Мэргэжлийн дуу оруулагч, аудио номын өгүүлэгч.
Бүтээлүүд
"Чөтгөрийн овоо", "Чөтгөрийн тойрог" Хүсэл бүхэн биелдэггүй. Харин зарим хүсэл... биелэх нь хамгийн том аймшиг ч байж мэднэ. Үдшийн бүрий цагаар Хүслийн овоон дээрээс Чөтгөрийн овоо руу хараад хүслээ хэлбэл хэн нэгэн чам руу гараа даллаж байгааг чи харна. Чиний хүсэл биелсэн гэсэн үг. Харин тэр хүслийнхээ хариуд чи юугаа өгөхөд бэлэн бэ?
ХАРААЛ 5 - Бэлэвсэн эмийн нууц "Одоо болно тэд ялагдсан тэдэнд амгалан үхэх боломж олго!" Уг зохиол нь нэгэн зуны лагерьт болж буй үйл явдлыг харуулах ч үнэн хэрэгтээ сүнс, чөтгөр, шулам байдгаас илүү зүйл байвал яах вэ? гэсэн таамгаас сэдэн бичив. "Хараал цуврал 5" /Бэлэвсэн эмийн нууц/ - р удаан хугацааны дараа эргэн уулзаж буйдаа таатай байна. Үргэлж дэмждэг танаа талархъя. Өгүүлэгч : Room10 /Minsu/ Сонирхуулахад -Хараал 1 - Жанцан хөгшний нууц, -Хараал 2 - Хоёр сүнсний нууц, -Хараал 3 - Мөнгөн ембүүний нууц, -Хараал 4 - Хиригсүүр буюу булшны нууц, -Хараал 5 - Бэлэвсэн эмийн нууц. Хараал 6 - 9 хүртэл байх болно.
Мерри , Дөлгөөн рүү харан : - Чи зоригтой байлаа. Чи бүгдийг ойлгох албагүй. Амьдын ертөнцөд бүх зүйл тэнцвэртэй байдаг шиг дараагийн амьдралд ч тийм байдаг. Бидний хүсдэг зүйл бол амьдын ертөнцөд үйлдсэн гэм нүгэл, үйлийн үрийг энд эдлүүлээд дуусмагц явуулдаг. - Хаашаа тэр вэ? - Тэрийг чи өөрөө очиж байж мэдэх болно. Би ч тэнд очиж үзээгүй. Ямар газар байдгийг ч мэдэхгүй. Би ч адилхан үйлийн үрээ эдэлж байгаа юм. Одоо 99 жил болж байна. - Чи тоглоод байгаа юм уу? ийм залуухан миний л үе гэмээр - Үгүй дээ. Би 99 жилийн өмнө үхсэн... Анхны зөгнөлт аймшгийн зохиол маань таалан болгооно уу? Зохиолыг бичсэн : Хард Билгүүн Дуу оруулсан : Minsu / room10/
Магсарынх бол бусдын л адил амьдралын төлөө зүтгэж яваа залуухан гэр бүл. Тэднийх Төгөлдөр хэмээх ганц хүүтэй, харин эхнэр Дэлгэр бол хэний ч хайрыг булаасан үзэсгэлэн гоо эмэгтэй. Гэвч тэд хувь заяаны эрхээр амьдралын шалгууртай тулгарна. Дэлгэрийн багын найз Номин болон гэнэтийн учралаар учирсан Жагар нар түүний амьдралыг хэрхэн эргүүлэх бол... Орчлон ертөнц дээр байгаа бүх зүйлийн цаана "нууц" бий. Гагцхүү бүгд өөр өнгийн нууцууд. Хар, цагаан, улаан... Тэгвэл тэдний дунд ямар нууц байгаа бол? Дуу оруулсан: R10m Minsu
Зохиолын гол дүр болох Маргад бол жирийн л нэг борог амьдралд аавынхаа энхрийлэлд өссөн амьдралын ухаантай хэрсүү охин. Түүний амьдралд Анар гэх чинээлэг айлын дэгжин залуу гарч ирэн тэдний дунд хайрын романс үүснэ. Энэ үйл явдал нь Маргадын хувьд амьдралынх нь хувь тавиланг шийдвэрлэхүйц томоохон учрал байлаа. Баян айлын хөвүүн Анар, дурлалт бүсгүй Маргадын амьдралд хэрхэн нөлөөлөх бол? Маргадыг ямар амьдрал хүлээж байгаа бол... Амьдралын мөн чанарыг адал явдалт, драма байдлаар хэрхэн илэрхийлснийг энэхүү зохиолоос шимтэн сонсох болно.
Дорнодын Мардай. Энэ нэрийг сонсоогүй, мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз. БНМАУ-ын үед Дорнодын Мардайд ЗХУ 'уран' олборлож байсан талаар тодорхой материал, тоймтой тоо баримт байдаггүй. Атомын зэвсэг, эрчим хүчний үйлдвэрлэлийн нэн чухал түүхий эд болох 'уран'-тай холбогдсон энэхүү газар одоог хүртэл нууц хэвээр байсаар... Шарайд Цэрэнгийн Болдтөмөрийн "Миний Баяндун" номд энэхүү уурхайд болсон нэгэн аймшигт түүхийн талаар товчхон өгүүлсэн агаад нутгийн иргэдийн аман яриагаар баяжуулан тэрхүү үйл явдлыг сэргээн амилуулахыг чадан ядан хичээв.
Амьд бусын амьдрал байдаг.
Зуны нэгэн ердийн л өглөө оюутан залуу Пүрэв “Зар мэдээ” сонин авч гарчиглахаар сандал дээр сууна. Тэрээр олон дүүтэй айлын том хүү билээ. Ажил хийж сургалтын төлбөрөө арай ядан олдог түүнд нэгэн гайтай ч гэх юм уу азгүй явдал тохиолдоод хөлөө хугалсан ч сайн эмч нарын хүчинд хөл дээрээ арай ядан босоход дахин хүнд хүчир ажил хийхгүй гам барихыг захисан билээ. Тиймдээ ч түүнд яг тохирох мөнгөний ажил олдохгүй байтал сонингийн тасархайгаас элжийн харуулын зарыг харснаар зохиол эхэлнэ...
Амьд бусын амьдрал гэж байдаг...
Намсрай бол 2-р курст элсэн суралцаж буй 19 настай залуу. Тэрбээр хал үзэж, хашир суугаагүйн уршгаар сургалтын төлбөрөө мөрийтэй тоглоомд алдана. Ингээд сургалтын төлбөрөө олохоор ажил хайж эхлэн нэгэн эмэгтэйтэй санамсаргүй байдлаар танилцаж тайчигч баарны хамгаалагчийн ажилд зуучлуулж шинэхэн ажилд орно. Гэвч энэ нь түүний төсөөлсөн ажлын байр биш байх бөгөөд амьдралд хөл тавьж буй гэнэн, томоогүй залуухан хархүүгийн сексийн үүд хаалгыг нээж өгснөөр зохиолын туршид өрнөх халуухан, сонирхолтой адал явдлыг бий болгоно...
Хаврын нэгэн орой ахлах ангийн сурагч охин ор сураггүй алга болсноор үйл явдал эхэлнэ. Хашир мөрдөгч Пунцаг, залуухан мөрдөгч Ганхүү нар хэргийн ардаас тууштай явах ба Зальт муур хочит толгойлогчийг илрүүлнэ. Гэмт хэргийн ертөнц уг зохиолд маань ёс бус үг хэллэг оруулахгүй байхыг хичээсэн ч зөөллөн оруулсан болно. Уг хэргийн ард юу байгаа бол та бүхэн таалан сонсоорой.
Хорсол
1990 оны сүүлч юмсанж Монголд зах зээл гарсан үед бидний хэлж заншсанаар траншейны гэх тодотголтой хүмүүс элбэг байсан үе юм. Энэ ороо бусгаа цаг үед эцэг , эх нь хайхрахаа байсан гурван тэнэмэл хүү танилцан орц хонгилоор хоноглон өл залгуулан амьдарч эхэлнэ. Тэдний ахмад нь Товуу 15 настай бие бялдар сайтай өндөр шар хүү , удаах нь Болд 13 настай өөрийнхөө насанд баймгүй нилээд зориг зүрхтэй, бага нь Цоодол 11 настай гурван хүүгийн үнэнч нөхөрлөл, хайр сэтгэл, харуусал гуниг, баяр хөөрийг та бүхэн энэ зохиолоос харах болно. Таалан болгооно уу?
Дорнод аймагт аялж явсан хэсэг залуус ид шөнө дунд сүлжээгүй газар үхлүүт нэгэн эртэй таардаг. Тэрхүү эрийг аврах гэсэн залуус хамгийн ойр суурин газар хайж эхлэх ба тэдний зогссон газраас холгүйхэн гэнэт л их хотын гэрэл гэгээ харагдана. Газар мэдэхгүй залуус хүн аврахын тулд тэрхүү суурин руу очдог. Гэвч тэдний хэнийх нь ч төсөөлөөгүй аймшигт үйл явдал угтана.
Сэтгэхүйн адал явдалт тууж. Мөнгөний төлөө алуурчин болохоор шийдсэн залуу үнэндээ аллага хийсэн үү? Эсвэл...?