Бүтээлүүд

Жек Ма-гийн бүтээсэн Алибаба

Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ. KFC-д ажилд орохоор 24 хүн бүртгүүлснээс Жекээс бусад 23 хүн бүгд тэнцсэн. Харвардын их сургуульд 10 удаа элсэх хүсэлт өгөөд тэнцээгүй гээд л домог мэт яригддаг бүтэлгүй, азгүй Жек хэрхэн Алибаба-г ийм амжилтад хүргээ вэ? Яаж Хятад болон Цахиурын хөндийн шилдэг энтрепренёрүүдийг ялж, зах зээлийг өөрийн болгосон бэ? Алибаба зах зээлийн 80 хувийг эзэлсэн хэвээр байж чадах болов уу? Интернэт худалдаанаас гадна санхүү, энтертайнмент гээд олон салбар луу орж буй Алибаба группийн амбиц, мөрөөдлийн хязгаар хаа хүрэх вэ? Хятадын Засгийн Газар энэ бүхэнд ямар байр суурьтай байна вэ? Алибаба гадаад зах зээл болон Америк руу үйл ажиллагаагаа тэлэх үү? гэх зэрэг олон асуултад хариу авмаар байвал Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая. Өгүүлэгч: Б.Пүрэвдавга Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Шийдвэр хэрхэн гаргах вэ?

Том шийдвэр гаргахдаа та юу хийдэг вэ? Зөн совингоо дагадаг уу? Эсвэл давуу ба сул талыг жагсаан бичиж, бүтэлгүй үр дүн дагуулсан шийдвэрээ ахин дахин бодож, өөрийн үзэл бодолд нийцэх бусдын саналыг эрэн хайда гуу? Гэтэл эдгээр нь зөв шийдвэр гаргах боломжийг багасган биднийг төөрөгдөлд оруулдагийг уг номд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаад зогсохгүй чанартай шийдвэр гаргах арга замыг танд зааж өгнө. Мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюк энэ номыг бичсэн. Иймдээ ч текстээр дүүрэн энгийн ном бус дасгал ажил бүхий интерактив бүтээл болжээ. Танд ямар үед хурдан шийдэж цагаа хэмнэх, ямар үед тунгаан бодож цаг зориулах шаардлагатайг ч хэлж өгнө. - Өмнөх шийдвэрүүддээ хөндлөнгийн дүгнэлт хийх; - Шийдвэр гаргах үйл явцыг чанаржуулах; - Шийдвэр гаргахад тань нөлөөлдөг итгэл үнэмшил болон цар хүрээг өргөжүүлэх; - Тодорхой болон тодорхой бус эрсдлийг тооцоолох; - Хэзээ хурдан, хэзээ удаан, хэзээ урьдчилан шийдэхээ мэддэг болох; - Таны шийдвэрийн үр дүнд аз хэр их нөлөөлөхийг бодитой таамаглах. Хөрөнгө оруулалт хийх, ажлаа солих, эсвэл гэр бүлийн амьдралд тулгарах чухал шийдвэр гээд таны амьдралыг өөрчилж ч магадгүй томоохон шийдвэрээс эхлээд, өдөр бүр хэдэн мянган жижиг шийдвэр гаргахдаа ч өөртөө итгэлтэй, зөв шийддэг болохыг хүсвэл “Шийдвэр хэрхэн гаргах вэ?” номыг өөрийн номын сандаа заавал нэмээрэй.

Ээжүүдийн нүцгэн үнэн

Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ) Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараас гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана. Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хонхон шил

Ухаалаг бөгөөд үзэсгэлэнтэй залуу бүсгүй Эстер Грийнвүүд нь авьяас билиг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн. Нью-Йорк хотын нэгэн алдартай сэтгүүлд дадлага хийх 12 хүний нэгээр сонгогдсоноор зохиолч болох мөрөөдлөө биелэх нь хэмээн баярладаг. Гэвч дадлагын хөтөлбөрт багтсан үдэшлэг, загварын үзүүлбэр, хүлээн авалтын шахуу хуваариудын зэрэгцээ уул овоо шиг их гар бичмэлийн дунд Эстер хяналтаа алдаж төөрөлдөж эхэлнэ. Энэ амьдралаас явахыг хүсэх хүртлээ сэтгэл зүйн хямралд орсон залуу бүсгүйн бодол, сэтгэлд чухам ямар шуурга шуурч байсныг нэн үнэмшилтэй агаад уран яруу дүрсэлжээ. Пулицерын шагналт зохиолч, яруу найрагч Силвиа Платын 1963 онд, өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Хонхон шил" зохиол нь түүний цорын ганц үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд орчин үеийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор багтдаг. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Кокогийн дүрмүүд

Кокогийн алдартай 30 эшлэлд орчин цагийн хэв маягийг шингээн, зөвлөгөөг нь өнөө цагт тааруулан шинэчилж энэхүү номыг уншигч танд өргөн барьж байна. Нэгэн зууны тэртээ, Коко Шанел эмэгтэйчүүдийн хувцасны донж маягийг эрс шинэчилжээ. Тэрээр эрэгтэй загварын хэв маягийг шингээж, эмэгтэйчүүдийг бариу корсетоос ангижруулахыг хүссэн бөгөөд түүний торгон нарийн мэдрэмж загварын чиг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Дэгжин хар даашинз, 2.55 цүнх, хоёр өнгийн шаахай зэрэг алдартай бүтээл нь хувцас загварт үнэтэй хувь нэмэр оруулж, Кокогийн нэр хүндийг өндөрт өргөжээ. Түүний үл хуучрах гайхамшигт зөвлөгөөнүүд нь “je ne sais quoi” буюу үгээр илэрхийлшгүй үнэ цэнийг өдөр бүр бидэнд өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна. Бүтээлийг уншсан: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Амьдралаа загварчлахуй

Загвар бүтээгчид ертөнцийг бүтээж, загварчлах сэтгэлгээ асуудлыг шийддэг гэвэл та санал нийлэх үү? Ажлын байр, гудамж талбай, гэр орон эсвэл алганд багтах ухаалаг утас, сууж буй сандлаа нэг хараарай. Энэ бүгдийг хэн нэгэн бүтээж, загварыг нь гаргасан. Загвар бүр бүтээгчийнхээ эсвэл бүтээж буй багийн шийдвэрлэхийг хүссэн ямар нэг асуудлаас эхлэлтэй байдаг. Таны асуудалд ч мөн шийдэл бий. Стэнфордын их сургуулийн профессор Билл Бернэтт, Дэйв Эванс нар энэхүү номдоо хэн, хаана, юу хийж байгаа, эсвэл амьдралынхаа төлөө юу хийсэн, хөгшин, залуу гэдгээс үл хамааран амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун байлгахад загварчлах сэтгэлгээ хэрхэн тусалж болохыг харуулжээ. Тэд гайхамшигтай технологи, бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчныг бүтээдэг загварчлах сэтгэлгээг ашиглаж сэтгэл хангалуун, баяр баясгалантай, бүтээлч амьдралыг цогцлоох боломжтойг олон зуун оюутны баялаг туршлагаас үндэслэн боловсруулсан арга барилаараа нотолж чадсан юм. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.