Бүтээлүүд

Даяарчлал ба түүний хохирогсод

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагад олон жил өндөр албан тушаал хашиж байсан Жозеф Е. Стиглицэдгээр байгууллагын хөтөлбөр, бодлогын шийдвэрүүд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн үхлийн ирмэгт аваачиж байсныг элдэв хачир, өнгө будаггүйгээр илэн далангүй өгүүлжээ. Манай хойд хөрш ОХУ, бидний сайн мэдэх Өмнөд Солонгос болон Тайланд, Индонез зэрэг азийн олон улс орнууд “хөгжлийн хөтөлбөр” нэрийн дор хэрхэн улс орноо улам гүнзгий хямралруу чирч байсныг тоо баримттай, нотолгоо судалгаатай тайлбарлан бичжээ. Эдийн засгаа тогтворжуулах нэрийн дор эдийн засгийн эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хэн нэгэнд даатгаж, одоо л буцаад бүх зүйл хэвэндээ орж манай улс орон хөгжлийн замдаа орох нь гэсэн даяарчлалын хохирогсод болсон улс орнуудын гэнэн найдлага тэдний хамгийн том дайсан байсныг энэхүү номноос та бүхэн төвөггүйхэн ойлгож болно. Өгүүлэгч: Т.Төрболд Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Голдман Сакс - Амжилт дагуулсан соёл

Голдман Сакс ХХ зууныг зах зээл болон олон нийтэд бараг танигдаагүй боловч асар том мөрөөдөл бүхий гэр бүлийн бизнесээр эхлүүлж байсан бол тэд энэ зууныг магадгүй дэлхийд хамгийн алдартай хөрөнгө оруулалтын банк, ХХ зууны санхүүгийн хамгийн том амжилтын түүхийн эзэн болсноор төгсгөсөн билээ. Энэхүү номонд том мөрөөдлөөр дүүрэн гэр бүлийн тухай, тэдний ажилдаа баримталдаг зарчим, байгууллагын соёлын талаар өгүүлэх бөгөөд хэрхэн өөрсдийн эрин үеэсээ ялгарч, түүхэн дэх байр сууриа эзлэн өдгөө дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк болсон зэрэг түүхийг Голдман Саксын дэд ерөнхийлөгч, валют арилжааны трейдерээр ажиллаж байсан Лиза Эндлихийн бичсэнээр толилуулж байна. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.