Игер

Роберт

РОБЕРТ ИГЕР бол Уолт Дисней Компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал юм. Тэрээр өмнө нь 2005 оны 10-р сараас эхлэн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2000-2005 онд ерөнхийлөгч, Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Игер 1974 онд Эй-Би-Си-с ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Эй-Би-Си группын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа телевизийн өргөн нэвтрүүлгийн нетворк, станцын групп, кабелийн телевизийн өмчийг хариуцаж, Капитал Ситиз/Эй-Би-Си ба Уолт Дисней компанийн нэгдэлийг удирдаж байсан. Игер Диснейн эзэмшлийн Эй-Би-Си группын ерөнхийлөгч байхдаа Диснейн ахлах менежментийн багт 1996 онд албан ёсоор орж, 1999 онд Уолт Дисней Интернэшнлийн ерөнхийлөгчийн нэмэлт үүрэг хүлээж байв. Энэ албан үүргийнхээ дагуу Игер АНУ-аас гадуур олон улсад Диснейн үйл ажиллагааг өргөжүүлж, тус компанийн өнөөдрийн олон улсын тавцанд үзүүлсэн өсөлтөд зориулсан төлөвлөгөөг боловсруулсан юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Амьдралд давтагдашгүй аялал

Амьдралд давтагдашгүй аялал

2022/05/24

'Амьдралд Давтагдашгүй Аялал' номондоо Роберт Игер 220,000 гаруй ажилчидтай Диснейг удирдаж байхдаа чинхүү манлайлалд ус агаар мэт шаардлагатай зарчмуудыг эрэл хайгуул хийж боловсруулсан бодит практик сургамжуудаа хуваалцжээ: • Өөдрөг үзэл. Манлайлагчид хэцүү нөхцөл байдлуудтай тулгардаг. Өөдрөг үзэлтэй манлайлагчид бүтэлгүй царайлж, буруутан хайж суухын оронд хамгийн сайн үр дүнд хүргэх арга замыг хайж олж, түүндээ анхаарлаа бүрэн хандуулдаг. • Эр зориг. Манлайлагчид эрсдэл хүлээхэд бэлэн байж, томоохон бооцоог тавьж чаддаг байх хэрэгтэй. Алдахаас айх айдас нь бүтээлч сэтгэлгээг сүйтгэдэг. • Шийдэмгий байдал. Хүнд хэцүү байхаас үл хамаарч бүх шийдвэр тодорхой хугацаанд гардаг байх ёстой. Шийдэмгий бус байдал нь ёс суртахуунд хор хөнөөлтэй болоод цаг хугацааг дэмий үрдэг. • Шударга байдал. Хүмүүстэй ижилхэн, тэдний зовлон бэрхшээлийг ойлгож харьцах, тэдэнд нээлттэй хандах хэрэгтэй. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

32,000₮
8 цаг 49 мин
Амьдралд давтагдашгүй аялал

Амьдралд давтагдашгүй аялал

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Телевизийн зураг авалтын багийн гишүүнээс “Дисней”-н гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн Боб Игерийн аялал үнэхээр гайхамшигтай билээ. Америкийн өргөн нэвтрүүлгийн “ABC” компанид 22 жил, “Disney”-д 23 жил ажиллахдаа тэрбээр хурдацтай өөрчлөгдөх салбарт урагшилж, олон улсын хөгжлийн түүчээ болж, “Pixar”, “Marvel”, “Lucasfilm” зэрэг хүчирхэг брэндүүдийг нэгтгэх ажлыг хийжээ. Энэхүү сонирхолтой номдоо тэрбээр үнэлж баршгүй удирдлагын зарчим нь нэвт шингэсэн, урам өгөх карьерын түүхээ хуваалцсан юм. Боб Игерийн сургамж, зарчмуудаар дамжуулан та том амжилтад хүрч, мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлж, гайхалтай удирдагч болох замыг тань гэрэлтүүлэхэд туслах үнэтэй мэдлэг олж авах боломжтой. Боб Игерийн ер бусын карьер, удирдагчийн цаглашгүй зарчмынх нь нууцыг нээх гайхалтай аялалд гарахдаа бэлдээрэй.

2,025₮