Хэнзээ

Болормаа

Мэргэжил: 2003 он - Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2016 он - Сэтгүүлзүйн магистрын зэрэг хамгаалсан. 2019 он - СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн зураглаач-эвлүүлэгчийн сургалтад хамрагдсан. Ажилласан байдал: 2004 он – “Найрамдлын Дархан” сонинд сурвалжлагч 2005 он – “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга 2017 оноос- Чөлөөт уран бүтээлч Сайн дурын (Ариун журмын) ажил: 2015 оноос – Хэвлэл мэдээллийн зөвлөл 2019 оноос – “Шим ертөнц” шинжлэх ухааны цуврал баримтат кино Шагнал: 2014 он – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Монгол Улсын сонины шилдэг сэтгүүлч”-ээр тодруулсан. 2016 он - Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Монгол Улсын шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр шалгаруулсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Есөн

Есөн

2023/03/20

Манжууд монголчуудын оюуны үнэт бүтээл, түүх, эрдэмтэн мэргэд, тэнгэр үзлийг хэрхэн устгасан тухай ЕСӨН номд өгүүлнэ. Номын гол үйл явдал 1700-аад онд өрнөнө. Ижил мөрнөөс Алтайн нуруунд нүүж ирсэн монголчууд эх нутагтаа хэрхэн эргэж ирсэн нь өнөөг хүртэл тодорхой биш байлаа. Түүхчид үүний учрыг мэдэхээр “Яаж” хэмээн гайхан судалдаг. Дайсны их цэрэг тал талаас нь олон удаа уулгалан хядаж, тонон дээрэмдэж байхад нүүдэлчид аймшигт цусан зам татуулсаар 3 хүний 2 нь амиа алдаж, 1 нь эх нутагтаа ирж чадсан байдаг. “Хүн төрөлхтний сүүлчийн их нүүдэл” гэж Дэлхийн түүхэнд бичигдсэн, торгуудын их нүүдэл эх нутагтаа хэрхэн ирж чадсан нууцыг эндээс уншаарай. Түүхээс гээгдсэн, бодитоор болсон үйл явдлыг сэтгүүлзүй болон уран зохиолын аргаар хослуулан бичсэн нь онцлог. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

24,000₮
8 цаг 41 мин