
Дурсамж
Номын тухай
Таны өмнө дэлгэн буй эл номноо алдарт зохион бүтээгч Никола Тэслагийн ажил амьдралын түүхийг сонирхолтой хүүрнэл хэлбэрээр туурвижээ. Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хэдэн зуу, мянгаар тоологдох үй олон патентын эзэн болсон энэ алдартай бие хүмүүний тэрхүү агуу хувь нэмэр байгаагүй сэн бол өнөөгийн дэлхий ямархан байх асныг, орчин үеийн технологийн хөгжил хэдэн арван жилээр хэрхэн хоцорч болох байсныг төсөөлөхийн аргагүй. Хөгшин Европын дуулиант бүс газрын нэг Балканы хойг, Серб нутгаас гаралтай Тэсла бага залуу насандаа чанартай боловсрол олж авч, сайхан амьдрал цогцлоох хүсэлдээ хөтлөгдсөөр Европын хэд хэдэн том хотыг дамжин, хал үзэж, халуун чулуу долоон явсаар, эцэстээ эрх чөлөөний орон Америкт ирж насыг элээжээ. Эрх чөлөөний оронд бүх юм сайхан байсангүй. Эдүгээ манай үед ч нэр алдар нь дурсаж үлдсэн алдарт зохион бүтээгч, патент “цуглуулагч” Томас Эдисон, хөрөнгө оруулагч Морган нартай мөр зэрэгцэн хамтран ажиллаж явахдаа, эрх чөлөөний орны мөнгөний хойноос үхэн хатан улайрсан капиталистуудад хэд хэдэн удаа модоо барьтлаа “хулхидуулж” явсан нь туйлын сонирхолтой, бас сургамжтай. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
206
ISBN:
Нийтлэгдсэн:
2024-04-10
Зохиолч:
Никола Тэсла
Нийтлэгч:
Б. Гэрлээ
Аудио номын урт:
5цаг 25минут
Аудио номын хэмжээ:
223.8 MB
Хамаарагдах ангилал