Нагоски

Эмили

´´Өөрийнхөөрөө дур тавь´´ номын зохиогч Эмили Нагоски 1995 онд Делаверийн их сургуульд бэлгийн эрүүл мэндийн багшийн ажилд орсноор бэлгийн боловсролын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох ажлын гараагаа эхэлсэн юм. Тэрээр сэтгэл судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсны дараа тархи судлалд илүү дурлаж цаашлаад бэлгийн боловсрол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд нь түүнийг бэлгийн амьдрал, хосуудын харилцаа, бэлгийн боловсролын талаарх олон илтгэл хичээлүүдийг нь амжилтад хүргэхэд нөлөөлжээ. Эмили Нагоски нь Хүний бэлгийн амьдрал дахь эрүүл мэндийн зан төлөв сэдвээр докторын зэрэг хамгаалсан ба Смит коллеж дахь Wellness Education төвийн захирлын албыг хашиж байна. Түүний сүүлийн үеийн бүтээлээс гэвэл өөрийн ихэр дүүтэйгээ хамт бичсэн Burnout ном байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Өөрийнхөөрөө дур тавь

Өөрийнхөөрөө дур тавь

2022/08/15

Уг ном нь эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, бэлгийн харилцааг өөрчлөх чухал мэдээллүүдээр дүүрэн. Энэ бүх мэдлэг мэдээлэл эмэгтэй хамтрагчаа ойлгох эрчүүдийн сэтгэлийг ч өөрчилж байхыг, хос хоёр биесээ хараад ``Аан ийм учиртай байж ээ``гэж дуу алдахыг ч би сонссон. Оюутнууд, найз нөхөд, блогийн уншигчид, тэр бүү хэл бэлгийн боловсролын зөвлөхүүд ч энэ номыг уншаад ``Яагаад өмнө нь хэн ч ингэж хэлээгүй юм бэ? Одоо л бүх зүйл тодорхой болж байна шүү дээ!`` гэж хэлдэг юм. Бэлгийн харилцаа тань яг одоо ямархуу байгаа, эсвэл зарим нэг бэрхшээлдээ шийдэл олохыг хүсэж байгаа эсэхээс тань үл хамааран Өөрийнхөөрөө дур 50 номыг уншсанаараа та бэлгийн боловсрол гэдэг нь ямархан учиртайг ойлгож, бэлгийн харилцаагаа сайжруулах аргуудыг олж авах болно. Би яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ гэж үү? Баталгаа нотолгоотой учраас тэр шүү дээ! Шинжлэх ухаан ингэж хэлж байгаа юм. Өгүүлэгч: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

18,000₮
11 цаг 55 мин
Өөрийнхөөрөө дур тавь

Өөрийнхөөрөө дур тавь

2022/12/21

Ул суурьтай судалгаа, хэтрүүлэггүй феминизмыг хослуулан бэлгийн амьдралаа хэрхэн сайжруулахад суралцахыг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг мэдэж авна: • Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд бодсоноос их, бас бага нийтлэг тал байдгийг; • Таны бие болоод сэтгэл ямагт яв цав хоршихгүй. Гэхдээ энэ хэвийн зүйл болохыг; • Таатай хурьцал хийхэд тааламжтай нөхцөл зайлшгүй шаардлагатай гэдгийг; • Дур тавих хүсэл тань дур тавихад саад хийж болзошгүй гэдгийг; • "Хэвийн" гэдэг бол утгагүй үг болохыг мэдэж авна. Эмили Нагоски өөрийн бестселлер номдоо олон эмэгтэйн бэлгийн харьцаанд тохиолддог хүндрэлийг тайлбарлажээ. Тэрээр бүсгүй хүний бие махбодын нууцыг тайлж, оюун санааны оньсыг нээж, эрт дээр үеэс нийгэмд тогтсон эмэгтэйчүүдийн талаарх худал ойлголтыг залруулжээ. Хэрвээ та хэзээ нэгэн цагт хурьцлын үеэр сэтгэлээр унаж, өөрийгөө голж, эсхүл бэлгийн чалх муутай юм шиг санагдаж байсан бол Нагоскигийн мэдрэмжтэй, чигч шулуухан зөвлөгөө таны бодлыг өөрчилж, ирээдүйд итгэх итгэл бэлэглэнэ.

2,025₮