
Дөлгөөн Дон I
Номын тухай
1-Р ДЭВТЭР Анх хэвлэгдэхдээ ихээхэн шуугиан дэгдээсэн энэ роман 70 жилийн тэртээ I, II дэвтэр нь, 55 жилийн өмнө III, IV дэвтэр нь хэвлэгдсэн бөгөөд ач холбогдол, үзэл санаа гоо сайхны үнэ цэнээ алдаагүй, харин ч жил ирэх тутам ард түмний хамгийн дотно үнэтэй зохиол болон үнэлэгдсээр байна. Анх гарснаасаа хойш 300 шахам удаа хэвлэгдсэн тоо үүнийг гэрчилнэ. "Дөлгөөн дон" роман агуулга утга, үзэл санаа бусад зохиолын адил Оросын ард түмний амьдралд ойр, ард түмний хувь заяатай холбоо бүхий үйл явдал байдгийг харуулна. Романд гарах ард түмний амьдрал, ширүүн тэмцэл эмгэнэлээр дүүрэн. Гол баатар Григорий Мелехов болон Мелеховынхны хувь заяаг нийгмийг өөрчлөх замаар шударга ёс тогтоохтой холбон тэр үеийн үндсэн зөрчлийг харуулсан юм. Мелеховын эмгэнэл, ганцаардал бол тэмцэл, итгэл найдвар, хайр дурлалын тухай ойлголтын шинэ утга учрын сургамж. Хүнийг анхаарах мэргэн ухаан, түүхэн хөгжлийн туршлагаас суралцан эрин үеийн шинэ үнэний төлөө тэмцэх тэмцлийн сургамж болно. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2022-05-20
Зохиолч:
М. А. Шолохов
Нийтлэгч:
Mbook
Аудио номын урт:
17цаг 39минут
Аудио номын хэмжээ:
1.2 GB
Хамаарагдах ангилал
Санал болгох