Д.

Төрмөнх

Доржхандын Төрмөнх Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус туслах Зохиолч, сэтгүүлч, найруулагч CV болон уран бүтээлүүд 1959 оны 6 сарын 14 нд Улаанбаатар хотод төрсөн Нийтлэлч, зохиолч ,найруулагч, продюсер Д.Төрмөнх нь 1989 оноос эхлэн Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар анх орж ассистент найруулагч,найруулагч болсон бөгөөд 1990 оноос сэтгүүлчээр ажилласан. Тэр үедээ “Цоморлиг” хөгжим мэдээлэлийн теле сэтгүүл, “Товч толь” теле сэтгүүл, Дорно дахины яруу найраг, Авах гээхийн ухаан зэрэг нэвтрүүлэг бэлтгэж байсан. 1995 онд Үндэсний телевизээс гарч Ардчилсан холбооны байранд байрлаж хийж байсан “Товч толь” нэвтрүүлгийн нэрээр сонин гаргаж байгаад Д.Нацагдоржын “Ламбагуйн нулимс ” уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлсэн. 1996 оноос “Бизнес таймс ” сонины анхны эрхлэгчээр ажиллаж байх үедээ Бельгийн вант улсын найруулагч петер Бросенстэй хамтарч “Талын хот” баримтат кино хийсэн нь Ёорис Айвэнсийн шагнал хүртсэн. Түүний дараа тэрээр “Нохой орон” киног 1998 онд бүтээж тэр кино дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. 2000-2001 онд АНУ ын Нью Йорк хотод амьдарч Film video art студид ажиллаж байсан. 2004 оноос өнөөг хүртэл телевиз киноныны “Номун” студи ажлуулан олон зуун нэвтрүүлэг хийж олон сонгуульд пи ар хийж Шилдэг нийтлэлчдийн клубт 139 нийтлэл гаргаж 9,570,902 удаа уншигджээ. Уран бүтээлийн жагсаалт; 1989-1994 онуудад Үндэсний телевизэд ажиллаж олон нэвтрүүлэг хийсэн. 1993 онд “Халуун салхи” баримтат кино 1994 онд “Дөрвөн жилийн дараа” баримтат кино 1995 онд “Ламбугайн нулимс” киноны зохиолч,гүйцэтгэх продюсер 1996 онд “Бизнес таймс” сонины эрхлэгч 1996 онд Петер Бросенстэй хамтарч “Талын хот” баримтат кино Ёорис Айвэнсийн шагнал хүртсэн 1996-1998 онуудад “Нохой орон” баримтат уран сайхны кино хийсэн нь дэлхийн 60 гаруй наадамд оролцож 23 шагнал хүртсэний 9 нь Гран При байв. 2000-2001 онд АНУ ын Нью Йорк хотод Фильм видео арт студид мэргэжил дээшлүүлсэн. 2004 оноос телевиз киноны “Номун” студи байгуулж сонгуулийн пи ар нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Энэ хугацаанд “Эх орны тушаал” баримтат кино “Кушок Бакула Ренбучи” баримтат кино. “Ариун номын замаар” цуврал нэвтрүүлэг. “Гэгээрэлд хүрэх зам” цуврал нэвтрүүлэг. “Эдийн засгийн алуурчид Монголд” нэвтрүүлэг 2011 оноос 2013 он хүртэл тв9 телевизэд ерөнхий продюсерээр ажиллаж “Дотно сэдэв” “Тв лоунж” “Бүсгүйчүүд” нэвтрүүлгүүдийг хариуцан санаачлаж хийж байсан. 2011 онд “Чөтгөрийн хотын тэмдэглэл” ном 2012 онд “Бодлын хулгайч” кино зохиол бичсэн нь кино болж оны Академын авардсаас 6 төрөлд түрүүлж Гран при хүртсэн. 2012 онд “Кино зохиолчдын библи” ном эрхлэн гаргасан. 2013онд” Антолог буюу Гилромоц” ном 2 боть 2013 онд “Лардьма”кино зохиол бичсэн нь кино болж гарсан. 2013 онд “Усны гудамж” 30 ангит кино зохиол бичсэн. Бүтээл болж гарсан. 2014 онд “Цонхон дээр суусан ялаа” медиа мэга төсөл А саундын Тэмүүлэнтэй хамтарч бүтээсэн нь сиди болон пянзаар гарсан. “Нэр нэгтийн хоёр үхэл”, “All things must pass” түүхэн роман 2015 оноос эхлэн “Түмний нэг хөрөг цуврал”-ын хүрээнд “Миний мэдэх женко Баттулга”, “Миний мэдэхгүй З.Энхболд”, “Төрийн хүн Дорлигжав” “Дэлхийд данстай ах дүү” хоёр эссэ роман, "Монголо гэдэг эрхэм" номууд хэвлэгдэн гарсан бөгөөд одоо “Санкара” эссэ роман, “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номнууд дэлхийн хамгийн алдартай АНУ, Их Британи, Герман ын хамтарсан домогт PENGUIN RANDOM HOUSE хэвлэлийн газарт шилэгдэж Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга ном хэвлэгдэн гарч дэлхий дахинд зарагдаж буй. Мөн Д.Төрмөнхийн шүлгээр бүтсэн 40 орчим дуу буй.

Та нэвтэрч орно уу!