Шолохов

Михаил Александрович

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Дөлгөөн Дон I

Дөлгөөн Дон I

2022/05/20

1-Р ДЭВТЭР Анх хэвлэгдэхдээ ихээхэн шуугиан дэгдээсэн энэ роман 70 жилийн тэртээ I, II дэвтэр нь, 55 жилийн өмнө III, IV дэвтэр нь хэвлэгдсэн бөгөөд ач холбогдол, үзэл санаа гоо сайхны үнэ цэнээ алдаагүй, харин ч жил ирэх тутам ард түмний хамгийн дотно үнэтэй зохиол болон үнэлэгдсээр байна. Анх гарснаасаа хойш 300 шахам удаа хэвлэгдсэн тоо үүнийг гэрчилнэ. "Дөлгөөн дон" роман агуулга утга, үзэл санаа бусад зохиолын адил Оросын ард түмний амьдралд ойр, ард түмний хувь заяатай холбоо бүхий үйл явдал байдгийг харуулна. Романд гарах ард түмний амьдрал, ширүүн тэмцэл эмгэнэлээр дүүрэн. Гол баатар Григорий Мелехов болон Мелеховынхны хувь заяаг нийгмийг өөрчлөх замаар шударга ёс тогтоохтой холбон тэр үеийн үндсэн зөрчлийг харуулсан юм. Мелеховын эмгэнэл, ганцаардал бол тэмцэл, итгэл найдвар, хайр дурлалын тухай ойлголтын шинэ утга учрын сургамж. Хүнийг анхаарах мэргэн ухаан, түүхэн хөгжлийн туршлагаас суралцан эрин үеийн шинэ үнэний төлөө тэмцэх тэмцлийн сургамж болно. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.

14,900₮
17 цаг 39 мин
Дөлгөөн Дон IV

Дөлгөөн Дон IV

2022/09/02

4-Р ДЭВТЭР ...эргийг элээж шөргөөсөн бурчигнасан ширүүн урсгалыг харж, усны түмэн өнгийн шуугианыг чагнаж, юу ч бодохгүй байх, гай зовлон болсон юмны тухай огт бодож санахгүй байхыг хичээх нь сайхан байжээ. Григорий урсгал усны сонин гайхалтай, цаглашгүй олон эргүүлгийг хэдэн цагаар хачирхан харна. Тэр эргүүлгүүдийн хэлбэр маяг нь минут тутам өөрчлөгдөж, хугарч унасан зэгсний шилбэ, үнгэгдсэн навчис, өвсний үндсийг хөвүүлэн дөнгөж сая намуухан урсаж байсан газар минут болов уу үгүй юу хавь ойролцоо урссан бүгдийг ховдоглон сорсон хачин мушгиа хонхор нүхнүүд бий болж, тэгж байснаа тэр хонхор нүхнүүд хуйларсан булингартай усаар буцлан урваж, өлөнгийн харласан үндэс, царсны сарвагар навчис, бас хаанаас ч юм урсаж ирсэн хэсэг сүрлийг дээш нь гарган хаяна. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.

14,900₮
21 цаг 2 мин