Грегер

Майкл

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хэрхэн дэглэм барихгүй байх вэ?

Хэрхэн дэглэм барихгүй байх вэ?

2023/05/30

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Жингийн илүүдэл нь эрүүл мэндийн асуудал үүсгэж, нас богиносгож, цусны даралт ихсэх, холестерин болон инсулины хэмжээ нэмэгдэх зэрэг аюул дагуулдаг. Мөн зөнөгрөл, үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчинтэй тэмцэж байдаг дархлааг сулруулж байдаг. Харамсалтай нь, өөр хоорондоо харшилдаг хоолны дэглэмийн зөвлөгөөнүүдээс болж жингээ зохистой түвшинд барьж, эрүүл мэндийн асуудлаас сэргийлэхэд хүндрэл учирч байна. Олон хувиар борлогдсон “Хэрхэн үхэхгүй байх вэ” номын зохиолч, эмч Майкл Грегер “Хэрхэн дэглэм барихгүй байх вэ” номдоо жингээ хасахад хэрэг болох маш чухал зөвлөгөөнүүдийг өгчээ. Жингээ хасаж, хэвийн түвшинд барих тухай хамгийн эрүүл, үр дүнтэй аргыг олохын тулд тэрбээр шинжлэх ухааны өргөн хүрээний судалгаа хийсэн аж.

2,025₮
Хэрхэн үхэхгүй байх вэ?

Хэрхэн үхэхгүй байх вэ?

2022/10/13

Энэхүү товч номд таргалалтын шалтгаан, турах арга техникийн тухай өгүүлэх болно. Мөн дараах зүйлийг олж мэднэ: ● Барууны нийгэмд түгээмэл байдаг таргалалтын гол шалтгаан балар эртний үеэс эхлэлтэй.  ● Таргалалт нь олон өвчин, архаг үрэвслийг үүсгэдэг. ● Жингээ хасахын тулд хооллох зуршлаа хэрхэн өөрчлөх вэ.  ● Жингээ хасахад нөлөөлдөг циркад буюу дотоод хэмнэлийн тухай. Олон хүний толгойд, амьдралд нь ядаж нэг удаа орж ирдэг хүсэл бол жингээ хасах. Зарим хүний хувьд энэ нь амралтын өдрүүдээр нэмсэн хэдэн кг жингээ хаях явдал. Таргалалтаас болж зовж буй бусад хүний хувьд энэ нь амин чухал асуудал билээ. Үнэндээ энэ нь бие махбодид ноцтой үр дагавар учруулж болзошгүй. Шалтгаан нь тогтоогдсон ч, шийдлүүд нь нотлогдоогүй байдаг бөгөөд ялангуяа хоолны дэглэм бол зөвхөн богино хугацаанд л үр дүнтэй байдаг. Азаар жин хаях явцыг үр дүнтэй болгох аргууд бий. Та тэдгээрийг олж мэдэхэд бэлэн үү?

2,025₮