Доналд

Миллер

Доналд Миллер нь жил бүр 3000 гаруй компаниудад хэрэглэгчдэд хүргэх мессежүүдээ тодорхой болгоход нь тусалдаг. Эдгээр компаниуд СториБрэндийн аргачлалыг ашигласнаар жилийн борлуулалтаа хэд дахин өсгөж чадсан. Доналд Миллер бол СториБрэнд компанийн Гүйцэтгэх захирал , СториБрэнд бүтээх нь подкастын хөтлөгч, бизнесийн зөвлөх, "Жазз шиг цэнхэр", "Мянган жилд сая милл" гэх мэт хэд хэдэн бестселлер номын зохиогч юм. Тэр Теннеси мужийн Найшвил хотод гэр бүлийн хамт амьдардаг

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Стори Брэнд бүтээх нь

Стори Брэнд бүтээх нь

2022/08/02

Ихэнх компани маркетингийн зардал нэрийдлээр асар их хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг. Хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөө сохор зоосны ч ашиг өгөхгүй зүйлд үрээд дуусгавал ямар олиг байх билээ. Тэд хийсэн ажлынхаа тайланг эргэж харах үедээ л юуг буруу хийж, хаана алдаа гаргаснаа бодож эхлэх нь түгээмэл. Зарим нь бүр бодож төсөөлж байсан шигээ чанартай бүтээгдэхүүн гаргаж чадаагүй юм болов уу гэж эргэлзэх нь ч бий. Гэтэл асуудал нь бүтээгдэхүүндээ биш бол яах вэ? Асуудал нь тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах арга замд байвал яах вэ? Энэ номыг уншсанаар та: - Сторибрэндийн 7 хэсэгт аргачлалыг ойлгож авна - Хэрэглэгчдэд хүргэх санаагаа боловсруулахдаа эдгээр аргачлалыг боловсруулж сурна. - Санаагаа оновчтой болго, тэгж гэмээнэ хэрэглэгчид таныг сонсоно. СториБрэнд бүтээх нь ном нь та өөрийгөө хэн гэж ярих, юу хийдэг гэх, хэрэглэгч нарт авчирч буй онцгой үнэ цэнийг хэрхэн ярих вэ гэдэгт чинь хувьсгалт өөрчлөлт авчрах болно.

20,930₮