Суним
Хэмин
Хэмин Суним нь зэн буддизмын дэлхийн хамгийн нөлөө бүхий багш нарын нэг юм. Тэрбээр өмнөд Солонгос улсад төрсөн бөгөөд кино урлагаар суралцахаар АНУ-ыг зорьсон хэдий ч оюун санааны амьдралд татагдан оржээ. Беркли, Харвард, Принстоны их сургуульд суралцахаасаа өмнө Солонгос улсад албан ёсны санваартны сургалтад хамрагдаж, Массачусетс мужийн Амхерст дахь Хэмпшир коллежид Буддизмын хичээл зааж байв. Тэрбээр Твиттер, Фэйсбүүкийн нэг сая гаруй дагагчтай бөгөөд Гритист медиагийн эрүүл мэнд, фитнесийн 100 нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ажээ. Түүний гуч гаруй хэлээр хэвлэгдсэн “Аядуу үедээ л бидний анзаардаг зүйлс” болон “Төгс бус зүйлсийг хайрлах нь” номууд нь дөрвөн сая гаруй хувь борлогдсон төдийгүй зөвхөн бясалгал төвлөрлөөс гадна амьдралын өдөр тутмын асуудал бэрхшээлийг даван туулах гарын авлага гэдгээрээ алдартай. Хэмин Суним сургаал номлолоо хуваалцахаар аялаагүй үедээ Сөүл хотноо амьдардаг бөгөөд амьдралын хэцүү бэрхтэй тулгарч буй хүмүүст бүлгийн зөвлөгөө, бясалгал санал болгодог “Шархалсан зүрх сэтгэлийн сургууль” нэртэй ашгийн бус байгууллагыг тус хотдоо байгуулжээ.
Та нэвтэрч орно уу!