох, аялах, хоорондын харилцааг үндсээр нь өөрчилж байгааг бодитоор харуулах хэнд ч байхгүй мэдээлэлтэй байв. “No Filter” номонд “Instagram” өнөөгийн нийгмийн тусгал болж буй талаар, бидэнд асуудал дагуулж буй технологийн хэт их хамаарал, төгс төгөлдөрийн төлөөх хүсэл болон өнөө цагт чухалд тооцогдох болсон бидний анхаарлыг татах гол зорилгоо болгосон технологийн дайны талаар өгүүлжээ.

Амьдралд давтагдашгүй аялал

'Амьдралд Давтагдашгүй Аялал' номондоо Роберт Игер 220,000 гаруй ажилчидтай Диснейг удирдаж байхдаа чинхүү манлайлалд ус агаар мэт шаардлагатай зарчмуудыг эрэл хайгуул хийж боловсруулсан бодит практик сургамжуудаа хуваалцжээ: • Өөдрөг үзэл. Манлайлагчид хэцүү нөхцөл байдлуудтай тулгардаг. Өөдрөг үзэлтэй манлайлагчид бүтэлгүй царайлж, буруутан хайж суухын оронд хамгийн сайн үр дүнд хүргэх арга замыг хайж олж, түүндээ анхаарлаа бүрэн хандуулдаг. • Эр зориг. Манлайлагчид эрсдэл хүлээхэд бэлэн байж, томоохон бооцоог тавьж чаддаг байх хэрэгтэй. Алдахаас айх айдас нь бүтээлч сэтгэлгээг сүйтгэдэг. • Шийдэмгий байдал. Хүнд хэцүү байхаас үл хамаарч бүх шийдвэр тодорхой хугацаанд гардаг байх ёстой. Шийдэмгий бус байдал нь ёс суртахуунд хор хөнөөлтэй болоод цаг хугацааг дэмий үрдэг. • Шударга байдал. Хүмүүстэй ижилхэн, тэдний зовлон бэрхшээлийг ойлгож харьцах, тэдэнд нээлттэй хандах хэрэгтэй. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Дүрэмгүй байх дүрэм

Netflix шиг компани урьд хожид хэзээ ч байсангүй. Энтертайнмент салбарт хувьсгалын шинэ салхи татуулж, 190 гаруй улс оронд олон зуун сая хэрэглэгчтэй болж, жилийн хэдэн тэрбум долларын ашигтай ажиллаж байна. Гэвч эдгээр ололт амжилтад хүрэхэд Netflix анхлан 1998 онд онлайн DVD түрээсийн бизнесээс эхэлснээс хойш өөрсдийгөө дахин дахин шинээр шинэчилсээр ирсэн юм. Тэдний энэхүү урьд хожид байгаагүй уян хатан байдал нь гараанаасаа л хамтран үүсгэн байгуулагч Рийд Хастингсын радикал болон төлөвлөгдсөн менежментийн зарчмуудгүй бол боломжгүй байсан. Хастингс шинэ стандарт тогтоож, процессоос илүү хүмүүсээ үнэлж, үр бүтээмжийн оронд инновацыг илүүд үзэн, ажилчдадаа хянахаас илүү агуулга, зорилгыг санал болгосон. Netflix-д ямар ч амралтын болон зардлын бодлого гэж байхгүй, харин тохиромжтой гүйцэтгэл өгөөмөр цалин, урамшуулал хүртэнэ. Шаргуу хөдөлмөрлөнө гэдэг нь хурьцангуй агаад хамааралгүй ойлголт. Дүрэмгүй байх дүрмээр Netflix нь ахархан хугацаанд дэлхийн хамгийн хэрэглэгчдийн хайртай брэнд болж чадсан билээ. Бүтээлийг уншсан: Э.Алтангэрэл, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он. #ДүрэмгүйДүрэм #Дүрэмгүйбайхдүрэм #Netlflixnom #Netflix #NoRulesRules