Девос

Рич

Алдартай бизнес эрхлэгч, өөрийн хүчээр тэрбумтан болсон, сайн үйлстэн, дэлхийн хэмжээний илтгэгч, бэстселлер зохиолч Рич Девос нь Америкийн энтрепренерүүдийн мөн чанарыг өөртөө цогцлоосон цөөн хүмүүсийн нэг юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Эгэл Рич

Эгэл Рич

2022/06/30

Эгэл Рич ном нь дэлхийн нэрт бизнесмен, зохиолч, илтгэгч, сайн үйлстэн Рич Девосын гарааны бизнесээс гарамгай амжилтад хүрсэн, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн эгэл жирийн нэгнээс энгүй баян болсон түүхийг тантай хуваалцна. Бизнесийнхээ амжилтаас гадна итгэл үнэмшил, улс төрийн үзэл баримтлал, гэр бүл, үр хүүхэд, цаашлаад хэрхэн илтгэгч , зохиолч болсон хийгээд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүн Орландо Мэжик багийнхаа талаар зохиолч номдоо оруулсан. Зорилго, мөрөөдөлдөө хүрсэн, дэлхийн бизнесийг бүтээсэн хүний бодит түүх гэдэг өөрөө залуу үе бидний суралцах ёстой туршлага, мэдэх ёстой мэдлэг билээ. Дэлхийн шилдгүүдээс суралцах боломжийг ном бидэнд олгодог. Номон дотор зам бий. Уншиж суралцаарай. Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

19,900₮
6 цаг 40 мин