Диспенза

Жое

Др. Жое Диспенза нь магистр, докторын сургалтуудаа мэдрэл судлал, мэдрэлийн шинжлэх ухаан, тархины үйл ажиллагаа болон химийн урвал, селлулар биологи, ой санамжийн бүрдэл, наслалт, урт удаан амьдрал зэрэг сэдвүүдийн хүрээнд хийсэн. Др. Жое дэлхийн 6 тивийн 24 гаруй оронд өөрийн лекцээ уншиж мянга мянган хүнд тархины талаарх мэдлэг, мэдээллийг олгож, бодлын болон мэдрэлийн физиологийн зарчмуудыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдаж, дахин программчлах талаар зөвлөдөг билээ. Др. Жое Диспенза шинэлэг байдлаар бодох болон итгэл үнэмшлээ өөрчилснөөр хүн тархиныхаа бичлэгийг хэрхэн дахин бичиж байдгийг тайлбарлаж өгсөн бөгөөд түүний бүтээл нь энэ дэлхийн бүх хүн хязгааргүй агуу байх хүч чадалтай гэдэг дээр үндэслэгдэн хийгдсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил

Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил

2022/04/14

Хүн та зөвхөн генээрээ тодорхойлогдож, бүхий л амьдралынхаа туршид тодорхой нэгэн хэв маягт цутгагддаггүй билээ. Хүн бүр хүссэн оршихуйгаа, хүссэн амьдралаа бүтээхэд нь дэм болох нэгэн шинэ шинжлэх ухаан гарч ирээд байна. Дэлхийн алдартай зохиолч, уран илтгэгч, судлаач, эмч, эрдэмтэн Др.Жое Диспенза энэхүү “Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил” номондоо квант физик, тархины мэдрэлийн шинжлэх ухаан, тархины хими, биологи, генийн талаар нэгтгэн өгүүлж, хүмүүн таны өмнө ямар боломж байгааг харуулах болно. Та зөвхөн өөрийгөө өөрчлөх мэдлэгийг олж аваад зогсохгүй амьдралдаа мэдрэгдэхүйц өөрчлөлтийг хийхэд уншиж мэдсэн зүйлээ алхам, алхмаар хэрэгжүүлэх аргачлалыг сурах болно. Др.Жое Диспенза нь эртний ухааныг шинжилж, та бүхэнд ил болгон улмаар шинжлэх ухаан болон далд ертөнц хоёрын гүүр болж өгнө. Түүний хийдэг гайхалтай бөгөөд хүчирхэг сургалт, илтгэлүүдээр дамжуулан дэлхийн 24 орны хүмүүс дотроосоо өөрсдийгөө өөрчилсөөр байгаа. Хүн гэдэг нэгэнт өнөөдрийнхөө дадал зуршлыг эвдэж, тархиа, ухаан санаагаа үнэн сэтгэлээсээ өөрчилсөн цагт амьдрал нь хэзээ ч өмнөх шигээ байхгүй.

20,000₮
Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил

Тархиа өөрчилж, Амьдралаа өөрчил

2024/02/28

Энэхүү номдоо Жо Диспенза өөрийгөө өөрчлөхөд яагаад хэцүү байдаг талаар, мөн энэ замд тулгардаг сорилтуудын тухай өгүүлсэн юм. Нэгэнт төлөвшин тогтсон зуршлууд маань биднийг аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй амьдралд гацаадаг гэж тэрбээр онцолжээ. Энэ хязгаарыг давах, хуучин зуршлаасаа чөлөөлөгдөж, хүссэн зан чанартаа тохирсон шинэ зуршил бүтээх нарийн гарын авлагыг Диспенза боловсруулсан. Шилдэг борлуулалттай номын зохиолч, үе мөч, булчингийн эмч Диспенза неврологи, эсийн биологийн өргөн мэдлэгээ ашиглан онолоо баталжээ. Тэрбээр зуршил бидний амьдралд ямар үүрэгтэйг судалж, сөрөг үйл хөдлөлөө эергээр солих бодитой стратегийг санал болгосон юм. Ингэснээр бид хүссэн амьдралаа бүтээнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Энэхүү товч номоор бид Диспензагийн тодорхойлсон ойлголтуудтай танилцаж, зуршил амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэж, мөн тэднийг хувиргах үйл явцыг судлах юм. Эдгээр ойлголтыг судалснаар бид Диспензагийн аргыг, хувь хүний хөгжил, сэтгэл ханамжид үзүүлэх нөлөөг нь илүү сайн ойлгох билээ.

2,025₮