Хорсол 2 ба Тамын амьдрал
2022/06/28
ХОНЗОГНОСОН ЗҮРХ ХОЁР ДАХЬ АМЬДРАЛ
Гэм хоргүй амьдралыг минь
Гэнэт юун гамшиг дайрав.
Гишгэх газрыг минь ахархан болгож
Гэмшилт ангалд намайг юунд шидэв.
Харанхуй ангалаас амьд гарах гэж
Харин би өөрөө араатан болов
Хоёр гараа цусаар угаасаар
Хонзогносон зүрхээр би хоёрдохоо амьдрав.
Эгэлхэн дүр минь жүжиглэх болов
Эрчүүдийн хувьд би урхи болов
Эргэлзэхгүй би алуурчин болов
Эрлэгийн элчээс ч би эмээхээ болиход
Энэ л амьдрал минь там болов
Тамаас зугтаах аргагүй болов
Тарчлаан бүхэн таашаал болов
Чөтгөрийн өстнөө тастаж хаяхаар
Чөтгөрөөс ч илүү би харгис болов
Шинэхэн гэр бүл минь амь нэгдэв
Шивнэсэн үгс нь үнэнийх болов
Ширээ тойроход би эзэн нь болов
Ширүүнээр боловч би тэднийг хайрлав
2022.05.08. .БАТЗУН.
12,000₮