
Чингис хаан тэнгэрийн зарлиг
Номын тухай
Чингис хаан өөрийн шаналал, итгэл алдралыг давсан Чингис хааны суут чанарыг товойлгон гаргаж ирдэг. Харь орны уран гартны урласан өргөгч төхөөрөмжөөр цор ганцаар уулсын оргил руу явж одоод, эргэн ирж буй, тэнгэртэй харилцаж буй тэр баатар эрийг ертөнцийн ямар ч улсын, ямар ч соёлтой хүн үзэхэд бишрэл төрөхөөр урлаж өгсөн. С.Жаргалсайхан бол Чингис хааны дүрийг Монголын нууц товчоо, Хөх судараас хойш хамгийн уран тодоор урласан зохиолч юм. Түүнчлэн “Жамуха”, “Тэмүүжин” жүжгийн олон элементийг Чингис хаан жүжгээс олж, жишээлж болно. Энэ бол зохиолч С.Жаргалсайхан XIII зуунд дэлхий дахиныг байлдан дагуулсан тэр монгол хүний мөн чанарыг уран зохиолын арга хэрэглүүрээр бүрэн дүүрэн илэрхийлэхийг амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилд эрмэлзэн, туурвин бүтээсний гэрч юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
53
ISBN:
Нийтлэгдсэн:
2022-06-15
Зохиолч:
Сорогдогийн Жаргалсайхан
Нийтлэгч:
Ж.Билгүүн
Хамаарагдах ангилал