Тоглуулах
Та нэвтэрч орно уу!
43. Сэтгэцийн Эмгэг - Шизофрени | Тодорхойлолт, Шалтгаан, Шинж Тэмдэг
Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвхи буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени эмгэггүй хүмүүсээс 10-20 жилээр богино [4], зарим тохиодолд 2-3 дахин бага насалдаг [5]. Харин тэдгээр болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ердөө 50 хүрэхгүй хувь нь өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг. Учир нь тэдэнд үйлчлэх сэтгэцийн эмч ба сэтгэл судлаачдын тоо буурай болон хөгжиж буй улс орнуудад хүрэлцээгүй байгаагийн дээр нийгмийн бусад гишүүдийн ялгаварлан гадуурхлын улмаас сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө, үйлчилгээ авах, бусдаас тусламж гуйхад бэрхшээлүүдтэй тулгардаг байна [6]. Бичвэрийн эх сурвалж: 1. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/schizophrenia 2. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM 5-TR 3. Institute of Health Metrics and Evaluation. Global Health Data Exchange (GHDx), (https://vizhub.healthdata.org/gbd-results/, accessed 14 May 2022). 4. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10,425-438. 5. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10, 425-438. 6. Dr. Patrick Corrigan. Fighting the stigma of mental illness, with Patrick Corrigan, PsyD. https://www.youtube.com/watch?v=cCiAZ7owPyQ Подкастын эх сурвалж: 1. van Os, J., Kenis, G., & Rutten, B. P. (2010). The environment and schizophrenia. Nature, 468(7321), 203–212. https://doi.org/10.1038/nature09563 2. Sekar, A., Bialas, A. R., de Rivera, H., Davis, A., Hammond, T. R., Kamitaki, N., Tooley, K., Presumey, J., Baum, M., Van Doren, V., Genovese, G., Rose, S. A., Handsaker, R. E., Schizophrenia Working Group of the Psychiatric Genomics Consortium, Daly, M. J., Carroll, M. C., Stevens, B., & McCarroll, S. A. (2016). Schizophrenia risk from complex variation of complement component 4. Nature, 530(7589), 177–183. https://doi.org/10.1038/nature16549 3. Woods, A., Jones, N., Alderson-Day, B., Callard, F., & Fernyhough, C. (2015). Experiences of hearing voices: analysis of a novel phenomenological survey. The lancet. Psychiatry, 2(4), 323–331. https://doi.org/10.1016/S2215-0366(15)00006-1 Дэд сэдвүүд: 0:00:00 - Эхлэл - Подкастын баг өргөжүүлэх зар 0:07:40 - Сэтгэцийн эмгэгийн оношилгоо 0:12:50 - Шизофрений тодорхойлолт 0:16:00 - Ялгаварлан гадуурхлыг бууруулах арга замууд 0:17:55 - Шизофрений шалтгаан 0:24:40 - Шизофрений шинж тэмдгүүд 0:40:30 - Мэргэжлийн бус хүн өөрийгөө болон бусдыг оношлохгүй байх нь
Ангилал:
Шинжлэх ухаан
Хугацаа:
45 минут
Нийтлэгдсэн:
2023-11-06
Суваг:
Podlogy Podcast