Гладвэлл

Малколм

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хазайлтын цэг

Хазайлтын цэг

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Олон нийтийн төсөөллийг тусгах, эсвэл бүтээгдэхүүнийг соёлын гоц үзэгдэл болгох, чиг хандлагыг тогтоохын тулд нийгэмд “тахал” дэгдээх хэрэгтэй. “Хазайлтын цэг” хэмээх сонирхолтой номоос та нийгмийн “тахал” нь бусдад санаагаа түгээх, мэдээ, зан чанар, эсвэл бүтээгдэхүүнээ дамжуулах гээд юуг ч хамарсан бай, халдвартай вирус шиг үйлчилж, хазайлтын цэг хэмээх аюултай хэмжээнд хүртлээ бага багаар хурдаа нэмдэг тухай олж мэдэх юм. Аливаа санааг нийгмийн “тахал” болоход хүргэдэг гурван гол хүчин зүйлийг зохиолч Мальколм Гладвэлл дурджээ. Эдгээр нь мэдээлэгч, тухайн мэдээ өөрөө, тухайн мэдээг хүргэж байгаа хам сэдэв юм. Пол Ревирийн “Шөнийн давхилт” шүлэг, “Сесам гудамж”-ны нөлөө, Эйрвалк дугуйтай гутлын алдар нэр, Нью-Йорк хотын гэмт хэргийн огцом бууралт зэрэг сонирхолтой жишээнүүдээр дамжуулан ямарваа нэг санаа нийгмийг өөрчлөх хөдөлгөөн болж хувирдаг тухай үнэтэй ойлголтыг та олж авна. Нийгмийн “тахал”-ын гайхалтай ертөнцөөр аялж, тэднийг хөдөлгөж байдаг хүчийг нээхэд бидэнтэй нэгдээрэй. Гладвэллийн сэтгэл татам хүүрнэл, ухаалаг ажиглалтаар дамжуулан бид санааг тодорхой бус байдлаас нийтээр ашигладаг зүйл болгох стратеги, зарчмуудыг нээх юм. Соёлын шилжилтийн нууцыг нээж, эдгээр ойлголтыг ашиглаж өөрчлөлтийг бүтээн, эргэн тойрондоо нөлөөлж болох тухай мэдэж авахдаа бэлдээрэй.

2,025₮
Онцгойрогчид: Амжилтын түүхүүд

Онцгойрогчид: Амжилтын түүхүүд

2022/12/06

Энэхүү товч номыг уншсанаар та амжилтад хүрнэ гэдэг зөвхөн ганцхан хүчин зүйлийн үр дүн байх нь ховор. Харин гадаад нөхцөл байдлаас үүссэн дотоод чадварууд болон боломжуудын нэгдэл юм гэдгийг ойлгоно. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: • 10,000 цагийн дүрэм. Та хэр их авьяастай эсэхээс үл хамааран амжилтад хүрэхийн тулд дор хаяж 10,000 цаг дадлага хийх хэрэгтэй. • Нийгмийн зарим гишүүдийн амжилтад хүрэх явцыг хүндрүүлдэг гэх өрөөсгөл ойлголт меритократ тогтолцооноос үүдэлтэй. • Хаана, хэзээ төрж, хэрхэн өсөж хүмүүжсэн гэх мэт танаас үл хамаарах асуултууд чухал. • Шийдвэр гаргах нөхцөл байдалд таны сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг соёлын орчин тодорхойлдог. • Тодорхой ур чадварыг хөгжүүлэхэд хэл яриа ихээр нөлөөлдөг. • “Хөдөө аж ахуйн өв” соёлоос улбаатай ажлын тодорхой ёс зүй гэж бий. Билл Гейтсийн амжилт зөвхөн түүний дотоод оюун ухаантай холбоотой бус харин нийгмийн байдал, төрсөн цаг хугацаа, технологийн дэвшлийн үетэй нэг цаг үед таарсантай нь холбоотой байсан бол яах вэ? Спорт, хувцас, программ хангамж хөгжүүлэлтийн аль нь ч бай амжилт гэдэг зүйл зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаардаг зүйл биш билээ. Матай эффект, 10,000 цагийн дүрэм, тэр ч бүү хэл хөдөө аж ахуйн өв, хэл шинжлэлийн нөлөө зэрэг хүчин зүйлийг онцолсон байлаа гээд Малколм Гладвэлл сод ухаан ямар ч хэрэггүй гэж хэлээгүй юм. Харин ч бүр дан ганц сод ухаантай байх хангалтгүй гэж үзэж байна. Үүний нэгэн адилаар тэрээр амжилт гэнэтхэн ирдэг хэмээн баталсангүй. Төрсөн хугацаа эсхүл гарал угсаа хамаарахгүйгээр амжилт гаргах боломж байсаар байгаа. Гэхдээ, илүү тохиромжтой бүх хүчин зүйлийг нэгтгэж чадвал амжилтад хүрэх магадлал ихэснэ. Тэнцвэрт байдал нэн чухал учраас хэн нэгний амжилтын түүхийг ил болгохдоо бүх талаас нь харуулахыг хичээх хэрэгтэй. Энэ нь өөрийн авьяас чадвараа дээд зэргээр хэрхэн ашиглахыг мөн боломж гарч ирсэн даруйд үед хэрхэн шүүрч авахыг танд заана!

2,025₮