Бүтээлүүд

Зуршлын Хүч

Нью-Йорк Таймсын сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Чарльз Духык нь жил бүр нийгмийн чухал сэдвүүдийг хурцаар шүүмжлэн бичсэн томоохон хэмжээний нийтлэлүүдээрээ алдартай эрэн сурвалжлагч сэтгүүлч юм. Тэрээр энэхүү номыг бичихийн тулд 700 гаруй дипломын ажлыг үзэж танилцаж, 300 гаруй эрдэмтэн удирдагчидтай ярилцлага хийсэн бөгөөд олон улсын томоохон корпорациудад хэрэгжүүлсэн олон арван хаалттай судалгааны материалуудыг нэгбүрчлэн үзжээ. Үүнийхээ үр дүнд бидний амьдралын бүх хэсэгт нөлөөлөл үзүүлдэг зуршлуудыг энгийн бөгөөд төгсөөр захирч чадна гэдэг санааг дэвшүүлжээ. Тэрхүү аргаа шууд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэн шоколадтай жигнэмэг идэх зуршлаа хаяж жингээ хасаж чадсан гэнэ. Тэрээр зуршил бол амьдралд, ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтөө авчрах хамгийн том хүч мөн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зохиолч маань үр нөлөөтэй сэтгүүлчээс бэст селлэрийн зохиогч болтлоо амжилттай яваа нэгэн. Бүтээлийг уншсан: М. Батмагнай

Бүсгүйчүүд ургуулан бодолтоосоо чөлөөлөгдөх нь

Ургуулан бодох нь яагаад буруу вэ? Сүүлийн 40 жилд эмэгтэйчүүдийн бие даасан байдал болон ашиглаж болох боломжууд асар ихээр өссөн. Бид ямар хүнтэй үерхэх, хэзээ хүнтэй суух, хэдэн хүүхэдтэй болох, ямар ажил хийх, ямар амьдралын хэв маягийг сонгох зэрэг өмнөх үеийнхэн маань хэзээ ч эдэлж байгаагүй эрхийг эдлэх болсон билээ. Анагаах ухаан ч гэсэн хөгжиж бид илүү эрүүл саруул амьдрах аз жаргалтай, өөртөө итгэлтэй байх боломж дүүрэн болсон билээ. Гэвч бид өдөр тутмынхаа ажлаас түр завсарлан амсхийх үедээ түмэн зүйлийн бодолд автан ургуулан бодож эхэлдэг. Зүрх сэтгэл маань гунигт автах, уураг тархи маань сөрөг бодлуудад автаж сэтгэл хөдлөл маань доод цэгтээ хүрч ингэснээр бидний биеэ удирдах хийгээд сайн сайхан амьдрах чадварт хүртэл нөлөөлөх гэдэг. Бидний санаа зовж байгаа асуудлууд нь амьдралын суурь асуудлууд билээ. Би хэн юм бэ? Би юу хийж чаддаг вэ? Бусад хүмүүс намайг юу гэж боддог бол? Би яагаад аз жаргалгүй байдаг юм бэ? Гэх зэрэг эдгээр асуултуудын хариултыг олох нь амар биш байж болно. Эдгээрийн хариултыг олох гэж оролдоод бид бүүр дордуулдаг, том жижиг бүх асуудлуудыг хольж хутгаж боддог. Хүү маань яагаад хар тамхинд донтоод байгаа юм болоо? Би яагаад энэ дургүй ажилдаа байсаар байгаа юм бол? Нөхөр маань яавал намайг илүү их ойлгож хайрлах вэ? Би ээждээ яагаад уурлаад байдаг болчихвоо? Ийм төрлийн бодлууд бидний дотор үй түмээрээ орж ирэн сэтгэл санааны байдлыг бүр дордуулах гээд байдаг. Гэхдээ энэхүү номыг сонсоод бүсгүй та ургуулан бодолтоосоо чөлөөлөгдөх техникийг суралцаад зогсохгүй таны дотор ямар их хүч байдаг, өөрийгөө элдвийн зүйлээр бодолдоо зовоон байдгаа ч зогсоох боломжтой болно гэдэг итгэж байна.