Тоглуулах
Та нэвтэрч орно уу!
EQ Talk #11. Хүүхдийнхээ EQ чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
EQ Talk #11. Хүүхдийнхээ EQ чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? EQ чадвар хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн сурлагын дүн дунджаар 11-н хувиар өссөн судалгааны дүн байдаг. Энэ нь зөвхөн сурлагын дүнгээр хэмжигдэж байгаа хэдий ч үүний цаана тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл, зорилго тавьж түүндээ хүрэх, бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө болоод бусдыг ойлгох, хүсэл мөрөөдлөө олж харах гээд маш олон чадварууд хөгжиж байгаагийн илрэл юм. Тиймээс Монголынхоо хүүхэд багачуудын EQ чадварыг багаас нь хөгжүүлэхээр EQ KiddyZ төслийн багийнхан маань хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн подкастаар: Хүүхдэдээ сэтгэл хөдлөлийн цагаан толгойг хэрхэн зааж өгөх вэ? Сэтгэл хөдлөлийн талаар хүүхэдтэйгээ тайван буюу хүлээн авах төлөвтөө ярилцах аргуудаас Mindfulness буюу тайвшрах, төвлөрөх дасгалуудыг хэрхэн хүүхдэдээ зааж өгөх вэ? Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг дадал болгох нь чухал байдаг талаар ярилцлаа. Мөн подкаст маань таалагдвал бусдадаа хуваалцахаа битгий мартаарай. Бас дараагийн подкастаар ямар мэдээлэл авмаар байгаагаа бидэнтэй хуваалцаарай
Ангилал:
Хүүхэд гэр бүл
Хугацаа:
42 минут
Нийтлэгдсэн:
2020-02-07
Суваг:
EQ talk