Мэргэжлийн дуу оруулагч, аудио номын өгүүлэгч.
Бүтээлүүд
"Гашуун ч амттай" бүтээл нь 2022 оны шилдэг баримтат бүтээлээр шалгарсан. 6 минут ном уншихад стресс 60 хувиар буурдаг гэдгийг та мэдэх үү? Үнэ цэнтэй зүйлд цагаа зориулбал үр дүн нь гайхалтай. Та өөрийгөө маш сайн уншигч гэж боддог бол энэ номыг заавал сонгоорой. Ямар гайхалтай, үнэ цэнтэй мэдлэг энд байгааг таашгүй. Номонд дуртай хүмүүс л ойлгоно. Бүтээлийг уншсан: Л.Сарантуяа Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Бясалгал, төвлөрлөөс гадна амьдралын өдөр тутмын асуудал бэрхшээлийг даван туулах гарын авлага бол “АЯДУУ ТАЙВАН АХУЙДАА Л БИДНИЙ АНЗААРДАГ ЗҮЙЛС” ном ажээ. Энэхүү ном нь танд завгүй амьдралынхаа талаар эргэцүүлэн тунгаах, бясалгах цаг олгоно. Мөн сэтгэлийн баяр баясал, амар амгалан, оюун санааг тань тэтгэн, сэлбэх болно. Өгүүлэгч: Л.Сарантуяа Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Жан Вальжан гэх залуу өвчтэй эгч, өнчин олон дүү нараа тэжээж дийлэлгүй тэднийгээ өлсгөхгүйн эрхэнд дэлгүүрээс ганц талх хулгайлсны төлөө шоронд сууж, шоронгоосоо дөрвөн удаа оргосноор ялаа 19 жил болгон нэмүүлдэг. Шоронгоос суллагдсан боловч ял эдэлж байсныг нотлох шар хуудасныхаа гайгаар орсон газар бүрийнхээ хаалгыг гаднаас нь хааж байв. Ихэнх нь түүнийг хөөж байсан ч нутгийн нэгэн сайхан санаат лам гэртээ хонуулдаг. Сурсан занг сураар боож болохгүй гэгчээр Жан Вальжан ламтныхаас гарахдаа хулгай хийн, замдаа таарсан хүүг айлган зоосыг нь дээрэмдэн оддог. Хэдэн жилийн дараа буцаад өнөөх нутагтаа Мадлен хэмээх энэрэнгүй нэгэн болж ирнэ. Өгүүлэгч: Л.Сарантуяа Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Дэлхийн хамгийн том буяны сангийн тэргүүн, мөн Билл Гэйтсийн эхнэр гэдгээр нь бид Мелинда Гейтсийг илүүтэй мэддэг. Хүүхдийн гэрлэлт, ажлын байран дээрх хүйсийн ялгавартай байдал гээд бидний анхаарлын төвд байх ёстой олон асуудлыг бодит түүх, тоо баримт дээр тулгуурлан сонирхолтойгоор өгүүлэхээс гадна өөрийн хувийн амьдралаа анх удаагаа дэлгэж гэр бүлийн харилцаандаа тэгш байдлыг хэрхэн бий болгож байснаа хуваалцжээ. Дэлхийд нэрээ цуурайтуулсан олон эмэгтэйн түүхийг та энэ номоос уншиж өөрийгөө болон нийгмээ өөрчлөлх боломжуудыг олж харах бизээ. Өсвөр наснаас дээших насны охиндоо заавал уншуулж өөрийнх нь эрх хаана зөрчигддөг болохыг мэдэх эрхийг олгонгоо тэднийгээ дэмжээрэй, хайрлаарай, туслаарай. Өгүүлэгч: Л.Сарантуяа 'MBOOK' студид бүтээв.