Бүтээлүүд

Алхалт

Алхалт

2026/03/19

“Алхах төдийд л өвчин эдгэрэх үү? Тэгэх учиргүй шүү дээ. Хэт дөвийлгөж байна” гэсэн асуулт ирэх юм шиг санагдаж байна. Нээрэн л “Өвчний 90 хувь эдгэрнэ гэх нотолгоогоо харуул л даа” гэвэл харуулж чадахгүй учраас “хэт дөвийлгөж байна” гэж хэлүүлэх нь арга ч үгүй биз. Гэлээ ч алхах гэгчийг бүрмөсөн мартсан өнөө үед “алхвал өвчний 90 хувь эдгэрнэ” гэх чин итгэл үнэмшлээр алхахыг хүсье. Тиймээс л зориг гарган номдоо энэхүү нэрийг өгсөн билээ. Миний бие Японы Хёого мужийн Амагасаки хотод эмнэлэг байгуулсан жирийн нэгэн эмч. Эмч учраас амбулаторид маань маш олон өвчтөн ханддаг. Цусны даралт, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, чихрийн шижин болон өдөр тутмын амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин, ходоод, гэдэсний хямрал, сэтгэл гутрал, нойргүйдэл, зөнөх, хорт хавдар, өвдөг, ууц нурууны өвчтэй хүмүүс. Энэ мэт олон төрлийн өвчин туссан өвчтөнүүдэд хийх эмчилгээ өөр өөр байдаг ч бүх өвчинд нийтлэг зөвлөгөө өгөх тохиолдол ч бий. Тэр бол АЛХАХ билээ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

15,000₮
2 цаг 48 мин
Арсен Венгер: Миний намтар

Арсен Венгер: Миний намтар

2025/09/10

“Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…” Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Арсен Венгер энэ номдоо тоглогчоос дасгалжуулагч болсон замнал, үнэт зарчим, манлайлал, менежментийн туршлагаа хуваалцжээ. Тэрээр Арсенал клубийг “ялагдашгүй” болгож, дэлхийд танигдсан баг болгон хөгжүүлэхдээ залуу авьяастныг нээх, сахилга бат, сэтгэлзүй, хооллолт, бэлтгэл, тоглолтын хэв маягт шинэчлэл хийсэн түүхээ өгүүлдэг. Мөн спортын шинжлэх ухаан, инновацыг хөлбөмбөгт нэвтрүүлэх, цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт, санхүүгийн эрүүл тогтолцоо, клубийн философи ба үнэт зүйлсийн чухлыг онцолсон нь энэ бүтээлийг зөвхөн спортын намтар бус, удирдахуй, хөгжлийн талаарх үнэ цэнтэй ном болгожээ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

29,000₮
5 цаг 50 мин
Нойрсож буй Улаанбаатар

Нойрсож буй Улаанбаатар

2025/09/01

"Хэрэв Улаанбаатар хотыг нойрсож буй гүнжтэй зүйрлэвэл уруул дээр нь үнсэж сэрээх л хамгийн эхний сонголт буй за. Гэвч хотын уруул хаа билээ? Олж үнсэхэд ямархан асуулт шалгуур, саад сорилттой учрах бол. Мөнхүү хотыг нойрсон буй гэж сэтгэн мэдрэх нэгэн хэн билээ?" Зургаан жилийн өмнө холбоо тасарч, сураггүй болсон нэг бүсгүйг зохиолын би баатар буюу нэгдүгээр биеийн хүүрнэгч санамсаргүй байдлаар нэгэн дэлгүүрийн сурталчилгаа дээрээс харснаар, олж уулзахаар шийдэн Дарханаас Улаанбаатар хот руу зорчиж байгаагаар роман эхэлнэ. Зохиолын гол баатарт тохиолдох нийгмийн бодит үнэн, сайн муу явдлууд, цаг зуурын үзэгдлүүд болон "би" баатрын дотоод сэтгэл, дурсамж төсөөлөл, бодол санааны хүүрнэлээр зохиолын өгүүлэмж цааш хөвөрнө. Дүн өвлийн үеэр Улаанбаатар хотоор хоёр өдөр, гурван шөнийн турш хэрэн бэдрэх залуу хайсан хүнээ олох болов уу? Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

20,000₮
3 цаг 54 мин
Чамд юу тохиолдоо вэ?

Чамд юу тохиолдоо вэ?

2025/07/03

Номын зохиогч Брюс болон Опра нар гуч гаруй жилийн турш траума, тархи, сэтгэлийн хат, эдгэрлийн талаар ярьж байна. Харин энэ ном бол өнгөрсөн хугацаанд өрнөсөн тэр бүх ярианы охь дээж нь юм. Энэ бүхний цаана орших шинжлэх ухааны үндэслэлийг тодорхой ойлгуулах үүднээс харилцан яриа хэлбэрээр бичиж, хүмүүсийн амьдралын түүхийг жишээ татан оруулсан болно. Бие хүний хөгжил, төлөвшил, тархи, сэтгэл зүйн гэмтэл зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвийг чадан ядан уг номоор тайлбарлахыг хичээсэн билээ. Эл номыг эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь сэтгэл зүйн гэмтэл авч, шархалсан хэн бүхэнд зориулж байна. Мөн, та “хүний ая тал хардаг”, “өөрийгөө дутуу үнэлдэг”, “яршигтай”, “хэг ёг”, “хажиг зожиг”, “ажилд тогтдоггүй”, “хүнтэй нийцгүй” гэж хэлүүлж байсан бол энэ номыг сонсоод үзээрэй. Эсвэл зүгээр л өөрийгөө, бусдыг илүү сайн ойлгохын тулд сонсож ч болно. Доктор Перригийн эл номд тайлбарласнаар, стресст тархи ямар хариу үйлдэл үзүүлдгийг ойлгосноор өнгөрсөнд үзэж туулсан зүйлс бидний мөн чанар, зан авир, хийх үйлдлийг маань хэрхэн тодорхойлдог вэ гэдгийн учрыг олж чадна гэсэн үг. Ингэснээр бид бүгд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өөрчилж, үнэ цэнээ мэдэрч, улмаар аливаа орчин, нөхцөл байдал, харилцаанд өөрөөр ханддаг болно. Энэ нь, өөрөөр хэлбэл, амьдралаа орвонгоор нь өөрчлөх түлхүүр юм. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва, У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

23,900₮
8 цаг 7 мин
Мөнгөний ухаан

Мөнгөний ухаан

2025/04/17

Мөнгөний талаар ухаалаг байхын тулд математикаас илүүтэй сэтгэлзүй хэрэгтэй гэдгийг сануулсан ном. Морган Хаузел энэ номдоо тоо баримтаас илүүтэй хүний сэтгэл зүй, зан төлөв л мөнгөний амжилтыг шийддэг хэмээн онцолдог. Хүмүүсийн хэт зориг, айдас, тэвчээргүй байдал, шунал, бүр атаархал хүртэл эдийн засагт ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг энгийн жишээгээр тайлбарласан нь энэ номыг сонирхолтой, ойлгомжтой болгожээ. Зохиогч мөнгөтэй холбоотой "ухаантай байх" гэдэг нь "ухаантай мэт харагдах"-аас шал өөр ойлголт гэдгийг дахин дахин сануулдаг. Өөрөөр хэлбэл, баян болох нь нэг хэрэг, харин тэр баялгийг удаан хадгалах ухаан бол огт өөр урлаг. Түүхэн жишээ, хувь хүний алдаа, амжилтаас суралцсан сургамжуудыг өгүүлдэг энэ ном нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус, мөнгөтэй зөв харьцахыг хүсэж буй хүн бүрд зориулсан үнэ цэнтэй бүтээл юм. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

32,900₮
5 цаг 27 мин