Прайс
Адам
Номын зохиогч АНУ-ын клиник сэтгэлзүйч Др. Адам Прайс нь 25 гаруй жил хүүхэд, өсвөр насныхан мөн тэдний гэр бүл, эцэг эхтэй нь ажилласаар ирсэн. Др. Адам Прайс Анхаарал Дутагдал Хэт Идэвхижлийн Эмгэг, суралцахуйн бэрхшээлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэрээр, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд хандан үндэсний хэмжээний үйл ажиллагаан дээр танилцуулга хийж, телевиз, радиогоор хүүхдийн сахилга батаас авахуулаад видео тоглоомны хүүхдэд үзүүлэх нөлөө гэх мэт өргөн хүрээтэй сэдвүүдээр олон удаа ярилцлага өгч байсан. Др. Прайс The Wall Street Journal болон Family Circle сэтгүүл зэрэг академик болон алдартай хэвлэлүүдэд зориулан нийтлэл бичиж ирсэн бөгөөд одоогоор Psychology Today буланд зориулан бичдэг. Тэрээр Нью Йорк болон Нью Жерсид хувийн эмнэлэг ажиллуулдаг.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд