Бүтээлүүд

Удирдагчийн 360 градус

Та амжилт олохыг хүсч байвал удирдагчийн байр суурийг эзлэхээс өмнө удирдлагын тухай аль болохоор ихийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та амжилттай удирдагч болохыг хүсэж байвал удирдагчийн байр суурийг эзлэхээс хамаагүй өмнө удирдагч байхыг сурах хэрэгтэй. Учир нь удирдлагын ур чадвар үйлдлээр танигддаг юм. Боломжтой бүхий л үед удирдлагаа алдахгүй байх нь тун сайн. Ингэж байж удирдагчид өөрсдийгөө илүү их, илүү өргөн цар хүрээтэй хариуцлагад бэлтгэх болно. Хэрвээ та тийм өндөр хариуцлага хүлээхгүй, эрсдэл багатай үед өөрийн удирдагчийн чанар, шийдвэр гаргах чадварыг сорьж шалгаж үзэхгүй бол таны алдаа байгууллагад хэтэрхий өндөр үнэтэй тусч болно. Та хэн нэгнийг ямар нэгэн албан тушаалд тавьж болно. Гэхдээ түүнд удирдан манлайлах чадварыг өгч чадахгүй. Нөлөөллийг хэн ч байлаа гэсэн өөрөө ажиллаж олж авдаг юм. Байгууллагатаа эзэлж байгаа таны байр суурь удирдах чадвараа, арга барилаа сорьж үзэх боломжийг шууд олгож байдаг. Сайн удирдагч бол тогтоосон албан тушаалаасаа хамаагүй давсан нөлөөг олж авдаг. Харин муу удирдагч анх албан тушаалын олгосон тэр нөлөөллөөс хамаагүй доогуур сүр нөлөө, хүчтэй болдог байна. Албан тушаал удирдагчийг бүтээдэггүй, удирдагч албан тушаалыг бүтээдэг гэдгийн тод илрэл энэ юм. Зарчим: Удирдагч хүн унадаг болохоос ухардаггүй юм – Удирдан манлайлах мэдлэг минь байр суурьтай минь нийцдэг үү? – Цаашдаа өсөж хөгжихгүй бол хоцорч мэдэх ямар салбар байна вэ? “Таны итгэл даах чадвар чинь Бусдын итгэлээ өгөх сэдэл нь болдог” Нэр: Удирдагчийн 360 градус Зохиогч: Жонн Максвел Агуулга: Байгууллагаа дээд шат руу аваачих Та амжилт олохыг хүсч байвал удирдагчийн байр суурийг эзлэхээс өмнө удирдлагын тухай аль болохоор ихийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та амжилттай удирдагч болохыг хүсэж байвал удирдагчийн байр суурийг эзлэхээс хамаагүй өмнө удирдагч байхыг сурах хэрэгтэй. Учир нь удирдлагын ур чадвар үйлдлээр танигддаг юм. Боломжтой бүхий л үед удирдлагаа алдахгүй байх нь тун сайн. Ингэж байж удирдагчид өөрсдийгөө илүү их, илүү өргөн цар хүрээтэй хариуцлагад бэлтгэх болно. Хэрвээ та тийм өндөр хариуцлага хүлээхгүй, эрсдэл багатай үед өөрийн удирдагчийн чанар, шийдвэр гаргах чадварыг сорьж шалгаж үзэхгүй бол таны алдаа байгууллагад хэтэрхий өндөр үнэтэй тусч болно. Та хэн нэгнийг ямар нэгэн албан тушаалд тавьж болно. Гэхдээ түүнд удирдан манлайлах чадварыг өгч чадахгүй. Нөлөөллийг хэн ч байлаа гэсэн өөрөө ажиллаж олж авдаг юм. Байгууллагатаа эзэлж байгаа таны байр суурь удирдах чадвараа, арга барилаа сорьж үзэх боломжийг шууд олгож байдаг. Сайн удирдагч бол тогтоосон албан тушаалаасаа хамаагүй давсан нөлөөг олж авдаг. Харин муу удирдагч анх албан тушаалын олгосон тэр нөлөөллөөс хамаагүй доогуур сүр нөлөө, хүчтэй болдог байна. Албан тушаал удирдагчийг бүтээдэггүй, удирдагч албан тушаалыг бүтээдэг гэдгийн тод илрэл энэ юм. Зарчим: Удирдагч хүн унадаг болохоос ухардаггүй юм – Удирдан манлайлах мэдлэг минь байр суурьтай минь нийцдэг үү? – Цаашдаа өсөж хөгжихгүй бол хоцорч мэдэх ямар салбар байна вэ? – Бэрхшээл саад тулгарахад миний байр суурь хаана байдаг вэ? Би ярьж үйлдэж байгаа бүхнийхээ хариуцлагыг үүрэх чадвартай. Бэрхшээлээс зугтаж биш сөрж байж хүчээ нэмнэ. Өнөөдөр би бэрхшээл бүрийг боломж болгон ашиглана. Надад дэндүү хэцүү зүйл гэж байхгүй харин сурч амжаагүй зүйл л гэж бий. Өнөөдөр би бусдыг босгон байгуулах болно. Нулимсанд угаагдсан нүд минь илүү алсыг хардаг.

14-р хорих лагериас оргосон нь

Эхийгээ дүүжлүүлснээс хойш 9 жилийн дараа Шин цахилгаан гүйлгэсэн өргөст торны дундуур шурган гарч цасан дундуур гүйж явлаа. Энэ явдал 2005 оны 11-р сарын 2-нд болсон юм. Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын хорих лагерьт төрсөн хүүхдүүдээс түүнээс өөр хэн ч оргож чадаагүй. Шоронгийн түүхэнд дэх бүх мэдээллээр Шин бол тухайн үед оргож чадсан хамгийн анхны бөгөөд цорын ганц хүн билээ. Тэрээр 23 настай байсан бөгөөд энэхүү өргөст тортой хорих лагериас гадагш ганц ч хүн танихгүй байв. Шин сарын дараа Хятадын нутагт алхаж явлаа. Харин 2 жилийн дараа Өмнөд Солонгост амьдарч эхлэв. Тэгээд 4 жилийн дараа Өмнөд Калифорни руу шилжин суурьшиж “Хойд Солонгосын эрх чөлөө” (“Liberty in North Korea” буюу “LiNK”) хэмээх Америкийн хүний эрхийн байгууллагын бүрэн эрхт төлөөлөгч болжээ. Нялх балчир биед хүндэдсэн ажлаас болж түүний гар эвдэрчээ. Нурууны доод түүний биеийг эрүү шүүлтийн түүдэг дээр тогтоон барьж байсан төмөр дэгээний ором. Шагайнд нь хэсэг, өгзөг нь тэр чигтээ түлэнхийн шарх сорви. Гэдэсний арьсан дээр умдгийн арьснаас жаахан дээхэнтэй тусгаарлан хорих өрөөнд хөлөөр нь дээш нь өлгөн дүүжилсэн ором. Түүнийг ямар ч байсан 14-р хорих лагерьт тогтоон барьж дийлээгүй нөгөө өргөст тор хөлийнх нь шагайнаас өвдөг хүртэл эрээчин зуржээ.

Би эмэгтэй хүн

Та миний шидэт амьдралаар зочлохыг хүсэж байна уу ? Аз жаргалтай дур булаам амьдрах аргыг сурч түүнийгээ ажил хэрэг болгож эхэлснээс хойш миний амьдрал эрс өөрчлөгдөж яг л үлгэрийн ертөнцөд аялах мэт болсон. Учир нь урьд урьдынхаасаа илүү сэтгэлдээ аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч, илүү чинээлэг, илүү эрүүл саруул ухаалаг болж чадсан. Эмэгтэй хүн бүх талаараа арван хуруу тэгш байх албагүй, харин хэр зэрэг ухаалаг эмэгтэй байх нь л хамгаас чухал билээ. Та өөрийн бүхий л чадвараа өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж чадваас хожим зовох зүйлгүй амьдарч чадна. Амьдралыг гэрэлтүүлэгч хонгор бүсгүй минь өөрийнхөө амьдралыг гайхалтайгаар өөрчилж яг надад мэдрэх энэ сайхан бүхнийг та авч чадна. Би тоглоогүй шүү та оролдоод үз. Хүний амьдралын Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж болдог. Та эхлээд дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та хэн хүнээс илүү сайхан амьдралыг өөртөө бүтээн босгохыг хүсдэггүй гэж үү ? Мэдээж тийм бид бүгд л сайхан бүхнийг, аз жаргалыг л хүсдэг. Иймд бялхам дүүрэн, баян тансаг ордонд очих алсын аяны анхны алхам нь та өөрийгөө язгууртан мэт хүндлэхээс л эхэлнэ. Хэрвээ та язгууртан байсан бол хэрхэн амьдрах бол хамтдаа амьдраад үзье.

Нөлөөлөх ур чадвараа тэл

Харилцаагаар бид өөрийнхөө орон зайг илүү утга учиртай болгож чадна” Нэр: Нөлөөлөх ур чадвараа тэл Зохиогч: Томас Мерфи Агуулга: Бусадтай хамтран ажиллах чадвар Ер нь хүмүүст өөрийнх нь тухай бусдын бодол маш их нөлөөлж байдаг. Хүмүүс насан туршдаа бусдын дунд өөрийнх нь талаар тогтсон нийтлэг нэр хүндээ батлах гэж хичээн амьдардаг. Тиймд хүмүүсийн урмыг нь хугалах үг хэлэхийн оронд яагаад тэдэнд алдар нэрээ өргөх эрмэлзлийг төрүүлж болохгүй гэж? Хүн бүрт өөрийн гэсэн давуу тал болон чадвар байдаг. Түүнийг нь л олж илрүүлэх хэрэгтэй. Хэрэв таны хүнд итгэх итгэл үйл хэргээр нотлогдох юм бол тэр хүний бүх эргэлзээ үгүй болно. Урьд гаргасан алдааг нь март, харин тэр хүний чадвар дээр нь төвлөр. Итгэлээ хөгжүүлнэ гэдэг бол яг барилга барихтай адил зүйл. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Бага багаар цагийн юмыг цагт нь амжуулж хийхтэй адил. Итгэл бол бүх харилцааний үндэс суурь нь билээ. Аливаа барилга байшинг нураахад амархан ч харин суурь нь бат бэх бол дахиад түүн дээр илүү сайн барилга барьж босгож болно. Хэрэв та хэн нэгнийг өөртөө татахыг хүсвэл эхлээд түүнийг өөртөө итгүүл. Өөрөөр хэлбэл түүний анд найз нь болох хэрэгтэй. Зарчим: Эв нэгдэл нь үнэт зүйлсийг тойрон оршдог – Надад өөрийн гэсэн баримталдаг харилцааны зөв зарчим бий юу? – Миний ардуур хүмүүс намайг юу гэж яриасай гэж би хүсдэг вэ? – Миний хэл яриа эерэг зөв эсвэл сөрөг байдлын аль нь байдаг вэ? Над дээр ирсэн хүн бүрийг би баярлан угтах болно. Хүмүүсийн дунд үг яриа, хүндэтгэлээрээ ялгарах болно. Хараал хэлхээсээ өмнө хэлээ хазаж сурна. Хов жив хоосон яригч нараас холын хол явна. Би бол цэцэн мэргэн холч хараа, язгууртан сэтгэлтэй хүн.

Зан төлөвшлийн нүцгэн толь

Сэтгэл зүй гэж юу вэ? Сэтгэл зүйн ямар төрлүүд байдаг вэ? Сэтгэл зүй хэрхэн бүрэлддэг юм бол? Сэтгэл зүйн хоорондын ялгаа, тэдгээр ялгаанууд тэнцвэртэй байхын ач холбогдол нь юу юм бол? Хүнийг бие махбод, оюун ухаан, сэтгэл гэсэн гурван зүйлийн нэгдлээс бүрэлддэг гэж үзвэл бие махбодын хувьд хүн нь өндөр, нам, тарган, туранхай, шар, хар, цагаан арьстан гэх мэтчилэн гадна талаас нь харан төвөггүйхэн ялган таньж болдог. Оюун ухааны хувьд сурч боловсорсон мэдлэг, боловсрол, гаргаж буй санаачилга, асуудлыг шийдвэрлэх аргачлал зэргээр мэдэж болно. Харин сэтгэл зүйн хувьд хүнийг таньж мэдэхэд тун нарийн мэдрэмж, ойлголт хэрэгтэй болохоор үүнд суралцах нь маш чухал юм. Учир нь хүний сэтгэл санаа бол маш олон элементүүдийн нэгдэл байдаг болохоор төрж өссөн орчин, туулж өнгөрүүлсэн амьдрал, өсөх явцдаа өөрийн төлөвшлийн давуу тал болгон хөгжүүлсэн үнэлэмжүүдээр хэмжиж болох юм.

Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл

Нэр: “Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл” Зохиогч: Жонн Максвел Агуулга: Удирдахуйн ухааны тайлбар Хүмүүс амьдралын баталгаа, урьдчилан мэдэх хүсэл мөн тав тухтай байдлын төлөө тэмцдэг. Ая тухтай байдал нь бардамналд, урьдчилан мэдэх хүсэл нь гунигт байдалд хүргэдэг. Аюулгүй байдлыг хайдаг ч алсын хараагүй байдаг. Шувууг өндөг байх үед нь үүр хэрэгтэй. Харин далавч ургасан үед үүр чухал биш. Үүр нь ангаахай байх үед нь тохиромжтой сайн газар боловч харин нисдэг болоход нь тохиромжгүй газар. Хүн өөрийн амьдралын үүрийг орхих хүсэлгүй байгаа үедээ үргэлж уйтгарладаг. Асуудлаас гарч болох олон шийдэл цуглуул. Асуудлыг шийдэх ганцхан арга байх нь ховорхон. Илүү олон илүү сайн арга хай. Асуудал үргэлж өөрчлөгдөж, шилжиж байдаг учраас олон хувилбар байх нь чухал. Энгийн цохилтод шийдэл нөөцлөөгүй удирдагч удахгүй аюулд унана. Эрх мэдэл бол доод тушаалтнуудаа захирах боссын хүч чадал биш. Харин доод тушаалтнууддаа тэрхүү эрх мэдлийг таньж, хүлээн зөвшөөрөхөд нь нөлөөлөх удирдлагын солилцооны чадвар юм. Зарчим: Хүн өөрөөсөө илүү хүчирхэг хүнийг л дагадаг. – Би албан тушаалаар удирддаг уу? нөлөөлөх чадвараар удирддаг уу? – Миний итгэл даах чадвар тэдний зориулах чанарт нөлөөлдөг үү? – Алсын харааны дагуу амьдарч түүнийгээ дамжуулдаг уу? Миний нөлөөлөх чадвар өдөр бүр сайжирч байгаа. Өнөөдөр би хажуудаа байгаа хүмүүсийг чин сэтгэлээсээ анхаарах болно. Надад агуу алсын хараа бий. Агуу удирдагчдаас би сайныг нь суралцах болно.

Удирдан манлайлах эрх

Агуулга: Бусдын дагахыг хүсдэг удирдагч Хүмүүсийг араасаа удирдан дагуулах чадвар нь эрх мэдэл ч биш, тамга дардас ч биш, сандал ширээ ч биш ердөө бусдад нөлөөлөх нөлөө юм. Тодруулж хэлбэл харилцан хамаарал, зөв хандлага, эерэг харилцаа билээ. Хэдийнээ өнөөгийн удирдагч нь үүнийг онцлон тооцож харгалзан үздэг болсон. Учир нь цол хэргэм болон байр суурь тийм их ач холбогдолтой зүйл биш бөгөөд хүмүүс өөрийг нь совингоороо дагадаг. Эрх мэдэлд дулдуйдсан удирдагчийг хэн ч хүндэлдэггүй тэр тусмаа дагадаггүй. Харин жинхэнэ удирдан манлайлах эрхийг олж авсан удирдагч нь өөрийн хийж чадах бүхнээ бусдад зориулдаг. Ингэхдээ зөвхөн авъяас чадвараа төдийгүй мөн агуу их хүсэл тэмүүлэл, нөр их хөдөлмөрөө зориулахын зэрэгцээ өөрийн чадах бүхнийг маш өндөр түвшинд гүйцэтгэн биелүүлдэг. Бүх зүйл сайхан байхад удирдахад үргэлж амар хялбар хөнгөн байдаг. Харин эрч хүч тань барагдаж удирдах хүсэлгүй байх үед бүх зүйлс таны эсрэг мэт санагдана. Яагаад гэвэл амьдралын бүх л үеийн турш удирдагч хүнд ялах бууж өгөхийн хооронд сонголт хийх ноцтой хүнд мөчүүд тулгардаг. Ийм цаг үед хүмүүсийг удирдахын тулд сэтгэл хөдлөлөөр бус харин сахилга батаар шийдвэр гаргах хэрэгтэй. Зарчим: Хэн хариуцлага үүрнэ тэр эрх мэдлийг атгадаг – Удирдагч хүний жинхэнэ зан чанар надад байна уу? – Бусдыг урамтай хийхэд нь нөлөөлж чадах чадвар байна уу? – Удирдан манлайлах мэдлэг минь хэр их билээ. Өнөөдөр би бусдад нөлөөлөхийн тулд зан чанартаа анхаарна. Би бусдыг удирдахын тулд өөрийгөө удирдах болно. Шударга үнэн, сахилга бат, тууштай байдал миний дотны анд минь юм. Өдөр бүр надад шинэ ертөнцийг нээх хүч чадал сэлгэдэг гэж би итгэдэг.

Бүсгүй минь нар даган урга

“Өөрийгөө хайрладаг эмэгтэйгээс орчноо гэрэлтүүлэх үнэ цэнэ ялгардаг” Агуулга: Бүсгүй хүний хөгжил Юуны түрүүнд өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаггүй эмэгтэй өрөөлд хайрлагдана гэдэг худлаа. Бусдыг хайрлах гэж хичээх цаг биш. Юуны түрүүнд өөрийгөө хайрлах сэтгэлийг бий болгож, түүнийгээ бусдад таниулах хэрэгтэй. Тиймээс залуудаа хийдэг сайн дурын ажлаа би тэднийг хайрлан тэдэнд үйлчилж байна гэсэн бодлоо орхиж, өөрийгөө хайрлах сэтгэлээ баталгаажуулж буй нэгэн үйл хэрэг хэмээн бодох хэрэгтэй. Нийгэмд сайн үйл анх хийж байгаа олон залуус өөрийн мэдэлгүй цөхөрч хаях тохиолдол байдаг нь бусдыг хайрлан хуваалцах хэрэгтэй гэсэн бодолтойгоор оролцдог учраас ийм байдалд хүрч байгаа юм. Өөрийгөө хайрлана гэдэг энэ дэлхий дээр хамгийн амархан зүйл гэж бодож болох ч үнэн хэрэг дээрээ тийм биш. Өөрөөсөө илүү бусдыг хайрлана хэмээн хоосон зүйлд тэмүүлж байгаад өөрийгөө ч, бусдыг ч чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй өрөвдөлтэй царайлах уу? Өөрийгөө хайрлаж буй таны өөрийнхөө төлөө хийж буй сонголт буруу зүйл биш. Зарчим: Өөртөө сэтгэл дундуур хүн амьдралдаа сэтгэл дундуур байдаг – Би өөрөөсөө илүү хүмүүстэй уулзаж тэднээс суралцдаг уу? – Заяаныхаа ханийг хажуугаараа өнгөрөөчихсөн юм биш биз? – Надад дурлахаар ямар сайхан чанарууд байдаг вэ? Өнөөдөр би бардам зангаа тайлан хаяж өөртөө итгэх итгэлийг өмсөх болно. Би орчноо тансаг цэцэг мэт чимэх болно. Амжилттай аз жаргалтай эмэгтэй миний дотор бүрэлдэж байна. Намайг аз жаргалтай болгодог тэр хүн бол би өөрөө. Хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та хэн хүнээс илүү сайхан амьдралыг өөртөө бүтээн босгохыг хүсдэггүй гэж үү ? Мэдээж тийм бид бүгд л сайхан бүхнийг, аз жаргалыг л хүсдэг. Иймд бялхам дүүрэн, баян тансаг ордонд очих алсын аяны анхны алхам нь та өөрийгөө язгууртан мэт хүндлэхээс л эхэлнэ. Хэрвээ та язгууртан байсан бол хэрхэн амьдрах бол хамтдаа амьдраад үзье.

Амьдрал оргилд биш бэлд

“Хорвоо дээр гайхалтай зүйлс зөндөө байхад заавал хогийн сав руу битгий шагайж бай...” Агуулга: Аз жаргалыг зөв газраас хай Аз жаргал өөрөө нийтлэг энгийн чанартай байхад бид түүнийг ховор зүйлээс хайдаг. Сэтгэлзүйн блокоо гаргахын тулд өөрийнхөөрөө байх орон зай хамгаас чухал. Нэг хэвийн уйтгар гунигтай, чухал царайгаа хааяа ч болов өөрчилж бай. Үргэлж дүрэм журам баримтлах нь аз жаргалтай амьдралыг бий болгодоггүй. Би дүрэмддэг хүнд хэзээ ч итгэж байгаагүй... бүгд л сайн муу, зөв буруу, сайхан муухайг ялгаж чаддаг тэгээд юу гэж. Харин бүгд яаж жаргалтай байхыг мэддэг билүү... Амьдралаа өөрийнхөө зохиосон богинохон дүрэмдээ багтаах гэж бүү оролд. Инээж байхдаа боддог хүн огт сонин биш инээж байхдаа инээдэг хүн л сонирхолтой. Тархин дахь серотонины түвшин байхгүй бол юунаас ч таашаал мэдрэхээ больдог. Заримдаа тэнэг хүн шиг байх нь надад илүү сайхан байдаг. Тэгээд ч ухаантай хүнээс илүү аз жаргалтай хүнийг хайрладаг биз ээ... Бусдыг доромжлолгүй, зовоолгүйгээр өөрийнхөөрөө жаргалтай байгаарай... Зарчим: Аз жаргал үнэтэй зүйл дээр биш үнэт зүйл дээр оршдог – Хэн уйтгар гунигтай, мэдрэмжгүй хүнтэй хамт байхыг хүсдэг юм бэ? – Хэн аз жаргалгүй хүний хажууд удаан байхыг хүсдэг юм бэ? Хэн...?...????? – Намайг аз жаргалгүй байлгадаг гол буруутан хэн бэ? Өнөөдөр би өөрийгөө аз жаргалтай байгааг харж байна. Би аз жаргалыг нөхцөл байдал биш харах өнцөг гэдгийг мэднэ. Би аз жаргалыг үр дүн биш үйл явц гэдгийг мэднэ. Би аз жаргалыг ирээдүйд биш өнгөрсөнд биш яг одоо яг энд хүлээн авч байна. Өгүүлэгч: Ц.Мөнхбат Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2020 он.

Хурцлагдсан хувь заяа

Феминист хөдөлгөөн нь тавиад оны эрчүүдийн харахыг, ойлгохыг тэгтлээ их хичээдэггүй, хайхарч анзаардаггүй байсан эмэгтэйчүүдийн тэр л зовлон шаналлыг анхаарч, ажиглаж, ухамсарлахыг эрчүүдээс албадсан юм. Эмэгтэй хүний амьдрал ахуй, сэтгэл санааг нь эрчүүд ойлгодог болж эхэлснээр зарим эрчүүд тэдний эмэгтэйлэг байдлыг олж харж түүнд нь анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж, ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийг ойлгох тал дээр ямар нэг замаар оролцсоор байгаа билээ. Ингэснээр эрчүүд “эмэгтэйлэг” ертөнцөө халуун дотноор хүлээн авч эмэгтэйчүүдийг хайрлан хүндэлдэг болсон нь энэ үеийн эрчүүдийн хувьд хувьсал хөгжлийн нэгэн гайхамшигтай зүйл болсон юм. Хэдий энэ нь сайн зүйл ч энд нэг л зүйл буруу алдаатай байгааг би мэдрээд байна. Сүүлийн хориод жилд эрчүүд илүү хянуур, хэрсүү, илүү халамжтай, сайхан сэтгэлтэй болсон ч дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөг олж чадаагүй л байна. Тэр зөвхөн ээжийгээ, эхнэрээ баярлуулдаг сайн хөвгүүн л болсон. Хэдий инээдтэй боловч ийм эрчүүд эрч хүчтэй, эршүүд шийдэмгий, дайчин чанга эмэгтэйтэй амьдарч байгааг өнөөгийн нийгмээс илхэн харж байна. Эдгээр эрчүүд өнгөрсөн үе, өвөг дээдсийнхээ түүхийг харвал хүмүүжил, хөгжлөөрөө хол давсан хэдий ч ертөнцийн төлөө ямар нэгэн зүйл хийх эрч хүчээр дэндүү дутмаг байгаа нь харамсалтай. Ийнхүү тайван амьдралыг хадгалдаг хэрнээ, “амьдрал бэлэглэдэггүй” эрчүүдийг олноор нь төрж гарахад жараад оны үед бий болсон фемнист үзэл буюу хүч чадалтай, эрч хүчтэй, шийдэмгий, амьдралыг бэлэглэгч эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Ярих ур чадвараа тэл

Танд буруу ярьж алдаж байсан удаа бий юу? Хүн заримдаа өөрт төрсөн сэтгэгдлээ сайтар бодсоны эцэст тайвнаар илэрхийлэлгүй, самгарддаг. Тэр ч бүү хэл “Хамрын дор хагархай” гэсэн шиг чалчилна. Сэтгэгдлээ хамаагүй илэрхийлчхээд дараа нь “Өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгчээр тайлбар тавих юм уу, өршөөл эрэх гэж оролддог. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яалтай ч билээ. Учрыг нь олж нөхцөл байдлыг сайн тал руу нь эргүүлж тодорхой хэмжээнд харилцаагаа сайжруулж болох юм. Гэхдээ таны бодлогогүй байдал харилцагч талын чинь ой санамжид тэр чигээрээ үлддэг. Мэдээж, ганцхан та ч ийм алдаа гаргадаг юм биш. Алдар нэртэй одууд, улс төрчид, спортын тамирчид төдийгүй цуутай бизнесмен хүртэл уур ундууцлаа илэрхийлдэг. Тэгээд бүх юм өнгөрсөн хойно сонин хэвлэл, интернэтээр тайлбар хийлээ гэхэд бусдад үлдсэн сэтгэгдлийг өөрчилж чадахгүй. Харин ч тэдний гаргасан алдаа хошин шогийнхны мөнхийн доог тохуу болж, гар утсан дээр бичигдсэн үйлдэл нь хоромхон зуур интернэтээр дэлхий дахинд тарна. Ингэж л хэдхэн цагийн өмнө төгс амьдралаар амьдарч байсан хүн, ганцхан мөчид гаргасан алдааныхаа улмаас, амны зугаа болж гутамшигт байдалд ордог. Хэл ярианаасаа болж эвгүй байдалд орж үзээгүй хүн, ганц боловч байх болов уу? Хараал хэлэх, худал ярих аль эсвэл онц ач холбогдолгүй үед байр сууриа эрс хатуу хамгаалах. Улмаар харилцагч төдийгүй хамрах хүрээ, байгууллагын нэр хүндэд муу нөлөө үзүүлэх нь бий.

Бусдыг татах 25 арга

“Өөрийг нь ойлгож байгаа зүгт хүн өөрийн эрхгүй татагддаг нь жам” Агуулга: Өөрийгөө зөвөөр илэрхийлэх зарчим Олон жилийн турш сэтгэл зүйчид хүн өөрийн сэтэл хөдлөлийн сөрөг талыг олж илрүүлэн тэдгээрийг засах нь хамгийн чухал гэж үздэг байв. Харин өнөө үед үүнээс илүү аргыг бид мэдэх болсон билээ. Орчин үеийн сэтгэл судлаачид хүний доголдолтой тал дээр төвлөрөхөөс илүүтэйгээр хүний давуу тал дээр судалгаагаа төвлөрүүлэн явуулдаг болсон байна. Сэтгэлийн дарамт, айдас түгшүүргүй байх нь аз жаргалийн үндэс биш юм байна гэдэг нь сүүлийн үеийн судалгаагаар нотлогдсон билээ. Та эрүүл саруул болтлоо аз жаргалтай байж чадахгүй харин эрүүл саруул байна гэдэг нь зөвхөн өвчин зовлонгүй байхыг хэлдэггүй.Мөн зөвхөн зан чанарын доголдолгүй байх нь тухай хүний сэтгэл зүй эрүүл саруул байна гэдгийг илэрхийлэхгүй. Харин энэ бүхэн хүмүүс хоорондын харилцааны гүнд оршдог билээ. Магадгүй та өөрийн огцом зангаа засах шаардлагатай байж болох юм эсвэл хариуцлагагүй байдал дээрээ ажиллах хэрэгтэй ч байж магадгүй. Буруу зуршлаасаа салж ажилдаа хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй ч байж магад хүн болгонд даван туулах ёстой даваанууд гэж байдаг. Зарчим: Авч байгаагаараа бус өгч байгаагаараа үнэлэгддэг. – Би бусдыг хэзээ хамгийн сүүлд урамшуулан магтсан билээ? – Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх дадал надад бий юу? – Миний нүд бусдын сайн тал эсвэл муу талын алийг нь олж хардаг вэ? Өнөөдөр би бусдыг амжилтад хүрэхэд нь туслах болно. Над дээр ирсэн хүмүүс надаас сайхан зүйл мэдрээд буцах болно. Би бусдын амьдралд өдөр бүр сайхан түүхийг бүтээх болно. Өнөөдөр би бусдыг сайшаан магтаж урамшуулан дэмжих болно.

Сонголт хийхээс өмнө

“Хайр илчлэгдэхгүй бол хайр биш” Агуулга: Хайр сэтгэл ба зөв сонголт Хүнд маш олон төрөл зүйлийн хэрэгцээ байдаг харин зөвхөн гоо зүйн, сексийн хэрэгцээндээ л хөтлөгдөн хэн нэгэнтэй гэрлэсэн бол тэр гэр бүл удахгүй салах ресктэй гэр бүл юм. Хүнд гоо зүйн, сэтгэл зүйн, физиологи, хайр халамж, зөвшөөрөгдөх, аюулгүй байдал гээд олон хэрэгцээ байхад зөвхөн ганцад нь хэт их анхаарах нь хүн зөвхөн ходоод эсвэл мэдрэмж биш гэдгээ ойлгох ёстой. Гэвч олонх залуус зөвхөн гоо зүйн, физиологийн хэрэгцээндээ тулгуурлан сонголт хийдэг нь хожим нь том алдаа болдог. Хэн өөрийн бусад хэрэгцээгээ умартана тэр амьдралдаа хариуцлагагүй алхам хийж байгаа хүн юм. Гэтэл амьдрал баян учир зөвхөн энэ хоёр хэрэгцээгээр хязгаарлагдахгүй нь мэдээж. Сэтгэл зүйн, хайрлаж хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх зэрэг маш чухал хэрэгцээ үүнээс илүү чухал байр суурь эзэлдэг боловч үүнийг хожим л ойлгодог. Хавар нь танилцаад намар нь хуримлаад өвөл нь салдаг гэр бүл магадгүй буруу хэрэгцээндээ тулгуурлаж гэрлэсэнтэй ч холбоотой байж болох юм. Зарчим: Хайр гэдэг өөд өөдөөсөө харах биш нэгэн зүгт хархыг хэлдэг – Би болзооны хил хязгаарыг мэддэг бил үү? – Хайр шохоорхол хоёрын ялгааг би ялгаж салгаж мэдэх үү? – Сэргээх ёстой найз нөхдийн харилцаа надад яг одоо байна уу? Өнөөдөр би болзооны үнэ цэнээ хадгалах болно. Өнөөдөр би эвдэрсэн бүх харилцаагаа эргүүлэн сэргээх болно. Өнөөдөр би өөрийн залуу насаа хэрэгтэй зүйлд зориулах болно. Би хамгийн зөвийг сонгодог.

Нар хүнээс манддаг

Бидний сэтгэл бие биетэйгээ солилцохыг харилцаа гэдэг харин дараа нь бие бие рүүгээ тэмүүлэхийг нөхөрлөл гэдэг. Хүүгээ салхилуулж яваад нэгэн хүнтэй ярилцаж билээ. Тэр ах “Хэрэв хэн нэг нь жаахан л хатуу үг хэлэх, эвгүй харилцах, гуйлтаас нь татгалзах, үл хүндлэх, жаахан таарамжгүй хандах л юм бол хийсэн хоолоо аягалж өгөхдөө нулимдаг байсан тухайгаа яриад тийм хоолыг “Түй Май” гэж нэрлэдэг тухайгаа ч ярилаа. Тиймээс л “тогоочтой бүү марга” гэдэг үг гарсан байх. Тэр хүн энэ түүхээ ярьж байхдаа хог түүж явсан юм. “Өлсөхийн эрхэнд ах нь хоолны шавхруу олж иддэг болсон. Тэнэг толгой, залуугийн лай ланчиг заавал эргэж ирдэг юм байна шүү хүү минь” гэж хэлээд хоол хийдэг байсан тогооч хүн хоолны хаягдал түүн голоо зогоодог тухай том сургаал айлдаад явсан юм. Ингээд хот гэдэг цементэн ойд хуванцар хэмээх мөөг түүн ямар ч маргаашгүйгээр амьдрахаарявахад нь холдох тусам түүний хэлсэн үг сэтгэлд улам чангарч байлаа. Зарчим: Хүн сэтгэлдээ юуг чөлөөлнө тэр нь амьдралд чөлөөлөгддөг. – Хүнд хэцүүг өгч байсан хүмүүс шиг би хэнд хүнд хэцүүг өгсөн бэ? – Би бусад дээр очиход тэд надаас яг юу мэдэрдэг бол? – Би өдөр бүр дайснаа бэлдэж байна уу найзаа бэлдэж байна уу? Над дээр ирсэн хүмүүс сайхан болоод буцах ёстой. Өнөөдөр би цоо шинэ харилцааг сурч мөн чадах чинээгээрээ хүндэтгэлийг бусад руу илгээнэ. Маргаашийн нарыг өөрөөсөө мандуулж амьдрах болно. Өнөөдөр би бусдыг чин сэтгэлээсээ сонсох болно.

Хүн өөрийгөө бүтээдэг

Бид нэг л адил замаар эхийн хэвлийд ирдэг боловч хорвоод мэндлээд өөр өөрийн замаар явдаг. Та цусандаа түүхээ шингээж, харцандаа гайхамшигт гоо үзэсгэлэнг шингээсэн байдаг. Өвгөдийн минь ур ухаан шингэсэн зан үйлийг өөрийн биеэрээ үйлдэн, ёс журмыг нь ухаан санаандаа өвлөсөн билээ. Эцэг эхийнхээ ашдын бэлгийг өөртөө шингэсэн. Таны чихэнд аавын тань сургаал шингэж, таны хацарт ээжийн тань үнсэлт шингэж, таны уруулд хайртын тань үнсэлт шингэсэн, таны гарт хөдөлмөрийн тань хөлс шингэсэн, та энэ л нүдээрээ хувь заяаны бэлэг болгосон бүх сайн сайхныг олж харсан болохоор эрч хүч итгэл найдварыг бид эндээс шингээн авсан юм. Нэг хүн нөгөөгөө үгүйсгэхийн тулд оршдоггүй Зарчим: Өөрийн дотор ямар хүч байгааг олж мэдтэлээ түүнийг хэрэглэж чадахгүй - Нүдээ аниад өөр рүүгээ харахдаа үнэ цэнийг хардаг уу хэн ч биш хүнийг үү? - Би өөрийгөө загварчилдаг уу бусдын үгээр загварчлагддаг уу? - Миний тухай үнэнийг хэлэх үед би яаж хүлээж авдаг вэ? Миний амьдрал таны амьдрал шиг үнэ цэнэтэй гэдгийг би мэднэ. Би дүр исгэхгүй би дуурайхгүй, би бол би. Би бусдад тохирох гэж ирээгүй. Миний бие даасан байдал минь ойр тойрондоо ямар нэг ачаа дарамт болдоггүй. Би өөрөөсөө өөр байх шаардлага байхгүй. Надад өөрийн мөн чанар бий би түүндээ захирагдана.

Хөзрийн хатан 1-р дэвтэр

Гэрлэхээс өмнө бие биедээ зориулдаг байсан тэр л хайраа нэхэн хүлээнэ. Тэгтлээ их араас нь гүйдэг байсан нөхөр нь “Ажил, ажил...” гээд гэрт тогтохгүй. “Энэ хорвоод би л ганцаараа ханийнхаа хайрыг булаасан цорын ганц дурлалт бүсгүй нь” гэсэн итгэл эргэлзээгээр солигдоно. Үерхэж байхдаа өвдөхөд хүртэл үүд сахиж “Болдог сон бол өмнөөс чинь өвдөх юм сан” гэж хэлээд эм барин гүйдэг байсан эр, эхнэрийнхээ толгой өвдөхийг ч тоохоо байжээ. Эр хүн ч гэсэн “Би хэнтэй суучихсан бэ?” гэж гайхна. Үргэлж сэтгэлийг нь булааж, хайрыг нь татаж байсан бүсгүй нь хартай, ууртай хашхирсан нэгэн болсонд эргэлзэнэ. Зарчим: Болор саванд нь үнс хийвэл үнсний сав цэцэг хийвэл цэцгийн сав болдог. –       Ханиа байгаагаар нь хайрлахад яг юу саад болоод байна вэ? –       Ханиа ойлгохын тулд сонсдог уу хариултыг нь няцаах гэж сонсдог уу? –       Танаас хайр гарч явсан ч нөхөрт хайр болон очоогүй бол яах вэ? Өнөөдөр би өөрөө аз жаргалаа бүтээх болно. Хайр намайг муудаж өмхийрөхөөс хамгаалдаг. Би гэр бүлийнхээ төлөө сайхан бүхнийг зориулах болно. Нөхрөө байгаагаар нь хүлээн авч байгаагаар нь хайрлаж байна. Өнөөдөр бүх зүйл миний санаанд нийцэх албагүй. Би хувь тавилангийн өгсөн бэлэг болгоныг талархан хүлээн авдаг.

Хайрлагдсан эмэгтэйн зурвас 1-р дэвтэр

“Эзэгтэй гэдэг эр хүний хань, энхрий үрсийн эх Энэ амьдралын өнгө үзэмж, айл гэрийн гэрэл гэгээ билээ” Нэгэн эмэгтэйн захидал: Их удаан дотроо хадгалаад яг дэлбэрэх шахаж байна. Нөхөр маань ажилтай гээд гараад явахаар “Одоо юу хийж яваа бол... Нөгөө хүүхэнтэйгээ хамт байгаа болов уу?... Яагаад оройтоод байгаа юм бол...” гээд л элдвийн юм бодож итгэж чадахаа бүр больчихож. Болохгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй бодогдоод элдвийн ааш гараад байх юм. Өөрийгөө завгүй байлгахыг хичээсэн ч гэсэн болохгүй байна. Яг үнэнийг хэлэхэд би улам л эвдрээд ааш маань улам л муухай болоод өөртөө итгэх итгэл минь ч алга болж, дотор минь нэг л бөөн хар юм байгаад байх юм. Дээр нь давж сэтгэх гэсээр байтал хорвоо дээр над шиг муу санаатай хүн байхгүй мэт болчихлоо. Тэр гэнэн зан, итгэмтгий байдал минь хаашаа алга болчхов оо. Яг яавал би буцаж хивэндээ орох вэ? Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй юм. Та ийм хүнд хэрхэн зөвлөх байсан бэ? Зарчим: Өөрийгөө гээвэл өрөөлд ч гээгддэг – Нөхрийнхөө хайрыг сэрээж өдөр бүр өөртөө дурлуулж чаддаг уу? – Нөхөртөө өрхийн тэргүүн байх боломжийг нь өгдөг үү? – Нөхөр минь надаас хангалттай хүндэтгэл авч чадаж байна уу? Би нөхрийнхөө хайр халамж, хамгаалалтад нь орно. Би нөхөртөө өөрөөрөө байх боломжийг нь өгөх болно. Би аз жаргалтай эмэгтэй. Өнөөдөр би сэтгэл татам хайр булаам эмэгтэй байх болно.

Хайрлагдсан эмэгтэйн зурвас 2-р дэвтэр

“Эзэгтэй гэдэг эр хүний хань, энхрий үрсийн эх Энэ амьдралын өнгө үзэмж, айл гэрийн гэрэл гэгээ билээ” Нэгэн эмэгтэйн захидал: Их удаан дотроо хадгалаад яг дэлбэрэх шахаж байна. Нөхөр маань ажилтай гээд гараад явахаар “Одоо юу хийж яваа бол... Нөгөө хүүхэнтэйгээ хамт байгаа болов уу?... Яагаад оройтоод байгаа юм бол...” гээд л элдвийн юм бодож итгэж чадахаа бүр больчихож. Болохгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй бодогдоод элдвийн ааш гараад байх юм. Өөрийгөө завгүй байлгахыг хичээсэн ч гэсэн болохгүй байна. Яг үнэнийг хэлэхэд би улам л эвдрээд ааш маань улам л муухай болоод өөртөө итгэх итгэл минь ч алга болж, дотор минь нэг л бөөн хар юм байгаад байх юм. Дээр нь давж сэтгэх гэсээр байтал хорвоо дээр над шиг муу санаатай хүн байхгүй мэт болчихлоо. Тэр гэнэн зан, итгэмтгий байдал минь хаашаа алга болчхов оо. Яг яавал би буцаж хивэндээ орох вэ? Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй юм. Та ийм хүнд хэрхэн зөвлөх байсан бэ? Зарчим: Өөрийгөө гээвэл өрөөлд ч гээгддэг – Нөхрийнхөө хайрыг сэрээж өдөр бүр өөртөө дурлуулж чаддаг уу? – Нөхөртөө өрхийн тэргүүн байх боломжийг нь өгдөг үү? – Нөхөр минь надаас хангалттай хүндэтгэл авч чадаж байна уу? Би нөхрийнхөө хайр халамж, хамгаалалтад нь орно. Би нөхөртөө өөрөөрөө байх боломжийг нь өгөх болно. Би аз жаргалтай эмэгтэй. Өнөөдөр би сэтгэл татам хайр булаам эмэгтэй байх болно.

Амжилтын амьд соронз

Агуулга: Хүчтэй тэмүүлэн тэмцэх Бүргэдийг бид жигүүртний Хаан гэж ярилцдаг. Тэгвэл тэрхүү Хаан маань бас өөрийн гэсэн шалгууртай байдаг аж. Та бүргэдийг хэд насалдгийг мэдэх үү? Бүргэд 40 наслаад өд нь хүндэрч сөдлөг байдлаа алдаж нисэхэд улам бүр хэцүү болдог аж. Нисэхийн тулд маш их хүч гарах бөгөөд өдөр ирэх тусам далавчаа даахгүй болж маш их ядардаг тул газраар мөлхөгч болдог байна. Харин энэ үе нь цаашид дахин шинэчлэгдэн өөрчлөгдөх үү? Эсвэл үхэх үү? гэдэгтээ нүүр тулдаг үе нь юм. Хэрвээ амьд үлдэхийг хүсэж байгаа бол бүх хуучин өд болон хумсаа өөрөө суга татах ёстой болдог аж. Мэдээж маш их өвдөлт, тэсвэр хатуужил түүнд хэрэгтэй. Харин энэ үеийг давсны дараа шинэ өд, шинэ хумс, хөнгөн бие, шинэ эрч хүч, хүчтэй далавч түүнд ирдэг байна. Хүнд хэцүү зовлон нь түүнийг дахин олон жил наслуулдаг бөгөөд бүргэд 70 насалдаг. Үүний адил одоо таны амсаж буй золиос нь ирээдүйгээ найдвартай байлгахын төлөөх золиос байдаг бол харин эдэлж буй зугаа цэнгэл бүхэн чинь ирээдүйн найдваргүй байдлыг бүтээдэг. Хэдхэн өдрөөс цаадхыг хардаггүй хүн алсын хараагүй байдаг. Зарчим: Хавар нэг өдөр эрт таривал намар арван өдөр эрт хураана – Би юу хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? – Би яагаад хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? – Би яаж хийх ёстойгоо өдөр бүр мэддэг үү? Миний амьдрал оюун санааны минь үр дүн. Би өөрөөр сэтгэдэг би өөрөөр хардаг, би өөрөөр хийдэг. Би бол мөрөөдөл дунд минь байгаа яг тэр хүн мөн. Би хаа ч явсан тачигнаж түчигнэж хийсээр байх болно. Амжилтын төлөө боломж бүрээ ашиглана.

Хөзрийн хатан 2-р дэвтэр

Гэр бүлийн боловсрол, Хайр бүх юманд анхааралтай хандахыг ятгадаг. “Би нөхөртөө хаягдсаныхаа дараа л өөрийгөө олж харсан. Тэр хүртэл үргэлж би өөрийгөө өмөөрч явсан” хэмээн хэлсэн нэгэн эмэгтэйн үг юутай гашуун. Өөрийгөө олж хардаггүй учраас л нөхрөөсөө алдаа хайж явсаар, бүх зүйл дууссаны дараа л ухаарах нь бий. Дэндүү оройтохоос өмнө амжиж өөрийгөө хараарай бүсгүй минь. Тус номыг уншсанаар “Эр хүн ууртай, хартай, үглээ авгайд бус, харин яагаад аз жаргалтай баяр хөөртэй эмэгтэйд татагддагийн нууцаас суралцах болно. Хамгийн чухал нь та “Нөхөр л өөрчлөгдөх ёстой” гэсэн хандлагаа орхиж “Өөрчлөлт надаас эхэлнэ” гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрийгөө биш өрөөлийг өөрчлөх гэсэн үзлээс л зовлон эхэлдэг шүү дээ. Харин та өөрийгөө хайрлаж, хүндэлж, хөглөж байхад амьдрал тань хэрхэн аз жаргалтайгаар өөрчлөгдөхийг туршаад үзээрэй. Зарчим: Өөрийгөө хүндэлдэг эмэгтэйг өргөн дэлхий хүндэлдэг. – Сэтгэлийн сав хоосрох тусам эмэгтэй хүн яагаад ууртай ширүүн болдог вэ? – Эр хүнээс хайрыг хүчээр авах гэж оролдож болох уу? – Би өөрийнхөө гадаад болон дотоод гоо сайханд анхаардаг уу? Эр хүн аз жаргалтай эмэгтэйд татагддаг. Бүх зүйл миний санаанд нийцэх албагүй. Уурлаж бухимдаж суухын оронд зүгээр л инээмсэглэ. Өнөөдөр би өөрөө аз жаргалаа бүтээх болно. Аз жаргалтай бяцхан охидоос суралцана.

Дур булаам эмэгтэйн 10 нууц /Нэгдүгээр дэвтэр/

НЭГДҮГЭЭР ДЭВТЭР Агуулга: Нөхрөө өөртөө дурлуулах нууцууд Эхнэртээ байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөж байгаа эр хүн улам илүү түүнийхээ төлөө бүхнийг хийх хүсэл тэмүүллээр бадран хүч чадлаар бялхаж байгааг та өөрийн амьдралаас тов тодорхой харсан шүү дээ. Мэдээж бүсгүй та хайрт нөхрөө урмын үгээр тэтгэн чин үнэнээр магтан сайшааж сурсан гэдэгт итгэлтэй байна. Нэн тэргүүнд нөхрөө алдаа, оноотой нь бүрэн дүүрэн хүлээн авах учиртай. Үгүй аваас түүнд зориулан хэлэх магтаал талархлын үг сэтгэлийн гүн рүү нь оролгүй чихнийх нь хажуугаар өнгөрөх болно гэдгийг та аль хэдийнээ мэдсэн байх учиртай. Эцэст нь та эр нөхрөө амьдралынхаа нэн тэргүүнд түүнд амьдралаа удирдан залах боломжийг бүрэн олгож чадсан уу? Магадгүй танд эр нөхрөө өөртөө татаж түүгээр насан туршдаа хайрлуулах эдгээр нууцуудаас суралцаж байхад тэртээ хол гэгээн алсын мөрөөдөл, үлгэрт л ийм зүйл байдаг байхдаа гэмээр сэтгэгдэл төрж болох юм. Зарчим: Энхрий ялдам эмэгтэй эр хүний сэтгэл зүрхийг хөдөлгөдөг – Нөхрийнхөө хайрыг түлхдэг сул тал надад бий юу? – Би амар тайван байдлаараа нөхрөө өөртөө татаж чаддаг уу? – Нөхрөө дахин дахин дурлуулахын тулд би юу хийж байна вэ? Өнөөдөр би нөхрөө гэртээ ирэхэд нь инээмсэглэн угтах болно. Би нөхрөө байгаагаар нь хайрлах болно. Би нөхрийнхөө өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өрдөх болно. Би өдөр бүр дур булаам эмэгтэй байх болно.

Дур булаам эмэгтэйн 10 нууц /Хоёрдугаар дэвтэр/

ХОЁРДУГААР ДЭВТЭР Бусдын нөхөрт туршихыг хориглоно Өөрийгөө хүндэлж хайрлаж сураагүй бөгөөд ханилан суугаа нөхрөө хүсэн хүлээсэн залуу минь гэж итгэдэггүйн учраас хувь тавилантайгаа эвлэрч яваа маш олон бүсгүйчүүдтэй тааралдсан. Гэхдээ бодит амьдрал дээр сэтгэлээсээ ханилан жаргах боломж зөвхөн өөртэйгөө харилцах харилцаанаас эхэлдэг гэдгийг олж таних үе аяндаа гарч ирдэг. Хэрэв та өөртөө үнэнч байж чадвал өөрийн хүсэж мөрөөдөж байгаа харилцааг бий болгож чадна. Миний хувьд долоон жилийн дараа сэтгэл минь тайтгарах замдаа орж өөртэйгөө шинээр харилцаад зогсохгүй, өөрийн хүсэж байсан ханиа олж, адал явдлаар дүүрэн зогсож байна. Ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй. Эмэгтэй хүн бүр өөрт нь зориулагдсан хязгааргүй боломжуудыг хүртээсэй гэж би чин сэтгэлээсээ мөрөөддөг. Тэгээд ямар боломж байгааг олоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Та өөрийн замыг туулахаар зогсож байна. Би өөрийн амьдралаа, түүхээ та бүхэнтэй хуваалцаж байгаа минь таны замд саад тотгор учрахад даван туулахад тань тусалж өмнө чинь байгаа хязгааргүй боломжийг хүртэхийн тулд билээ.

Хөзрийн хатан 3-р дэвтэр

Эхнэр нь нөхрийнхөө сайныг нь хүлээн авч, сул доройг батлахдаа хайр халамжийг нь таллан хувааж буйгаа мэддэггүй. Хамгийн эмзэг, нандин хэсгийг нь буруутган чичилбэл нөхөр тань сул дорой ичгүүр дотроо өөрийгөө оруулаад цоожилчихдог. Цоожны цаанаас та өөрийн хүсээд буй хайраа хэзээ ч хүртэж чадахгүй. Тиймээс “НӨХРИЙН МИНЬ СУЛ ТАЛ, МИНИЙ АВАХЫГ ХҮСЭЭД БУЙ ХАЙРЫГ НЬ ТАТАХ ТҮЛХҮҮР” гэж харах зүрхний мэлмийгээ нээх хэрэгтэй. Нөхрийн сул талаас болж би зовж байн гэж эхнэр боддог. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөн өөрийн хүслээ тулгах нь нөхрөө улам цааш нь түлхдэг. Эр хүний сул тал нь түүний хайрыг татах гол түлхүүр нь. Та энэ л түлхүүрээр нөхрөөсөө хүсээд буй нандин хайрыг эмэгтэй хүний мэргэн ухаанаар авч чадна. Тиймээс “Хөзрийн Хатан” гуравдугаар дэвтэр бүх зүрх сэтгэлээрээ “НӨХӨРТЭЙГӨӨ УЧРАХАД” тань туслах болно.

Нар хүнээс манддаг 2-р дэвтэр

Харилцаагаа хэрхэн гүнзгийрүүлэх Түүний тухай таны бодол таны талаарх түүний бодол болдог. Хүмүүс дэргэд чинь өөрөөрөө байж чаддаг бол та харилцахад хамгийн таатай хүн гэсэн үг. Хэрэв “Би дэргэд чинь өөрөөрөө байж чадахгүй байна” гэж хэлсэн бол энэ хүн маш олон хүний төлөөлөл байж мэднэ. Учир нь бусдад хэрхэн хандаж байгаагаар таны харилцааны төлөвшил тодорхойлогдоно. Би “Нар хүнээс манддаг” номын нэгдүгээр дэвтэртээ “Харилцаагаа хэрхэн тэлэх” тухай бичсэн. Харин хоёрдугаар дэвтрээ “АМЬД ХАРИЛЦАА, ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ОРОН ЗАЙ” гэсэн хоёр сэдвийг барьж бичсэн. Хотжих тусам хүн бүхэн хувийн орон зай, амьд харилцааг илүү их хүсэж байна. Хүн бүр ямар нэг хэмжээгээр амьд харилцааг үгүйлж эхэлсэн цаг үеүд урсаад эхэлжээ. Хүн хүнээр дутагдана гэдэг юунаас ч илүү аймшигтай. Төгс нэгнийг хайдаг биш, төгс бус чанарыг хүлээн зөвшөөрдөг хүн л харилцааг бүтээдэг. Амьдрал алганы хээ шиг зурайж аалзны тор шиг хэрж, алхам тутамдаа салж нийлэн “Түмэн наст” хээ шиг эхлэл төгсгөлгүй өөр хоорондоо салшгүй холбоотой үргэлжилсээр... Таны ирж байгааг хараад баярладаг, явахад араас тань харж зогсдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй...

Хөзрийн хатан 4-р дэвтэр "Хайртай учирсан нь"

Хосууд бие биеийнхээ нүднээс өөрийгөө олж харсан цагт жинхэнэ хайртай учирдаг. Туг хэзээ сүртэй харагдаж, сүр хүчээ бадруулдаг вэ? Туг салхины исгэрээнд сүр хүчтэйгээр намирдаг. Салхинд дир дир, сүр сүр хийх дуу гарган намирах туг далбааг улам бүр сүрлэг харагдуулна. Харин халуун наранд салхигүй орчинд ишээ даган унжих туг юутай гунигтай вэ. Үүн шиг эр хүн хэдий чинээ ачаа үүрч, хариуцлага хүлээж байна төдий чинээ хийморьтой байдаг. Түүнд сүр хүчийг өгч байх салхи хэрэгтэй. Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь оршдог. Тиймээс нөхрийнхөө урдуур орж ачааг нь өөртөө авч буй эмэгтэй өөрийгөө зовлонд унгаж байгаагаа мэддэггүй. Яагаад гэвэл эр хүн шийдвэр гаргаж буй газраа хариуцлагатай ханддаг. Ачааг нь үүрүүлнэ гэдэг гэр бүлдээ санаа тавих шалтгаантай болгож байгаа юм. Зарчим: Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг. – Би нөхрийнхөө үүрэх ёстой ачааг нь үүрдэг үү? – Би түүний нөмөр нөөлөгт багтаж чаддаг уу? – Би нөхрийнхөө хайр халамжийг хүртэж чадаж байна уу? Би нөхрийнхөө өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өрдөх болно. Би ачаагаа ганцаараа үүрдэг бус, амьдралыг ганцаараа туулдаг биш ханьтайгаа туулах болно. Амжилттай аз жаргалтай эмэгтэй миний дотор бүрэлдэж байна. Би өдөр бүр дур булаам эмэгтэй байх болно.