Тоглуулах
Та нэвтэрч орно уу!
Гамшгийн эдийн засаг
2015 онд бичиж байсан "Гамшгийн эдийн засаг" нийтлэлээ та бүхэндээ Podcast хэлбэрээр хүргэж байна. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог гэж би хэлэх дуртай. Австралийн түймрээс үүдэлтэй 24 хүн нас барж, хагас тэрбум амьтан устаж, 1400 байшин шатсан мэдээ сошиал хэрэгсэл болон суваг болгоноор гарч бүгд зүрх шимшрэн үзэж байна. Харин төсвөө танах тухай тархиа гашилгаж суусан надад үүнээс монголчууд бид яаж мөнгө хийж болох вэ гэх бодол төрөв. Гай гамшиг бол мэдээний нэг хэсэг, бидний амьдралын салшгүй хэсэг, гамшиг дэлхийн хаа нэгтээ үргэлж болж байдаг. Санаа дагаад ч тэрүү, сүүлийн жилүүдэд глобал гамшиг улам олон тохиолдох болсон. НҮБ-аас өмнөд болон зүүн Азид болох гамшгийн нөөцөнд зориулж хүнс, тусламжийн нөөц хадгалах үлэмж том агуулахуудыг Хөшигийн хөндийгөөс холгүй баривал... , үүнийгээ дагаад Тэнд гарах олон ажлын байранд манай залуучууд орж, НҮБ-д өндөр цалинтай ажиллах болно. Зам холбоо, дэд бүтэц дагаад хөгжинө. Нөөцийн төвийг дагаж хувийн хэвшлийн үйлчилгээ ажиллана. Нөгөөтэйгүүр ядарсан бусдад туслах нь Бурханы хүсэлд нийцнэ бизээ.
Ангилал:
Чөлөөт цаг
Хугацаа:
11 минут
Нийтлэгдсэн:
2020-02-10
Суваг:
Одноогийн Podcast