Отгоншар

Батнайрамдал

Отгоншарын Батнайрамдал нь МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга юм. Нарийн бичгийн даргаар томилогдохоосоо өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр Нью-Йоркт болон Сидней дэх Bank of America Merrill Lynch-д хөрөнгө оруулалтын банкираар, мөн Ази Номхон далайн бүс нутгийн байгалийн баялгийн салбарыг хамарсан хэлтэст ажиллаж байсан. Батнайрамдал нь 20 сая гаруй сонсолттой Unlock Podcast подкастыг үүсгэн байгуулагч, хамтран бүтээгч юм. Unlock podcast нь сүүлийн 6 жилийн хугацаанд хоёр долоо хоног тутамд дэлхийн бестселлер болсон 160 гаруй номыг хураангуйлан сонсогчдодоо хүргэсэн. Тэрээр АНУ-ын Бостон дахь Харвардын Бизнесийн Сургуулийн магистр, АНУ-ын Макалестер коллежид эдийн засгийн бакалаврын зэрэгтэй.

Та нэвтэрч орно уу!