Банзрагч
Энхбат
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, МЗ Эвлэлийн шагналт, зохиолч сэтгүүлч.
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Монголчуудын төрт ёс , Шадар хамгаалагчид түүхийн хүнд хэцүү цаг хугацааг хэрхэн туулан өнгөрсөн байдлыг харуулна. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Эр эмийн ёсны далд нууцуудыг баримтат уран сайхны аргаар, сонирхолтой дүрслэн үзүүлсэн уг ном нь олон шинэ мэдээлэл, баримт агуулсан тун өвөрмөц бүтээл юм. "Үүлэн борооны явдал", "салхи сарны үйл", "загас наадуулахуйн" цэнгэлийн талаар эртнээс уламжлан ирсэн судар номууд цагийн бурангуйд гээгдэн үлдсэнийг сэргээн сануулж, хүмүүний ертөнцийн хослон амьдрахын жам ёсны хамгийн ариун нандин үйлийг шалиг завхай, садар самуун явдалтай хольж хутган жигшин зэвүүцдэг хориотой сэдэв гэж нууцалдаг тэр "үл мэдэхүйн" хаалтыг сөхөж энгэр зөрүүлэх ёс нь хайрлах урлаг юм гэдгийг харуулахыг зорьжээ. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.