Hastings
Reed
Netflix-ийн хамтран үүсгэн байгуулагч & CEO
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Netflix шиг компани урьд хожид хэзээ ч байсангүй. Энтертайнмент салбарт хувьсгалын шинэ салхи татуулж, 190 гаруй улс оронд олон зуун сая хэрэглэгчтэй болж, жилийн хэдэн тэрбум долларын ашигтай ажиллаж байна. Гэвч эдгээр ололт амжилтад хүрэхэд Netflix анхлан 1998 онд онлайн DVD түрээсийн бизнесээс эхэлснээс хойш өөрсдийгөө дахин дахин шинээр шинэчилсээр ирсэн юм. Тэдний энэхүү урьд хожид байгаагүй уян хатан байдал нь гараанаасаа л хамтран үүсгэн байгуулагч Рийд Хастингсын радикал болон төлөвлөгдсөн менежментийн зарчмуудгүй бол боломжгүй байсан. Хастингс шинэ стандарт тогтоож, процессоос илүү хүмүүсээ үнэлж, үр бүтээмжийн оронд инновацыг илүүд үзэн, ажилчдадаа хянахаас илүү агуулга, зорилгыг санал болгосон. Netflix-д ямар ч амралтын болон зардлын бодлого гэж байхгүй, харин тохиромжтой гүйцэтгэл өгөөмөр цалин, урамшуулал хүртэнэ. Шаргуу хөдөлмөрлөнө гэдэг нь хурьцангуй агаад хамааралгүй ойлголт. Дүрэмгүй байх дүрмээр Netflix нь ахархан хугацаанд дэлхийн хамгийн хэрэглэгчдийн хайртай брэнд болж чадсан билээ. Бүтээлийг уншсан: Э.Алтангэрэл, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "Мbook" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он. #ДүрэмгүйДүрэм #Дүрэмгүйбайхдүрэм #Netlflixnom #Netflix #NoRulesRules
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ “Нетфликс” шинийг санаачилж, нээлт хийсэн компани хэмээх алдар хүндийг олон жилийн турш хүртсээр буй. Энэ бүхэн зөвхөн кино, нэвтрүүлэгтэй нь төдийгүй менежментийн өвөрмөц арга барилтай нь холбоотой. “Нетфликс”-ийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс, зохиолч Эрин Майер нар “Дүрэмгүй байх дүрэм” номдоо компанийг агуу амжилтад хөтөлсөн менежментийн уламжлалт бус аргуудын талаар өгүүлжээ. Ажилчдадаа хязгааргүй амралт өгөхөөс эхлээд “Нетфликс”-ийн эрх чөлөө, хариуцлагын соёл ажлын орчинд нь хэрхэн хувьсгал хийснийг энэ товч номоос унших болно. Эдгээр санааг нарийн судалж, ажлын уламжлалт орчинтой харьцуулж үзсэнээр та амжилттай, шинийг санаачлагч байгууллага хэрхэн ажилладгийг илүү сайн ойлгож авах биз ээ.